Өрхийн анагаах ухааны тасаг нь амбулаториор үйлчлүүлэгч өвчтөнд анхан шатны эмнэлгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүднээс анх 2005онд нээгдсэн. Тус тасаг нь анхан шатны эмнэлгийн тусламж, үйлчилгээг хариуцдаг бөгөөд өвчтөн эмнэлэгт анх ирснээс эхлээд эмнэлэгт хэвтэхээс эмнэлгээс гарсны дараа ч, өвдсөн ч бай, өвдөөгүй ч бай үйлчлүүлэгчдийнхээ эрүүл мэндийг хариуцаж, байнгын хяналт тавин цогц эмнэлгийн үйлчилгээ үзүүлдэг юм. Өвчтөн тус бүрийн болон тэдний гэр бүлийн гишүүдийн эрүүл мэндийг дэмжих, хадгалах, өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн боловсрол олгох, цочмог болон архаг өвчний оношилгоо,эмчилгээний менежментийг цогц байдлаар явуулахад анхаардаг. Мөн Нэгдсэн шинжилгээний төвд хийгддэг багц шинжилгээний хариу,үр дүнгийн талаар зөвлөгөө өгч, хэвийн бус хариу илэрсэн тохиолдолд эмийн жор, нэмэлт шинжилгээ явуулах эрүүл мэндийг дэмжих, өвчнөөс урьдчилан сэргийлэхэд ихээхэн хувь нэмэр оруулж байна.
Эрүүл амьдрал, анагаах ухааны нэгдсэн клиник