현재페이지 경로 정보입니다. 뎁스 메뉴리스트를 이용하여 페이지를 이동하실 수 있습니다.

Print Page.

Эмнэлгийн үйлчилгээний мэдээлэл

Мэдрэлийн тасаг

Тасгийн танилцуулга

Мэдрэлийн тасаг нь тархи, нугасыг хамруулсан төвийн мэдрэлийн систем болон гавлын мэдрэл, захын мэдрэлийн систем, мөн булчинг хамарсан захын мэдрэлийн системийн үйл ажиллагааны эмгэгийг оношилж дотрын тасгийн эмчилгээний аргаар оношилж,эмчилдэг бөгөөд “Тархины цус харвалтын төв”, “Хэвийн бус хөдөлгөөндөх эмгэгийн клиник”, “Зөнөх өвчний клиник”, “Эпилепси буюу татаж унах өвчний клиник”, “Нойрны эмгэгийн клиник”, “Толгой эргэх өвчний клиник”, “Толгойн өвдөх эмгэгийн клиник” зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.

  • Тархины цус харвалтын төв - Тархины цус харвалт нь цаг хугацаатай уралдаж байдаг өвчин тул яаралтай тусламжийн өвчтөн зориулан BEST хөтөлбөрийг хэрэгжүүлж, хурдан, шуурхай оношилж, эмчлэх боломжтой бөгөөд тархины цус харвалтанд төвлөрсөн мэргэжлийн эмчилгээний рөөг ажиллуулж, өвчтөнийг эмчилж, хяналтад оруулах мэргэжлийн эмчилгээний мэргэшсэн тусламж, үйлчилгээг үзүүлж байна.
  • Хэвийн бус хөдөлгөөндөх эмгэгийн клиник - Биеийн хөдөлгөөн удааширч, чичирч, алхалт нь жижигсдэг “Паркинсоны өвчин”-өөс гадна гар салганах ,удаашрах, хурдсах хөдөлгөөний өөрчлөлт илэрдэг эмгэгийг оношилж, мэргэжлийн, цогц, тохирсон эмчилгээг үзүүлэх замаар амьдралын чанарыг дээшлүүлж байна.
  • Эпилепсийн клиник- Электроцефалографийн шинжилгээний өрөөгөөр дамжуулан татаж унах өвчтэй өвчтөний оношилгоо, эмчилгээ болон татаж унах өвчтэй өвчтөнийг нийгэмд эрэгн, дасан зохицоход нь дэмжиж, туслахыг хичээн ажилладаг.
  • Нойрны эмгэгийн клиник - Нойргүйдэл, унтах үед амьсгал тасалдах, хурхирах, хөл чилж, чичрэх хам шинж, нарколепси (нойр хүрэх өвчин) зэрэг нойргүйдлийн өвчтэй өвчтөнүүдэд зориулан нойрны эмгэгийн полисомнографийн лабораторийг ажиллуулж байна.
  • Зөнөх өвчний клиник - Зөнөх өвчнийг эрт үед нь илрүүлж, урьдчилан сэргийлэх эмчилгээг хийх нь хамгийн чухал байдаг учир сэтгэл, мэдрэлийн шинжилгээгээр дамжуулан зөнөх өвчнийг эрт үед нь оношилж, зөнөх өвчтэй өвчтөнүүдийг нийгэм дунд энгийн амьдралдаа эргэн ороход нь тусалж, зөнөсөн өвчтөний гэр бүлийг зовлонг нимгэлэхийн тулд бүх талаараа дэмжиж, туслан ажиллаж байна..
  • Толгой эргэх өвчний клиник - Толгой эргэх тохиолдол түгээмэл байдаг бөгөөд маш олон зүйлсээс шалтгаалдаг. Тархи гэх мэт төв мэдрэлийн системийн доголдлоос бий болдог толгой эргэх өвчнийг оройтон оношлох тохиолдолд хурц хүндрэл үүсэж болох ба түүнчлэн захын мэдрэлийн гаралтай толгой эргэх өвчин мөн адил системтэй эмчилгээ хийх шаардлагатай байдаг тул толгой эргэх өвчнийг оношилгоо, эмчилгээг хийж байна.
  • Толгойн өвчний клиник - Толгойн өвчний асуумжаар өвчний түүхийн талаар тодорхой сонсох ба мэдрэлийн тасгийн шинжилгээний хариу, тархины бүх давхаргын зураг, CT,MRI, ангиографи зэрэг шингэлгээгээр дамжуулан толгойн өвчнийг нарийн оношилж, өвчний өвдөлтийг түр хугацаанд саармагжуулдаг эмийн эмчилгээнээс татгалзаж урьдчилан сэргийлэх эмчилгээг хийж толгойн өвчнийг үндсээр нь эмчлэхийг зорьж байна.

Өвчний төрөл

Тархины цус харвалт (тархины шигдээс, тархины цус алдалт), гар чичрэх(салганах), Паркинсоны өвчин, зөнөх өвчин, эпилепси буюу татаж унах өвчин, толгой өвдөх, толгой эргэх, ухаан алдах, муужирч унах, нойрны эмгэг, захын мэдрэлийн системийн өвчин (гар, хөл бадайрах), булчингийн өвчин, нүүрний саажилт, тархины үрэвсэл, менингит буюу тархины зөөлөн хальсны үрэвсэл зэрэг үрэвсэлт өвчин, мэдрэлийн судасны өвдөлт, тархмал хатуурал гэх мэт