Эмнэлгийн танилцуулга

Ногоон ой, цэвэр агаар
– ногоон орчин бол Чусон их сургуулийн эмнэлгийн бахархал юм.

1971 онд анх байгуулагдсан Чусон их сургуулийн эмнэлэг нь 19 тасаг 200 өвчтөний ортойгоор анхлан үйл ажиллагаагаа явуулж эхэлснээсээ хойш үүнийгээ хөгжүүлэн Хунам нутгийн эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулж чанарыг эрхэмлэсэн эмнэлгийн ажилтнуудыг бий болгоход хүчин чармайлт гаргасаар ирсэн.

Өдгөө 25 тасаг 828 өвчтөний ортойгоор үйл ажиллагаагаа явуулж, чанарын өндөр түвшний эмнэлгийн үйлчилгээг үзүүлж байна.
Одоо “Хавдрын төв”-өөс гадна 14 чиглэлийн нарийн мэргэжлийн тусгай төвд дэвшилтэт тоног төхөөрөмж, мэргэжлийн эмч, өвчтөн төвт хувь хүнд тохирсон эмчилгээ, үр дүнтэй эмчилгээний системийг нэвтрүүлснээр салбар тус бүрийн хүнд өвчнийг эмчлэхэд тэргүүлэх үүрэг гүйцэтгэж байна.

 Chosun University Hospital

Чусон их сургуулийн эмнэлэг нь тасралтгүй өөрчлөлт, шинэчлэлтийг хийж эмнэлгийн шилдэг үйлчилгээг үзүүлэх бөгөөд итгэл хүлээсэн эмнэлгийн байгууллага болж үйлчлүүлэгчдээ сэтгэл ханамжийг өгч цаашлаад үйлчлүүлэгчдэдээ баярлуулахын тулд бүх хичээл зүтгэлээ дайчлан ажиллах болно.