현재페이지 경로 정보입니다. 뎁스 메뉴리스트를 이용하여 페이지를 이동하실 수 있습니다.

Print Page.

Эмнэлгийн үйлчилгээний мэдээлэл

Нөхөн сэргээх эмчилгээний тасаг

Тасгийн танилцуулга

Сэргээн засах эмчилгээний тасаг нь тархины цус харвалт, тархины шигдээс, чихрийн шижин, хорт хавдар, зам тээврийн осол, үйлдвэрийн осол, гэмтэл зэрэг олон төрлийн өвчин, гэмтлийн улмаас бие махбод, оюун санаа, нийгмийн оролцоо суларсан хүмүүсийн үйл ажиллагааг аль болох дэмжин ажилладаг анагаах ухааны салбар юм. Зөв оношилгоо, дүгнэлт, эмчилгээгээр дамжуулан эцсийн дүндээ өвчтөний амьдралын чанарыг сайжруулах зорилготой эмчилгээ хийдэг.
Энэхүү зорилгодоо хүрэхийн тулд Чусон их сургуулийн эмнэлгийн Сэргээн засах эмчилгээний тасаг нь цус харвалт, нугасны гэмтэл, тархины саажилт, мэдрэл булчингийн эмгэг, хугарал, ампутацийн өвдөлт, зүрх, уушгины өвчин, спортын нөхөн сэргээх дасгалын аргаар өвчтөнүүдэд нарийн мэргэжлийн эмчилгээ хийдэг. Сэргээн засах эмч, сувилагч, физик эмчилгээний эмч, хөдөлмөр засалч, хэл засалч, хөдөлгөөн засалч, нийгмийн ажилтнуудаас бүрдсэн баг хамт олон цогц эмчилгээг үзүүлж байна.

Зонхилох өвчнүүд

  • Тархины цус харвалт болон тархины гэмтэлтэй өвчтөний биеийн саажилттай хэсгийн ажиллагааг нөхөн сэргээж, өвчний хүндрэлийг багасгах ба хэл засал, мэргэжлийн болон хөдөлгөөний засал эмчилгээ зэрэг нөхөн сэргээх цогц эмчилгээг хийж байна.
  • Нуруу нугасны гэмтлийг нөхөн сэргээх Цочмог үе шаттай нуруу нугасны гэмтэлтэй өвчтөнүүдийн алдагдсан үйл ажиллагааг аль болох сайжруулах, хурдан сэргээх, гэмтлийн дараа үлдсэн булчингийн хүчийг нэмэгдүүлэх зорилгоор нөхөн сэргээх эмчилгээнд шаардлагатай протез болон ортопедхэрэгслийн зөвлөгөө өгч байна.
  • Өвдөлт болон мэдрэл, булчингийн өвчний үед мэдрэхүйн шинжилгээ хийж өвчтөний мэдрэл болон булчингийн байдлыг үнэлэж, өвдөлтийг үр дүнтэй эмчлэхийн тулд тусгай физик эмчилгээ, тарилгын эмчилгээ, физик эмчилгээний хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж хэрэглэж, бие даан дасгал хийх эмчилгээ, өдөр тутмын амьдралд зөв байрлал зэргийн сургалт олгох зэрэг эмчилгээг явуулж байна.
  • Спортын гэмтлийг нөхөн сэргээх эмчилгээнд эрүүл амьдрахыг хүссэн олон төрлийн спортоор хичээллэдэг энгийн хүмүүсээс гадна мэргэжлийн тамирчдын гэмтлийг изокинетикийг үнэлгээ болон зүрх судас, уушгиний үйл ажиллагааны ачааллыг тогтоох шинжилгээ гэх мэт шинжлэх ухаанд суурилан системтэйгээр шинжилгээг хийж гэмтлийг багасгах, хурдан эдгэрэхэд хөдөлгөөн заслаар дамжуулан эрүүл мэндээ хадгалахад тань туслах нөхөн сэргээх эмчилгээ болон боловсролыг олгодог.

Эмчилгээ

  • Физик эмчилгээ : Өвдөж, гэмтсэний дараа биеийн үйл ажиллагааг нөхөн сэргээхэд хялбар болгох зориулалт бүхий төхөөрөмж ашигладаг эмчилгээ юм.
  • Хөдөлгөөн заслын эмчилгээ: Мэргэжлийн хөдөлгөөн засах эмчилгээгээр дамжуулан саажилттай болсон булчинг чангаруулж, бүх биеийн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж хөдлөхөд шаардагддаг биеийн мэдрэхүйг ашиглах чадварыг сайжруулах зорилготой бөгөөд өвчтөний хөдөлгөөнийг үр дүнтэй болгох, өдөр тутмын амьдралдаа хэрэглэх боломжтой эмчилгээ юм.
  • Хөдөлмөр эмчилгээ : Бие махбодын гэмтэлтэй,танин мэдэхүйн бэрхшээлтэй, сэтгэц нийгмийн эмгэг, хөгжлийн бэрхшээл болон бусад саажилттай хүмүүсийн бие даах чадварыг сайжруулж, үйл ажиллагааг нь нэмэгдүүлж, хадгалах, урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийг нь сайжруулдаг эмчилгээний арга юм.
  • Хэл заслын эмчилгээ : Төрөл бүрийн өвчин, гэмтлээс үүдэн ярих чадвараа алдсан өвчтөнүүд болон хэл ярианы хөгжлийн саатал, авиа, дуудлагын согогтой өвчтөнүүдийн хэлний чадварыг үнэлж, хэлний эмчилгээ хийдэг.

Оношилгоо

  • Электромиографийн шинжилгээ : Мэдрэлийн дамжуулалтын тест, электромиографийн зүүн шинжилгээ гэж хуваадаг ба булчин, мэдрэлд үүсч буй электрон сигналыг ажиглан захын мэдрэлийн систем, мэдрэл-булчингийн холбоос болон булчинд өөрчлөлт орж байгаа эсэхийг мэдэхэд ашигладаг шинжилгээ юм.
  • Тулгуур хөдөлгөөний эрхтний хэт авиан оношлогоо (ЭХО) : Тулгуур хөдөлгөөний эрхтний хэт авиан оношлогоо нь үе мөч, мөгөөрс, шөрмөс, шандас, салст бүрхүүл, булчин, мэдрэл зэрэг хүний биеийг хөдөлгөөнд оруулж байдаг тулгуур хөдөлгөөний эрхтний бүтцийн согогийг оношилдог ЭХО шинжилгээг хэлнэ. Ялангуяа яснаас бусад зөөлөн эдийн өвчнийг оношлоход тустай, цацраг туяа хэрэглэдэггүй тул хүний биед хоргүй.
  • Хөдөлгөөний ачааллыг тогтоох шинжилгээ : Хөдөлгөөний ачааллыг тогтоох шинжилгээ нь гүйлтийн зам дээр алхах, гүйх үеийн зүрхний цахилгаан бичлэг (EKG), амьсгалын хий (хүчилтөрөгч ба нүүрстөрөгчийн давхар ислийн агууламж)-г нарийн тогтоодог шинжилгээ бөгөөд дасгалын үед илэрч болох зүрх судас, уушигний үйл ажиллагааны эрсдлийг урьдчилан тооцоолж, зүрхний хөдөлгөөний чадвар болон уушигний амьсгалах чадвар, энергийн зарцуулалт, хүчилтөрөгчийн дээд хязгаар зэрэг зүрх судас, уушгиний үйл ажиллагаатай холбоотой үзүүлэлтүүдийг дүгнэж, хувь хүний зүрх судас, уушигний үйл ажиллагааны чадварт тохирсон дасгал, хөдөлгөөнийг тогтоохын шинжилгээ юм.
  • Биеийн ерөнхий шинжилгээ : Эрүүл мэндийн бүх төрлийн үзүүлэлтүүдийг үнэлж биологийн насыг тодорхойлж, биелүүлэх боломжтой зорилгыг тогтоон түүнд тохирсон дасгал, хөдөлгөөнийг хийхэд туслах шинжилгээ юм.
  • Булчин, үе мөчний үйл ажиллагааны шинжилгээ : Үе мөч тус бүрийн дасгал хийх чадварын дээд хязгаарыг тогтоож, биеийн баруун, зүүн талын үйл ажиллагааны үзүүлэлтийн зөрүү, хүйс, нас тус бүрийн стандарт үзүүлэлттэй харьцуулан үе мөчний үйл ажиллагааны одоогийн байдлыг бодитойгоор үнэлж булчин нэмэх дасгалын эрчмийг тогтоодог шинжилгээ юм.