현재페이지 경로 정보입니다. 뎁스 메뉴리스트를 이용하여 페이지를 이동하실 수 있습니다.

Print Page.

Эмнэлгийн үйлчилгээний мэдээлэл

Дотоод шүүрлийн эмгэг судлалын тасаг

Тасгийн танилцуулга

Дотоод шүүрэл, бодисын солилцооны тасаг нь чихрийн шижин, бамбай булчирхайн өвчин, өнчин тархи, бөөрний дээд булчирхай, ясны бодисын солилцоо, таргалалт болон бусад дотоод шүүрлийн эмгэгийн үеийн мэргэжлийн эмнэлгийн үйлчилгээ үзүүлж байна. Гванжу, Чоннам бүсийн чихрийн шижингийн анхны төв бөгөөд эмнэлэгт ирэх үеэс бүхий л төрлийн шинжилгээ оношилгоог хийн эмчилгээг төлөвлөн,явуулах чихрийн шижингээр нарийн мэргэшсэн эмч, эмнэлгийн ажилтнууд тохиолдол бүрийн хувь хүнд тохирсон эмчилгээг хийдэг. Өвчтөн болон түүний гэр бүл, тухайн өвчний талаар мэдэхийг хүссэн бүх хүмүүст чихрийн шижин өвчний талаар үнэн зөв мэдлэг, яаралтай тохиолдолд хэрхэн хариу арга хэмжээ авах, архаг хүндрэлээс урьдчилан сэргийлэх, эмчлэх талаар өргөн мэдлэг олгох сургалт явуулдаг. Мөн Бамбай булчирхайн төв нь үзлэгийнхээ явцад бамбайн эхо, цитологийн шинжилгээг шаардлагатай тохиолдолд шууд хийх боломжтой бөгөөд өвчтөнд сэтгэл ханамжтай, чанартай эмнэлгийн үйлчилгээг үзүүлэхийг зорьдог. Бамбай булчирхай хорт хавдартай өвчтөнүүдийн тохиолдолд системтэй үр дүнтэй эмчилгээний төлөө хамгийн сүүлийн үеийн техник, тоног төхөөрөмжийг ашиглан мэргэжлийн эмч нарын хамтарсан зөвлөгөөнийг ч хэрэгжүүлдэг. Дотоод шүүрэл, бодисын солилцооны өвчнийг олон төрлийн нарийн шинжилгээ,оношилгоог явуулж найдвартай оношилгоо, үр дүнтэй эмчилгээг явуулах цаашдаа бодисын солилцооны эмгэг судлалын төрөлжсөн судалгааны төв болох зорилт тавин ажиллаж байна.

Зонхилох өвчин

  • Чихрийн шижин, бамбай булчирхайн өвчин, өнчин тархи, бөөрний дээд булчирхай, ясны бодисын солилцоо, таргалалт болон бусад дотоод шүүрлийн эмгэг

Оношилгоо

  • Чихрийн шижин өвчний клиник

    Чихрийн шижин өвчин, түүний хүндрэлийн оношилгоо, эмчилгээ, тухай өвчний талаарх сургалтаар дамжуулан үнэн зөв мэдээллийг олгох зэрэг чихрийн шижингийн асуудлыг цогцоор шийдэх

    • Чихрийн шижин өвчнөөс үүдэлтэй ретинопатийн шинжилгээ (нүдний ёроолыг дурандах камер ашиглан нүдний ёроолын зураг авах)
    • Чихрийн шижин өвчнөөс үүдэлтэй невропатийн шинжилгээ (DiCAN хийх)
    • Гүрээний артерийн хэт авиан шинжилгээ (тухайн шинжилгээгээр гүрээний артерийн нарийсал, тромбогенез үүссэн эсэхийг тогтоох )
    • Чихрийн шижингийн нефропатийн шинжилгээ (чихрийн шижинтэй өвчтөн эмнэлэгт ирэх үед BUN/Cr, 24 цагийн шээсэн дэх уураг гэх зэргийг тодорхойлох)
    • Чихрийн шижингийн оношилгооны шинжилгээ (глюкозын ачаалалтай сорил (75гр) хийх- Чихрийн шижин оношлогдвол тухайн төвд чихрийн шижингий хүндрэлийг шалгах
    • Биеийн өөхний хэмжээг хэмжих (чихрийн шижинтэй өвчтөнд анх удаа эмнэлэгт ирэх тохиолдолд таргалалтын түвшинг шалгах зорилгоор биеийн өөхийг хэмжих шинжилгээг хийдэг - таргалалтын түвшнээс хамаарч таргалалтын төвтэй холбон эмчилгээ явуулах)
    • Чихрийн шижинтэй холбоотой цусны шинжилгээ болон бусад шинжилгээ
    • Чихрийн шижингийн сургалт(Чихрийн шижин өвчний талаарх үнэн зөв, мэдээллийг дамжуулахдаа мэргэжлийн үг хэллэгийг энгийн хүмүүст ойлгогдохоор амархнаар тайлбарлаж өгөх)
  • Бамбай булчирхайн төв

    Бамбай булчирхайн үйл ажиллагааны доголдол болон бамбай булчирхайн хавдрын шинжилгээг эмнэлэгт ирсэн өдөр нь шууд хийх ба системтэйгээр хурдан шуурхай оношилж, эмчлэх

    • Бамбай булчирхайн ЭХО болон бамбай булчирхайн зангилааны нарийн зүүний хатгалттай эсийн шинжилгээ

      - Эмнэлэгт ирсэн өдөр нэг цэгийн үйлчилгээг хэрэгжүүлэх

    • Бамбай булчирхайн хорт хавдартай өвчтөн

      - Мэс заслын эмчилгээ
      - Радиоизотопын эмчилгээ
      - мэс заслын дараах хяналт, шинжилгээ

    • Бамбай булчирхайн өвчний эмчилгээ

      - Бамбай булчирхайн хэт авиан шинжилгээ
      - Бамбай булчирхайн цацраг идэвхт изотопыг ашиглан бамбай булчирхайн бодисын солилцооны үйл ажиллагааг хэмжих

  • Таргалалтын клиник

    Бодисын солилцооны хам шинжийн гол шалтгаан болох таргалалтыг тодорхойлж, “Таргалалтын клиник”-ээр дамжуулан байнгын хяналтанд эрүүл хооллолт болон дасгал сургуулилтын талаар сургалт явуулж жин хасахад тусалдаг

    • Биеийн өөхийг хэмжих тест

      - Тухайн хүний таргалалтын хэмжээ, төрлийг тогтоож, биеийн таргалалт ихтэй хэсгийг мэдэж болох бөгөөд үр дүнд үндэслэн хувь хүнд тохирсон эмчилгээг хийх

    • Хөдөлгөөний ачаалалтай сорил

      - Таргалалтын хэмжээнээс хамааран дасгал хөдөлгөөн болон зүрх, уушгиний үйл ажиллагааг шалган таргалалтаас үүдэлтэй өвчнийг оношилж, эмчлэх

  • Ясны сийрэгжилтийн клиник
    • Хамгийн сүүлийн үеийн DEXA төхөөрөмж ашиглан оношилгоо, цус, шээсээр ясны бодисын солилцооны шинжилгээ хийх
    • Ясны сийрэгжилтийн эм, кальци, эрдэс бодисын талаархи хооллолтын сургалт явуулах
  • Дотоод шүүрэл, бодисын солилцооны эмгэгийн клиник
    • Гипофиз болон бөөрний дээд булчирхайн үйл ажиллагааны шинжилгээг хийнэ
    • Гормоны үйл ажиллагааны алдагдал, дааврын эмчилгээ хийх шинжилгээ
    • Эмэгтэй дааврын шинжилгээ, дааврын эмчилгээ

2. Бамбай булчирхайн төв : Бамбай булчирхайн үйл ажиллагааны доголдол болон бамбай булчирхайн хавдрын шинжилгээг эмнэлэгт ирсэн өдөр нь шууд хийх ба хурдан шуурхай оношилж, эмчлэх

  • Бамбай булчирхайн ЭХО болон бамбай булчирхайн зангилааны нарийн зүүний хатгалттай эсийн шинжилгээ
    -Эмнэлэгт ирсэн өдөр нэг цэгийн үйлчилгээгээр дамжуулан хийх
  • Бамбай булчирхайн хорт хавдартай өвчтөн
    -Мэс засал
    -Цацраг идэвхт изотопын эмчилгээ
    -мэс заслын дараах хяналт, шинжилгээ
  • Бамбай булчирхайн өвчний эмчилгээ
    -Бамбай булчирхайн ЭХО
    -Бамбай булчирхайн цөмийн шинжилгээ