Тусгай эмчилгээний төв

Яаралтай тусламжийн төв

Танилцуулга

Одоо байгаа эмчилгээний аргаар эмчлэх боломжгүй төрөл бүрийн эдгэршгүй өвчтэй өвчтөний эрхтнийг тархины үхэлтэй донор болон амьд донорын эрүүл эрхтнээр солих мэс заслыг хэлнэ. Манай улсад 1969 онд бөөр шилжүүлэн суулгах хагалгаа анх амжилттай хийгдсэн ба одоо бөөр, элэг, нойр булчирхай, зүрх, уушги зэрэг биет эрхтэн болон нүдний эвэрлэг бүрхүүл, ясны чөмөг, яс, шөрмөс, мөгөөрс, зүрхний хавхлага гэх мэт эдийн эрхтнийг мөн шилжүүлэн суулгаж байна.
1990 оны 3-р сард Эрхтэн шилжүүлэн суулгах хороо байгуулагдсанаас хойш Чусон их сургуулийн эмнэлгийн Эрхтэн шилжүүлэн суулгах төв 1996 оноос хойш Эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын зохицуулагчтай болсон бөгөөд эрхтэн шилжүүлэн суулгахтай холбоотой бүхий л ажлыг удирдан чиглүүлэн ажиллаж байна. Сүүлийн үед эрхтний хандивлахыг дэмжих зорилгоор их дээд сургууль, орон нутагтай хамтран эрхтэн хандивлах аяныг өрнүүлж, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нийтэд сурталчлах ажлыг идэвхтэй явуулж байна.
2000 оны 2-р сард Тархины үхлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр бид засгийн газраас тогтоосон “Тархины үхэлтэй өвчтөнүүдийн менежментийн чиглэлийн мэргэжлийн байгууллага(HOPO)”-аар сонгогдсон бөгөөд эрхтэн суулгах эмнэлгийн байгууллага, Эрхтэн шилжүүлэн суулгах бүртгэлийн байгууллагаар сонгогдон урьдаас хэрэгжүүлж ирсэн Тархины үхэлтэй донор болон эрхтэн шилжүүлэн суулгахтай холбоотой ажлуудыг системтэйгээр хэрэгжүүлж ирсэн билээ.
1991 онд амьд донороос бөөр шилжүүлэн суулгах, 1998 онд тархины үхэлтэй донороос бөөр шилжүүлэн суулгах, 1999 онд Тархины үхэлтэй донороос элэг шилжүүлэн суулгах, 2000 онд амьд донорын элэг шилжүүлэн суулгах, 2002 онд Нүдний эвэрлэг бүрхүүл шилжүүлэн суулгах мэс заслыг тус тус амжилттай хийсээр ирсэн бөгөөд ясны чөмөг шилжүүлэн суулгах мэс засал ч амжилттай хийгдэж байгаа. Түүнчлэн эрхтэн шилжүүлэн суулгах эмнэлгийн салбарт дотооддоо тэргүүлэгч эмнэлгүүдтэй хамтран ажиллах тогтолцоог бий болгосноор эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийгдэх боломжийг нэмэгдүүлсэн бөгөөд мэс заслын дараах менежментийн тогтолцоог бэхжүүлэн дотоодын эмнэлгийн салбарын тэргүүлэгч байгууллагуудтай мөр зэрэгцэн алхаж байна.

Эрхтэн шилжүүлэн суулгах менежмент

Эрхтний донорын зохицуулалт

  • Эрхтний донорын зөвлөгөө донороос эрхтэн хандивлах бичгийг баталгаажуулах “Эрхтэн шилжүүлэн суулгах асуудал хариуцсан төрийн байгууллага (KONOS)” бүртгэл хийх
  • Тархины үхэлтэй донорын ёс зүй, нийгэм, хууль эрх зүй, захиргааны асуудлыг бүхий л талаас харгалзан үзэж тархины үхэлтэй донорын гэр бүлийнхэнтэй ярилцах, эрхтэн донорлох боломжтой эсэхийг тодруулах
  • Тархины үхэлтэй донорыг шинжилгээнд оруулж шинжилгээний хариуг баталгаажуулах, эрхтэн авах төлөвлөгөө зохицуулах (Тархины үхлийг тодорхойлох зөвлөлийг хуралдуулах, биед задлан хийхээс өмнө эрхтэн авах зөвшөөрөл авах, эрхтэн авах ажилбарыг хариуцах эмнэлэгтэй холбогдох), тархины үхэлтэй донорын эрхтнийг авсны дараа донорын нас барсны дараах зохицуулалт хийх (цогцсыг ар гэрийнхэнд нь хүргэх)
  • Амьгүй донорын нүдний эвэрлэг бүрхүүл шилжүүлэх суулгах талаар зөвлөлдөх, нүдний тасагтай холбогдох
  • Амьд донорт эрхтэн хандивлах дарааллыг тайлбарлах, шинжилгээ хийх, ашгийн төлөө бус болохыг тогтоох үнэлгээ хийлгэх
  • Цогцсын донортой зөвлөгөө, бичиг баримт хүргүүлэх, цогцсын донор гарч ирэх тохиолдолд анатомийн тасаг, хариуцсан ажилтантай холбогдох

Эрхтэн шилжүүлэн суулгах хүсэлтийн менежмент

  • Эрхтэн шилжүүлэн суулгахаар хүлээгдэж буй хүмүүст зөвлөгөө өгөх, Эрхтэн шилжүүлэн суулгах үндэсний төвд бүртгүүлэх
  • Тархины үхэлтэй донорын эрхтэн шилжүүлэн суулгах хүлээлгэнд орсон хүнд HLA шинжилгээ болон холбогдох шинжилгээнд оруулах, хүлээлгэнд орсон хүний HLA сорьцод renewal хийх
  • Тархины үхэлтэй донорыг шинжилгээнд оруулж шинжилгээний хариуг шалгах, эрхтэн авах төлөвлөгөө гаргах (Тархины үхлийг тодорхойлох зөвлөлийг хуралдуулах, биед задлан хийхээс өмнө эрхтэн авах зөвшөөрөл авах, эрхтэн авах ажилбарыг гүйцэтгэх эмнэлэгтэй холбогдох), тархины үхэлтэй донорын эрхтнийг гаргаж авсны дараа донорийн нас барсны дараах зохицуулалт хийх (цогцсыг ар гэрийнхэнд нь хүргэх)
  • “Эрхтэн шилжүүлэн суулгах асуудал хариуцсан төрийн байгууллага” Утас 24 цагаар ажиллана.
  • Тархины үхэлтэй донорын эрхтэн шилжүүлэн суулгах хүлээлгэнд орсон хүнд сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх болон нийгэм, эдийн засгийн арга хэмжээ
  • Амьд донороос эрхтэн шилжүүлэн суулгах тохиолдолд “Эрхтэн шилжүүлэн суулгах асуудал хариуцсан төрийн байгууллага”-ын зөвшөөрөл авах, Эрхтэн шилжүүлэн суулгахаас өмнөх шинжилгээ болон мэс заслын өмнөх сургалт болон эмнэлэгт хэвтэх төлөвлөгөө гаргах, эрхтэн шилжүүлэн суулгасны дараа эмнэлэгт хэвтэх байх үед биеийн байдлыг шалгах болон сургалт, эрхтэн шилжүүлэн суулгасны дараа эмнэлгээс гарах үеийн сургалт, реципиентийг эмнэлгээс гарсны дараах follow up утас
  • Эрхтэн шилжүүлэн суулгасан реципиентуудийн уулзалтыг дэмжих

Эрхтэн шилжүүлэн суулгах хүлээлгийн жагсаалтыг бүртгэх үйл явц

Эрхтэн шилжүүлэн суулгах дараалал: Бөөр шилжүүлэн суулгах → Элэг шилжүүлэн суулгах → Ясны чөмөг шилжүүлэн суулгах → Эвэрлэг шилжүүлэн суулгах

Бөөр

  • “Бөөрний тасаг” эсвэл “Эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын тасаг”-ийн эмчээс бичиг авна.
  • Эрхтэн шилжүүлэн суулгах асуудал хариуцсан мэргэжилтэнтэй уулзана.
  • Эрхтэн шилжүүлэн суулгах хүлээлгэнд бүртгүүлэх анкет, бөөрний хүлээлгэнд бүртгүүлэх маягтыг эрхтэн шилжүүлэн суулгуулах хүсэлт гаргаж байгаа хүн өөрөө бөглөнө.
  • Эрхтэн шилжүүлэн суулгах хүлээлгэнд орсон бүртгэлийн хураамж, HLA шинжилгээний төлбөрийг төлнө.
  • “Эрхтэн шилжүүлэн суулгах төв”-өөр дамжуулан “Эрхтэн шилжүүлэн суулгах асуудал хариуцсан төрийн байгууллага”-д бүртгүүлж, бөөр шилжүүлэн суулгуулах бүртгэлийн дугаар (ID) авна.
  • “Эрхтэн шилжүүлэн суулгах төв”-өөс дээжийн мэдүүлгийн хуудсыг авч, амбулаторийн шинжилгээний өрөө, эсвэл диализын өрөөнд цус өгч, “Ногоон загалмайн нийгэмлэг” рүү дээж тээвэрлэх зардлыг төлнө.
  • 2 жилийн дотор эрхтэн шилжүүлэн суулгуулж чадаагүй бол“Эрхтэн шилжүүлэн суулгах төв”-өөс дахин дээжийн мэдүүлгийн хуудсыг авч, амбулаторийн шинжилгээний өрөө, эсвэл диализын өрөөнд цус өгч, “Ногоон загалмайн нийгэмлэг” рүү дээж тээвэрлэх зардлыг төлж, HLA дээжийг дахин шинэчилнэ.

Элэг

  • “Хоол боловсруулах эрхтэн судлалын тасаг” эсвэл “Эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын тасаг”-ийн эмчийн бичиг болон элэг шилжүүлэн суулгах хүлээлгэнд бүртгүүлэх маягт авна.
  • Эрхтэн шилжүүлэн суулгах асуудал хариуцсан мэргэжилтэнтэй уулзана.
  • Эрхтэн шилжүүлэн суулгах хүлээлгэнд бүртгүүлэх маягтыг эрхтэн шилжүүлэн суулгуулах хүсэлт гаргаж байгаа хүн өөрөө бөглөнө.
  • Эрхтэн шилжүүлэн суулгах бүртгэлийн хураамж төлнө.
  • Эрхтэн шилжүүлэн суулгах төвөөр дамжуулан “Эрхтэн шилжүүлэн суулгах асуудал хариуцсан төрийн байгууллага”-д бүртгүүлж, элэг шилжүүлэн суулгуулах бүртгэлийн дугаар (ID) авна.

Нүдний эвэрлэг бүрхүүл

  • “Нүдний тасаг”-ын эмчийн бичиг болон “Нүдний эвэрлэг бүрхүүл шилжүүлэн суулгах хүлээлгэнд бүртгүүлэх маяг авна.
  • Эрхтэн шилжүүлэн суулгах асуудал хариуцсан мэргэжилтэнтэй уулзана.
  • Эрхтэн шилжүүлэн суулгах хүлээлгэнд бүртгүүлэх маягтыг эрхтэн шилжүүлэн суулгуулах хүсэлт гаргаж байгаа хүн өөрөө бөглөнө.
  • Эрхтэн шилжүүлэн суулгах бүртгэлийн хураамж төлнө.
  • Эрхтэн шилжүүлэн суулгах төвөөр дамжуулан “Эрхтэн шилжүүлэн суулгах асуудал хариуцсан төрийн байгууллага”-д бүртгүүлж, нүдний эвэрлэг бүрхүүл шилжүүлэн суулгуулах бүртгэлийн дугаар (ID) авна.

Холбогдох дугаар : 062)220-3500