현재페이지 경로 정보입니다. 뎁스 메뉴리스트를 이용하여 페이지를 이동하실 수 있습니다.

Print Page.

Чих, хамар, хоолойн тасаг

Тасгийн танилцуулга

Чих, хамар, хоолойн тасаг нь чих, хамар, хоолойг өөрөөр гадна чих, дунд чих, дотор чих, хамрын дайвар хөндий, нүүр, хүзүүний хэсэг, хоолой, төвөнх, амны хөндий болон шүлсний суваг, мөгөөрсөн хоолой, улаан хоолой, бамбай булчирхайны бүх төрлийн өвчнийг бүхэлд нь хамаардаг хүний биеийн хамгийн чухал хэсгийг судалдаг анагаах ухааны салбар юм.
Чихний чиглэлээр хурц, архаг дунд чихний үрэвсэл, нүүрний саажилт, мөн түүнчлэн тэнцвэрийн эрхтнээс үүдэлтэй толгой эргэх өвчнийг оношлож, эмчилж байгаа ба олон төрлийн сонсгол шалгах төхөөрөмжийг ашиглан сонсгол муудах болон чих шуугих өвчнийг эрт оношилж, эмчилж байна. Сонсгол муудсантай холбоотой чихний хэнгэрэг шилжүүлэн суулгах мэс засал, чихний арын хонхорхойн ясны идээ авах мэс засал зэрэг дунд чихний мэс заслыг хийж, сонсох мэдрэхүйн мэдрэмжийн гаралтай сонсгол муудсан тохиолдолд сонсголын төхөөрөмж олгож, чихний дунгийн суулгац шилжүүлэн суулгах мэс засал хийх зэрэг эмчилгээний олон аргыг ашиглаж байна. Толгой эргэхтэй холбогдуулан видео-нистагмограф шинжилгээ, халууны шинжилгээ гэх мэт шинжилгээний хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж ашиглан толгой эргэх шалтгааныг нарийн тодорхойлж, эмчилж байна.
Хамрын чиглэлээр амьсгалын дээд замын болон харшлын гаралтай хамрын өвчнийг нарийн оношилж, химийн эмчилгээ, дархлаа сайжруулах эмчилгээ, мэс заслын эмчилгээний аргуудыг ашиглаж байгаа. Ялангуяа сүүлийн үед олны сонирхлыг татаад байгаа хамрын дайвар хөндийн үрэвсэл (гамрит) болон хамрын дайвар хөндийн бүх төлрийн хавдрыг дурангийн мэс засал нь өмнө нь ашиглаж байсан уламжлалт мэс заслын аргатай харьцуулахад өвчтөнд нөлөөлөх нөлөө бага бөгөөд эмнэлэгт хэвтэх хугацааг багадаг зэрэг сайн талтай. Түүнчлэн навигаци ашигладаг сорьцын бус уламжлалт арга болох хамрын дайвар хөндийн дурангийн мэс засал нь гамрит мэс заслын хүндрэлийг бууруулахаас гадна мэс заслыг аюулгүй хийх боломжтой болгодог. Мөн хурхирах болон унтах үед амьсгал түр зогсох өвчнийг системтэй, бодит шинжилгээ хийж өвчтөн тус бүрд тохирсон эмчилгээний олон төрлийг аргыг санал болгож байна.
Толгой хүзүүний чиглэлээр бамбай булчирхайн хавдар, төвөнхийн хавдар, амны хөндийн хавдар, хамрын хөндийн хавдар, хэлний хавдар, гүйлсэн булчирхайн хавдар зэрэг толгой хүзүүний хавдрыг үүсэл, түүнээс урьдчилан сэргийлэх арга замын талаар судалж байгаа ба эмчилгээний аргийг хөгжүүлэхэд түлхэц болж байгаа билээ. Ялангуяа хавдрыг авсны дараа гэмтсэн хэсгийг нь нөхөн сэргээхийн тулд гоо сайхны мэс заслын тасагтай хамтран хиймэл биет ашиглан нөхөн сэргээх мэс засал хийж, мэс заслын дараа ч үйл ажиллагаагаа саадгүй явуулахад тусалж байна. Түүнчлэн Дуу хоолой, хэл ярианы клиник төвийг ажиллуулж дууны хөвчинд үүсч болох бүх төрлийн өвчнийг оношилж, тохирсон эмчилгээг үзүүлж байна.

Өвчний төрөл

  • Чих: сонсгол муудах, чих шуугих, дунд чихний архаг үрэвсэл, толгой эргэх, нүүрний саажилт, чиний хавдар
  • Хамар: хамрын дайвар хөндийн архаг үрэвсэл (гамрит), харшлын гаралтай хамрын үрэвсэл, хурхирах, унтах үед амьсгал түр зогсох, гэмтэл
  • Хоолой: толгой хүзүүний хавдар, дуу хоолойн эмгэг, хоолой, төвөнхний хөвчин, бамбай булчирхайн хавдар, шүлсний сувгийн өвчин

Эмчилгээ

  • Чих: дунд чихний архаг үрэвслийн мэс засал, чихний дунгийн суулгац шилжүүлэн суулгах, дунд чих шилжүүлэн суулгах, ясны сонсголын аппарат, сонсголын мэдрэлийн хавдрын мэс засал, чихний гоо сайхны мэс засал
  • Хамар: хамрын дайвар хөндийн архаг үрэвсэл (гамрит)-ийн мэс засал, харшлын гаралтай хамрын үрэвслийг эмчлэх, хамрын доод самалдгийг жижигсгэх мэс засал, хамрын таславчийг тэгшлэх мэс засал, хамрын гоо сайхны мэс засал, хурхирах зогсоох мэс засал
  • Хоолой: толгой хүзүүний хавдар (төвөнхийн хавдар, амны хөндийн хавдар, хамрын хөндийн хавдар, хэлний хавдар, гүйлсэн булчирхайн хавдар)-ийн мэс засал, төвөнхийн мэс засал, бамбай булчирхайн хавдрын мэс засал, хүзүүний гүн халдварын идээ авах мэс засал

Тусгай эмчилгээ

  • Сонсгол муудах болон чих шуугих эмгэгийн клиник
  • Толгой эргэх өвчний клиник
  • Чихний дунгийн суулгацын клиник
  • Харшил, хамрын үрэвслийн клиник
  • Хурхирах болон нойргүйдлийн клиник
  • Хамрын мэс засал клиник
  • Дуу хоолойн эмгэг болон толгой хүзүүний хавдрын клиник
  • Бамбай булчирхай хавдрын клиник