본문 바로가기 주 메뉴 바로가기

Глобальная больница, ориентированная на пациента

Танилцуулга

Сэтгэцийн эрүүл мэндийн тасаг

Тасгийн танилцуулга

Сэтгэцийн эмгэг судлалын тасаг нь хүний үйл хөдлөл, оюун ухаан, мэдрэмж зэргийг өөрчлөлтийг оношилж, эмчилдэг тасаг бөгөөд шизофрени (солио өвчин), сэтгэл гутрах эмгэг, сэтгэл түгших эмгэг, зөнөх гэх мэт голдуу сэтгэцийн өвчний эмчилгээг хариуцан ажилладаг. Сэтгэцийн эмгэг судлалын тасгийн 5эмч болон резидент, сувилагч, клиникийн сэтгэл зүйч зэрэг баг бүрэлдэхүүнтэй ажиллаж, өвчтөн болон тэдний ар гэрийнхэнд үзүүлэх тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахын төлөө цогц эмчилгээ хийж байна.

Зонхилох өвчнүүд

  • Шизофрени (солио өвчин) : Түр зуурын сэтгэцийн эмгэг, шизоаффектив эмгэг, шизофренийн хэв шинжит эмгэг
  • Сэтгэл гутрах эмгэг : Хүнд сэтгэл гутралын эмгэг (депресс), дистимийн эмгэг, хоёр туйлт сэтгэл цочирдлын эмгэг, сэтгэл хөдлөлийн эмгэг
  • Сэтгэл түгших эмгэг : Сандрах эмгэг, түгээмэл сэтгэл түгших эмгэг, нийгмийн фобиа, гэмтлийн дараах стресс
  • Тархины гэмтлийн дараах хам шинж, эпилепси буюу татаж унах өвчин : Тархины гэмтлээс үүссэн зан төрхийн эмгэг, эпилепси буюу татаж унах өвчин
  • Бага насны болон өсвөр насны хүүхдийн сэтгэцийн эрүүл мэнд судлал : Татах, анхаарал төвлөрөлтийн эмгэг буюу хэт хөдөлгөөний эмгэг, сурах саатал, хүүхдийн сэтгэл гутрах эмгэг, шууд эсэргүүцэх эмгэг, зан төлөвийн эмгэг
  • Ахмад настны сэтгэцийн эрүүл мэнд судлал : Зөнөх, дэмийрэл, хөгшрөлтийн үеийн сэтгэл гутрал, эрүүл мэнддээ санаа зовох
  • Донтолтын эмгэг : Архинд донтох, мансууруулах бодист донтох, мөрийтэй тоглоомд донтох, интернетийн донтолт
  • Бусад : Нойрны эмгэг, хорт хавдартай өвчтөнүүдийн сэтгэцийн эрүүл мэнд, мэдрэлийн биеийн шинж тэмдгүүд, хувь хүний эмгэг, амиа хорлохоос урьдчилан сэргийлэх, стрессийн үнэлгээ, менежмент

Эмчилгээ

  • Эмийн эмчилгээ
  • Сэтгэл засал эмчилгээ
  • Сэтгэцийн гүн эмчилгээ
  • Багийн эмчилгээ
  • Танин мэдэхүй болон зан үйлийн эмчилгээ
  • Цахилгаан цочроох эмчилгээ

Оношилгоо

  • Бие махбодийн үндсэн шинжилгээ - Цусны ерөнхий шинжилгээ, зүрхний цахилгаан бичлэг, цээжний рентген зураг, бамбай булчирхайн шинжилгээ гэх мэт.
  • Мэдрэлийн үнэлгээ – Тархины цахилгаан бичлэг, компьютер томографи, MRI, single photon emission CT гэх мэт.

Бусад

  • Сэтгэл зүйн сорил - оюун ухааны сорил, хувь хүний тест, төсөөллийн тест, ойлголт, ой тогтоолтын сорил, мэдрэлийн сэтгэлзүйн тест, суралцах оюун ухааны үндсэн тест, анхаарал төвлөрлийн тест, аутизмын тест, хүүхдийн хөгжлийн тест
  • Хүүхэд, өсвөр үеийнхний нийгмийн ур чадварын сургалтын клиник, стресс клиник