현재페이지 경로 정보입니다. 뎁스 메뉴리스트를 이용하여 페이지를 이동하실 수 있습니다.

Print Page.

Амьсгалын эрхтний эмгэг судлалын тасаг

Тасгийн танилцуулга

Амьсгалын эрхтний эмгэг судлалын тасаг нь амьсгалдаг эрхтэн болон уушгинд үүсч болох олон төрлийн өвчнийг хариуцдаг тасаг юм. Ихэвчлэн уул уурхайн ажилчдын тусдаг силикоз, асбестээс үүдэлтэй мезотели эсийн төрлийн өвчин болон уушигны хавдар, нойрны эмээс үүдэлтэй өвчин мөн хамаардаг.

Өвчний төрөл

Хариад, томуу (influenza), уушигны хавдар, уушигны хатгаа, сүрьеэ, астма буюу гуурсан хоолойн багтраа өвчин, уушигны архаг бөглөрөлт өвчин, эпилепси буюу татаж унах өвчний гаралтай уушигны өвчин гэх мэт

Эмчилгээ

  • Мөгөөрсөн хоолойн дуран : мөгөөрсөн хоолойн дотор хэсгийг дурангаар харж, шаардлагатай тохиолдолд оношилгоо, эмчилгээ хийдэг. Цусны шинжилгээ болон зүрхний цахилгаан бичлэгээр биеийн бусад хэсэгт ямар нэгэн өөрчлөлт байгаа эсэхийг урьдчилан шалгаж, хамгийн багадаа 4 цаг хоол идэхгүй байсны дараа тус шинжилгээг хийдэг.
  • Уушигний үйл ажиллагааны шинжилгээ : Уушигний хэмжээ, амьсгалын замын бөглөрөл зэргийг мэдэж болох ба шаардлагатай тохиолдолд мөгөөрсөн хоолойн астма буюу гуурсан хоолойн багтраа өвчний сорил тавих, дасгал хөдөлгөөний ачааллаар уушигний үйл ажиллагааг шалгах, мөгөөрсөн хоолой бронхолитик эм уулгаж уушигний үйл ажиллагааг оношилдог.
  • Цээжний хэсгийн X-RAY зураг болон CT : Цээжний хэсгийн X-RAY болон CT зураг нь уушигний өвчтэй эсэхийг мэдэх гол шинжилгээ бөгөөд чухал мэдээллийг өгдөг.