현재페이지 경로 정보입니다. 뎁스 메뉴리스트를 이용하여 페이지를 이동하실 수 있습니다.

Print Page.

Эмнэлгийн үйлчилгээний мэдээлэл

Гэмтэл согог, мэс заслын тасаг

Тасгийн танилцуулга

Гэмтэл, согог судллалын тасаг нь гар хөл, нуруу, мөн бусад хэлбэрийн үйл ажиллагааг дотор, мэс засал, физикийн аргаар судалж, нөхөн сэргээж, хөгжүүлдэг анагаах ухааны салбар юм. Тус тасагт 8 профессор, 2орон тооны эмч, 12 резидентээс бүрдсэн баг хамт олноороо идэвхтэй судалгаа шинжилгээ хийж, гадаад дах сургалтаар олж авсан сүүлийн үеийн мэдлэгийг ашиглан ортопедийн чиглэлээр нарийн мэргэшсэн эмчилгээ хийдэг. Гэмтэл болон бүх төрлийн нуруу, нугасны мэс засал, түнх, гарын мэс засал, бичил мэс засал,, хөл, тавхайн өвчний мэс засал, өвдөгний үе болон мөрний үе солих мэс засал, үе мөчний дурангийн аппарат ашиглан оношилж, мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд цогц оношлогоо,эмчилгээг үзүүлэхийг зорьж байна.

  • Гэмтэл - Зам тээврийн осол, уналт, төрөл бүрийн гэмтлийн улмаас үүссэн хугарал, мултрал, шөрмөсний гэмтэл, булчингийн гэмтэл, мэдрэлийн гэмтэл зэрэг олон төрлийн өвчнийг туршлага, судалгаа шинжилгээн дээр суурьлан сүүлийн үеийн арга техникийг ашиглан системтэй оношилгоо, эмчилгээг хийж байна. мөн гэмтлийн дараа гарч болзошгүй хүндрэлийн төрөл бүрийн эмчилгээг хийж банйа.Ялангуяа давхар гэмтэл, хүнд гэмтлийн тохиолдолд бусад тасагтай идэвхтэй хамтран, эмчилгээ хийснээр өвчтөний эсэн мэнд үлдэх хувийг нэмэгдүүлж, хүндрэлийг багасгахыг эрмэлздэг.
  • Нуруу, нугас – Нуруу, нугасны өвчин гэмтэл, нуруу, нугасны өөрчлөлт болон хазайлт, нуруу, нугасны хавдар, гэмтлээс үүссэн ясны хугарал, мэдрэлийн гэмтэл зэрэг нуруу, нугасны өвчны гэмтлийг системтэйгээр судалж, шинжилж, эмчилж байна. Бид бичил харуурын мэс заслын аргаар минимал инвазив мэс заслын аргаар мэдрэлийн даралтыг хийж мэдрэлийн даралтыг бууруулж, шинж тэмдгийг сайжруулж, эмнэлэгт хэвтэх хугацааг багасгахыг хичээж байна.
  • Түнхний үе - Хагалгааны өрөөнд скафандр өмсөж, жижиг зүсэлттэйгээр, хиймэл үений сайжруулсан тоног төхөөрөмж ашиглан үе солих хагалгаа хийх ба энэ нь халдварын хүндрэл гарахгүй, хагалгааны хугацаа маш богино, үе мөчний ашиглалтын хугацаа бараг байхгүй. Яс сийрэгжсэн ахмад настнууд, түнхний үеийн хугарал тохиолдох, уг мэс заслыг металл хавтан бэхлэхийн оронд хагалгааны дараа шууд хөдлөх боломж олгодог проксимал гуяны ясны хадаас ашиглах эмчилгээ нь мэс заслын үр дүнд, ялангуяа эрт үеийн хөдөлгөөнд маш сайн байдаг.
  • Мөр, тохойн үе - Мөр, тохойн ихэнх эмгэгийг мэс засалгүйгээр сайжруулж болно. Тиймээс бид эхлээд эдгээр үе мөчний гэмтэл, өвчлөлийг мэс засалгүйгээр эмчлэх арга замыг эрэлхийлж, сайн үр дүнд хүрэхийн тулд янз бүрийн оношилгооны төхөөрөмж, шинжилгээний багаж хэрэгслийг ашиглан үнэн зөв үнэлж, дараа нь нөхөн сэргээх эмчилгээний аргыг ашигладаг. Үйлчлүүлэгчид хамгийн бага ажилбараар үр дүнтэй эмчилгээ үзүүлхийг хичээж байна.
  • Гар болон бичил мэс засал - Гар үе мөчний үрэвсэл, дегенератив өвчин, мөчний хавдар, гар болон дээд мөчдийн гэмтэлийг нээлттэй мэс засал, бичил мэс заслын аргаар мөчний үйл ажиллагааг идэвхтэй, нөхөн сэргээхийг эрмэлздэг.
  • Хөл, шагайн үе - Хөл нь эрт дээр үеэс оймс гутланд халхлагдаж, үнэр гардаг гэсэн утгаараа хүндэтгэл хүлээдэггүй биеийн эрхтний нэг байсан. Гэсэн хэдий ч сүүлийн үед бидний амьдралын хэв маяг барууны соёлыг даган өөрчлөгдөж эрүүл мэнддээ анхаарах анхаарал ихсэж байгаатай холбогдуулан хөлний талаарх хүмүүсийн ойлголт өөрчлөгдаж байгаа билээ. Foot Clinic клиник нь хөл, шагайн үений бүх өвчнөөс урьдчилан сэргийлж, уламжлалт эмчилгээ, мэс заслын эмчилгээ, нөхөн сэргээх асуудлыг хариуцдаг мэргэжлийн клиник юм.
  • Тэр дундаа бид эмнэлзүйн арвин туршлагадаа тулгуурлан хөл, хөлийн оношилгоо, эмчилгээний тусгай тоног төхөөрөмжөөр тоноглогдсон бөгөөд шинжлэх ухааны үндэслэлтэй илүү нарийвчлалтай оношилгоо, эмчилгээг хийж б айна.
  • Өвдөгний үе - Рентген зурганд сайн харагддаггүй хэдий ч өвдөлт ихтэй үений мөгөөрсний хэсгийн согог, үе солих мэс засал хийх шаардлагатай дегенератив өвдөгний үений үрэвслийг нарийн оношилж, үе шаттай эмчилгээгээр дамжуулан үе мөчний үрэвсэлтэй өвчтөнд тохирсон эмчилгээг үзүүлж байна.
  • Мөн спортын хамгийн түгээмэл гэмтэл болох урд талын чагтан холбоосны гэмтэл, жийргэвч мөгөөрсний урагдал тасралт зэрэгт жийргэвч мөгөөрст цэгцэлж оёх, анатомийн давхар боодол нөхөн сэргээх (ACL) мэс засал зэргийг хийж байна.

Өвчний төрөл

  • Гэмтэл (хугарал, булчин, шөрмөсний гэмтэл, мэдрэлийн гэмтэл) - ясны цууралт ихтэй хугарал (урт яс), хугарсан яс нийлэхгүй байх, үе мөчний хугарал, тахир мултрал
  • Нуруу, нугас -Хүзүү болон нурууны диск, нуруу, нугасны судасны нарийсал, нуруу, нугасны муруйлт, нуруу, нугас бөгтийх, нуруу, нугасны ясны хугарал, дөрвөн мөч болон биеийн доод хэсгийн мэдээ алдалт, нуруу, нугасны хавдар
  • Ээрцэг - судасгүй болсноос үүдэлтэй дунд чөмөгний ясны ялзрал, гэмтлийн гаралтай, ревматизмийн гаралтай ээрцэгний үрэвсэл, ээрцэг хэсгийн ясны хугарал: ээрцэгний яс хугарах, тахир дутуу болох, ээрцэгний хүзүүний хэсэг, сүүж хоорондын ясны хугарал, түнхний ясны хугарал, ясны сийрэгжилтээс үүдэлтэй ясны хугарал
  • Мөр, тохойн үе мөч - мөрний тэнцвэргүй байдал, үе мөчний үрэвсэл, эргэлдэгч булчингийн өвчин, тохойн теннис, үе мөчний үрэвсэл, гэмтэл
  • Гар болон бичил мэс засал - бугуйн сувгийн хам шинж, үе мөчний ревматизм үрэвсэл, үе мөчний сөнөрөлтөт үрэвсэл, хурууны шөрмөсний гэмтэл, биеийн хэсгийг тайрах, тулгуур хөдөлгөөний эрхтний хавдар (хортой)
  • Хөл тавхайн шагайн үе - диабетийн тавхай, хөл тавхайн өөрчлөлт (мэдээ алдах, богино хуруу, нийлсэн хуруу, илүү хуруу), шагайн үе, спортын гэмтэл (шагайн үе шөрмөсний гэмтэл, балет болон хөл бөмбөгнөөс үүдэлтэй гэмтэл), биеийн доод хэсгийн гэмтэл, шагайн үеийн ойр орчмын ясны хугарал
  • Хөл тавхайн шагайн үе - диабетийн тавхай, хөл тавхайн өөрчлөлт (мэдээ алдах, богино хуруу, нийлсэн хуруу, илүү хуруу), шагайн үе, спортын гэмтэл (шагайн үе шөрмөсний гэмтэл, балет болон хөл бөмбөгнөөс үүдэлтэй гэмтэл), биеийн доод хэсгийн гэмтэл, шагайн үеийн ойр орчмын ясны хугарал

Эмчилгээ

  • Гэмтэл (ясны хугарал, булчин, шөрмөсний гэмтэл, мэдрэлийн гэмтэл)
  • Нуруу, нугасны мэдрэлийн тариан эмчилгээ, нуруу, арьсан доорх нугаламын мэс засал,
  • Хиймэл түнхний үе солих мэс засал, ясны хугарлыг бууруулах, дотор хэсгийг тогтоон барих мэс засал
  • Мөр, тохойн үе мөч (ЭХО мэс ажилбар, үеийн дурангийн мэс засал, үе солих мэс засал)
  • Мөр, тохойн үе (хэт авианы мэс ажилбар, үений дурангийн мэс засал, үе солих мэс засал)
  • Хөл, шагайн үе: Хөлийн хэт авиа болон тарианы эмчилгээ, гадна талаас нь цочроох долгионы эмчилгээ, шагайн хиймэл үе солих мэс засал, шагайн үеийн мөгөөрс шилжүүлэн суулгах мэс засал, шагайн үений шөрмөс нийлүүлж оёх
  • Өвдөгний үе: Өвдөгний үе солих мэс засал, өвдөгний хагас үе солих мэс засал, проксимал шилбэний остеотоми, гуяны дистал ясны остеотоми
  • Аортын эмгэгийн клиник, хавхлагын өвчний клиник, титмэн артерийн клиник, пневмотораксийн клиник гэх мэт

Оношилгоо

  • X-ray, CT, 3D CT, MRI
  • Судасны гэмтэл сэжиглэгдсэн тохиолдолд судасны анигиографи
  • Хэт авиан шинжилгээ, нейромиографийн шинжилгээ, ясны сийрэгжилтийн шинжилгээ, ясны скан
  • Хөлийн стрессийн рентген зураг, хөлийн даралтыг хэмжих төхөөрөмж
  • Артроскопи, өвдөгний стрессийн рентген зураг, C-гарын шинжилгээ

Холбогдох дугаар : 062)220-3140