현재페이지 경로 정보입니다. 뎁스 메뉴리스트를 이용하여 페이지를 이동하실 수 있습니다.

Print Page.

Мэдээгүйжүүлэх эрчимт эмчилгээний тасаг

Тасгийн танилцуулга

Өвчтөний амьдарлын чанартай нягт холбогддог хурц болон архаг бүх төрлийн өвдөлтийг эмчилдэг тасаг юм. Хурц өвдөлт (нурууны муруйлт буюу доод нурууны өвдөлт, диск, нарийсал, бүслүүр үлд болон бүслүүр үлдийн дараах мэдрэлийн судасны өвдөлт, мөрний үеийн хөшилт ба өвдөлт, өвдөг өвдөлт, мэс заслын дараах өвдөлт гэх мэт)-ийн үед мэс заслын шинжтэй биш бол ихэнх нь цаг хугацаа өнгөрөх тусам сайжирдаг тул энэ тохиолдолд өвдөлтийн клиникийг зорин эмчлүүлбэл илүү богино хугацаанд өдөр тутмын амьдралдаа эргэн орох боломжтой болдог.
Өвдөлтийн клиник нь ихэнхдээ мэс заслын бус арга (бичил инвазив мэс ажилбар) болон химийн аргаар өвдөлтийг бууруулдаг. Иймд мэс засал хийлгэхийг хүсэхгүй байгаа өвчтөн өвдөлтийн клиникт ирж тусламж авах боломжтой.

Өвчний төрөл

  • Хоолой, нурууны диск, нуруу, нугасны нарийсал зэрэг нуруу, нугасны өвдөлт
  • Мөр, өвдөгний өвдөлт, мэс заслын дараах өдвөлт зэрэг тулгуур хөдөлгөөний эрхтний өвдөлт
  • Толгойн өвчин, бүслүүр үлд, бүслүүр үлд ийн дараах мэдрэлийн судасны өвдөлт
  • Булчингийн саажилтаас үүдсэн өвдөлтийн хам шинж
  • Халдварын гаралтай өвдөлт
  • Архаг өвдөлт

Эмчилгээ

Хатуу хальсны мэдрэл таслах мэс засал, нугас хоорондын үе таслах мэс засал, симпатик мэдрэлийн үе таслах мэс засал, хэвлийн мэдрэлийн сүлжээ таслах мэс засал, цацраг туяаны долгионы дулаанаар мэдрэлийн судсыг таслах мэс засал, захын мэдрэл таслах мэс засал, гавлын мэдрэл таслах мэс засал, өвдөлт үүсгэх цэгийн тарилга, мөчний хөндийн тарилга, нугасны сэхээн амьдруулах мэс засал, хатуу хальсны дурангийн мэс засал, хатуу хальсны наалдцыг салгах мэс засал гэх мэт

Оношилгоо

  • Гематологийн шинжилгээ: Мэс заслын өмны өвчтөний үрэвслийн үе шатыг тогтоож, цус бүлэгнэх өвчинтэй эсэхийг шалгах (маш чухал)
  • Рентген шинжилгээ (Х-RAY, CT, MRI)
  • Термографи
  • Ясны скан шинжилгээ (bone scan)