현재페이지 경로 정보입니다. 뎁스 메뉴리스트를 이용하여 페이지를 이동하실 수 있습니다.

Print Page.

Ревматизм (хэрэх өвчин)-ын тасаг

Тасгийн танилцуулга

Дархлааны систем суларснаас яс, үе мөч, булчин, шандас, шөрмөс зэрэг тулгуур хөдөлгөөний эрхтэн үрэвссэнээс үүдэн ревматизмын үе мөчний үрэвсэл, тулай өвчин, чонон хөрвөс, хөшилтөөс үүссэн нуруу, нугасны үрэвсэл, фибромиалги, үе мөчний үрэвслийг мэргэжлийн түвшин эмчилж байна.

Өвчний төрөл

  • Ревматизм буюу үе мөчний үрэвсэл, тулай өвчин, чонон хөрвөс, хөшилтөөс үүссэн нуруу, нугасны үрэвсэл, фибромиалги, сжогрений хам шинж (нүд, ам хуурайших), үе мөчний үрэвсэл

Эмчилгээ

  • Үе мөчний тариа, зөөлөн эдийн тариа, нуруу, нугас, тархины хатуу бүрхүүлийн гаднах тариа

Оношилгоо

  • Тулгуур хөдөлгөөний эрхтний ЭХО: Үе мөч болон бусад хэсгийн зургийг авч үрэвсэл, уйланхай, шандас болон шөрмөсөнд өөрчлөлт байгаа эсэхийг тогтоодог.
  • Үеийн шингэн: Үе мөчний үрэвслийг оношлох зорилгоор авдаг шинжилгээ бөгөөд тариураар үенээс шингэн авч халдвар, тулай өвчин болон бусад төрлийн үе мөчний үрэвслийг тодорхойлоход ашигладаг.
  • Булчингийн эдийн шинжилгээ: Булчин үрэвссэн байж болзошгүй гэж үзсэн тохиолдолд булчингийн эдийн шинжилгээ (biopsy буюу эдийн шинжилгээ)-г хийж болох бөгөөд хөл, мөрнй хэсгийн мэдээг алдуулж, арьсыг зүсэж нээсний дараа булчингаас миллиметр хэмжээний эдийг тасдаж авдаг.

Бусад

  • Тархины хавдрын клиник, тархины судасны клиник, тархины цус харвалтын клиник ажиллаж байна.