현재페이지 경로 정보입니다. 뎁스 메뉴리스트를 이용하여 페이지를 이동하실 수 있습니다.

Print Page.

Дүрс оношлогооны тасаг

Тасгийн танилцуулга

Одоогийн байдлаар энгийн дүрс оношилгоо (x 5), флюроскопийн дүрс оношилгооны аппарат (x3), MRI (Siemens 1.5T, 3T), MDCT (Toshiba-640slice, Philips-128slice, Siemens-16slice), судасны зураг авах төхөөрөмж (GE x 1), Ясны сийрэгжилтийг оношлох аппарат (x 1), ЭХО (Philips x3, Siemens x 1, GE x 1), хөхний зураг авах төхөөрөмж (x1)-г ашиглаж байгаа ба 2003 оны 9 дүгээр сараас хойш эмчилгээний бичлэгийн мэдээллийн систем болох PACS (Picture Archiving and Communication System, одоогийн байдлаар INFINITT-ийн бүтээгдэхүүнийг ашиглаж байгаа)-г байрлуулж бүх төрлийн видео бичлэгийг цэгцлэх, хадгалах, дамжуулах, унших ажлыг гүйцэтгэж байна.
Дүрс оношлогооны тасаг нь 1) хэвлийн бичлэг, 2) цээжний хэсэг бичлэг,3) зүрх судасны эмгэгийн бичлэг, 4) мэдрэл, толгой хүзүүний бичлэг, 5) булчин, үе мөчний бичлэг, 6) шээс, бэлэг эрхтний бичлэг, 7) хүүхдийн бичлэг, 8) хөхний бичлэг, 9) яаралтай болон энгийн үеийн бичлэг гэсэн дүрс оношилгооны төрөл болон интервенционалийн мэс ажилбар, эмчилгээнд суурилсан 10) интервенционалийн бичлэг гэсэн хэсэгт хуваагддаг. Төрөл тус бүрээр мэргэжлийн дүрс оношлогоо болон мэс засал, судалгаа, сургалт явуулж байна.

Оношилгоо

1. Дүрс оношилгооны аппарат тус бүрээр

  • Энгийн дүрс оношилгоо (Х-RAY): толгой хүзүүний, цээжний хэсгийн, хэвлийн, үе мөчний ерөнхий бичлэг
  • Флюроскопийн шинжилгээ: улаан хоолой, ходоод, нарийн болон бүдүүн гэдэсний флюроскопийн ерөнхий шинжилгээ болон флюроскопийн тусгай шинжилгээ
  • ЭХО: ерөнхий болон нарийвчилсан ЭХО, судасны доплер ЭХО, ЭХО өдөөлтийн эдийн шинжилгээ, бусад шинжилгээ
  • Компьютер томограф (CT): биеийн хэсэг тус бүрийн CT, 3D дүрс болон тусгай дүрс авах
  • Соронзон резонанст томограф (MRI): биеийн хэсэг тус бүрийн
  • Хөхний зураг авах (mammography- маммографи) шинжилгээ: хөхний өвчнийг оношилж, эдийн шинжилгээ хийхэд тусалдаг
  • Дижитал ангиографийн шинжилгээ (DAS) шинжилгээ: оношилгоо, эмчилгээ хийхэд зориулж судас болон эрхтэн тус бүрийн бичлэг хийх

2. Биеийн хэсэг тус бүрийн дүрс (гол эрхтнүүд)

  • Тархи болон толгой, хүзүү: энгийн дүрс оношилгоо, CT, CTA, MRI, MRA, тараагуур судасны ЭХО гэх мэт
  • Цээжний хэсэг: энгийн дүрс оношилгоо, CT, CTA, MRI, флюроскопи болон CT өдөөлтийн эдийн шинжилгээ гэх мэт
  • Зүрх, судас: зүрх болон судасны CT, зүрх болон судасны MRI, судасны доплер ЭХО гэх мэт
  • Хэвлий болон бэлэг эрхтэн: энгийн дүрс оношилгоо, флюроскопийн шинжилгээ, CT, CTA, MRI, MRA, ЭХО гэх мэт
  • Хөхний: Маммотом шинжилгээ, хөхний ЭХО, ЭХО өдөөлтийн эдийн шинжилгээ гэх мэт
  • Хөхний: Маммотом шинжилгээ, хөхний ЭХО, ЭХО өдөөлтийн эдийн шинжилгээ гэх мэт

Эмчилгээ

1. Төв байранд авч буй эдийн шинжилгээ

  • Уушигний зангилаа, элэг, хэвлийн эрхтнүүдийн зангилаа, хөх болон бамбай булчирхайн зангилаа, лимфны зангилаа гэх мэт

2. Төв байранд хийгдэж буй интервенционалийн мэс ажилбар

  • Оношилгооны зориулалттай судасны мэс засал
  • Гол судас, захын мэдрэлийн тараагуур судасны эмгэгийн мэс заслын бус эмчилгээ: цусны судсанд хиймэл стент суулгах мэс ажилбар, цусны диализ, зүүн хураагуур судасны гоо заслын эмчилгээ
  • Хураагуур судас эмгэгийн мэс заслын бус эмчилгээ: зүрхий судасны бүлэн авах эмчилгээ, төв хураагуур судсанд катетер суулгах, аарцагны хураагуур судас боох мэс засал (аарцагны архаг өвчний мэс заслын бус эмчилгээ)
  • Тархины судасны эмгэгийн мэс заслын бус эмчилгээ: тархины тараагуур судасны цүлхэнд зоос суулгах, судасны бөглөрөл арилгах болон стентийн эмчилгээ
  • Элэгний тараагуур судасны хавдрын судасны бөглөрөл арилгах эмчилгээ: элэгний хавдрын мэс заслын бус эмчилгээ
  • Судасны бус бусад өвчний мэс заслын бус эмчилгээ: цөсний сувагны идээ гадагшлуулах ажилбар болон цөсний сувгийн бөглөрөлийн стент эмчилгээ, ходоод гэдэсний бөглөрөлийн стент эмчилгээ, катетераар идээ гадагшлуулах ажилбар
  • Умайн булчингийн томрол, зузаарлын мэс заслын бус эмчилгээ: умайн тараагуур судас боох мэс засал
  • Бөөр болон шээсний замын эмгэгийн мэс заслын бус эмчилгээ гэх мэт