현재페이지 경로 정보입니다. 뎁스 메뉴리스트를 이용하여 페이지를 이동하실 수 있습니다.

Print Page.

Гоо сайхны мэс заслын тасаг

Тасгийн танилцуулга

Гоо сайхны мэс заслын тасаг нь хүний биеийн гадна талд үүссэн төрөлхийн болон олдмол өөрчлөлт, гажилтыг мэс заслын аргаар нөхөн сэргээхээс гадна энгийн төрхөд нь оруулахыг зорилгоо болгодог. Иймд гоо сайхны мэс заслын тасгийн эмч нараас анагаах ухааны мэдлэгээс гадна урлагийн мэдрэмж шаардагддаг.

Өвчний төрөл

  • Нүүрний ясны хугарал болон зөөлөн эдийн гэмтэл, гавлын ясны нүүрний хэсгийн гажилт, уруул, тагнайн төрөлхийн сэтэрхий, толгой хүзүү болон зөөлөн эдийн хавдар, түлэгдэлт, түлэгдэлтийн дараах сорви, хулмас, гоо сайхны зориулалттай мэс заслын зөвлөгөө, нүүрний үрчлээ, мах болон бүх биеийн хөгшрөлт, бүх биеийн хэлбэр
  • Гарын гэмтэл - хуруу, сарвууны тасарсан гэмтэл
  • Гарын төрөлхийн гажиг - нийлсэн хуруу, илүү хуруу
  • Хамар - намхан хамар, муруй хамар, тахилзуур ясны болон хамрын гаж хэлбэр
  • Нүд - нэг нүдний давхраа, үрчлээтсэн дээд, доод зовхи, дээд зовхи унжих
  • Нүүрний хэлбэр - шанааны ясны муруйлт, дөрвөлжин эрүү
  • Хөх - хөх жижигсэх, томруулах, хөх унжих
  • Хэвлий - үрчлээ, таргалалт

Эмчилгээ

Нүүрний ясны хугаралын мэс засал, зөөлөн эдийг нөхөн сэргээх мэс ажилбар, уруул, тагнайн төрөлхийн сэтэрхий засах мэс ажилбар, хиймэл эдийн бичил мэс засал, арьс залган суулгах хиймэл эдийн мэс засал, хуруу, сарвууны тасарсан хэсгийг залгах мэс засал, хуруу засах мэс ажилбар, нүүрний хэлбэр засах мэс ажилбар, шанааны болон эрүүний яс багасгах мэс засал, eCO2 лазераар арьс гуужуулах ажилбар, ЭХО өөх соруулах мэс засал, нүүрний үрчлээ, махны мэс засал, биеийн хэлбэр засах мэс ажилбар, өөх шилжүүлэн суулгах мэс засал, унжсан зовхи засах мэс ажилбар, нүдний хэлбэр засах мэс ажилбар, дээд, доод зовхины гоо сайхны мэс засал, хамрын гоо сайхны мэс засал, биеийн хэлбэр засах гоо сайхны мэс засал, нүүрний үрчлээний лазераар багасгах ажилбар, хөх багасгах мэс засал, хөх томруулах мэс ажилбар, өөх хайлуулах мэс ажилбар, Botox болон Filler шахах ажилбар

Клиник

  • Гоо сайхны мэс заслын зөвлөгөө - өвчтөний хувийн мэдээллийг нууцлахын зэрэгцээ эмчтэй ярилцсаны дараа мэс засал хийх эсэхийг шийдвэрлэдэг.
  • eCO2 лазер клиник - eCO2лазер ашиглан нүүрний толбо, үрчлээг арилгадаг ба улаан толбо, сорви үлдээдэггүй. Мэс заслаас хойш 1 долоо хоногийн дараа энгийн амьдарлдаа эргэн орох боломжтой.
  • ЭХО өөх соруулах клиник - ЭХО-ны өөх соруулах аппаратыг ашиглан богино хугацаанд өөхийг хамгийн их хэмжээгээр соруулан авч нүүр болон биеийн хэлбэрийг засдаг. ЭХО-ны өөх соруулах аппаратаар хулмасыг авдаг ба дахин хулмастдаггүй.

Бусад

Уруул, тагнайн төрөлхийн сэтэрхий клиник, хөхний мэс засал, нөхөн сэргээх клиник, гавлын ясны нүүрний хэсгийг нөхөн сэргээх гоо сайхны мэс заслын клиник, хуруу залгах нарийн мэргэжлийн клиник, бичил мэс заслын клиник ажиллаж байгаа болно