본문 바로가기 주 메뉴 바로가기

Глобальная больница, ориентированная на пациента

Танилцуулга

Арьсны тасаг

Танилцуулга

Нарийн мэргэжлийн эмч(10) болон мэргэжилтэн, сувилагчийн бүрэлдүүнтэй тус хамт олон арьсны төрөл бүрийн эмгэг өөрчлөлтийг оновчтой оношилж, эмийн болон мэс заслын аргыг эмчилгээндээ ашиглаж маш богино хугацаанд эдгэрэх боломжийг олгоход хичээл зүтгэл гарган ажиллаж байна. Бид клиник эмчилгээндээ арьсны эдийн болон мөөгөнцрийн шинжилгээ, арьсны сорил, туяа шинжилгээ, дархлааны эдийн химийн шинжилгээний аргуудыг ашиглаж байна. Хэвтрийн болон амбулаторийн тасгаар үйлчлүүлж байгаа өвчтнүүдэд арьсны ерөнхий эмчилгээнээс гадна лазер туяаны эмчилгээ, витилиго(арьс цайх өвчин), үсний эмгэг судлал зэрэг клиникүүд ажиллаж байна.

Тусламж үйлчилгээ

⦁ Арьс өнгөний эмгэг – Витилиго(арьс цайрах өвчин), мэнгэ, сэвх, нөсөө ⦁ Арьсны эмгэг өөрчлөлт, хавдар судлал – Арьсны хучуур болон дотоод бүтцийн эд, арьсны судас, меланин эсийн хортой, хоргүй хавдар ⦁ Меланом(арьсны хорт хавдар), арьсны үсэрхийлсэн хавдар ⦁ Үс унах эмгэг – Телоген бюллювийн хам шинж, үс шингэрэх, үүрэлсэн үс уналт ⦁ Хүрэлцэхүйн гаралтай арьсны үрэвсэл, харшил – Хүрэлцэхүйн гаралтай арьсны үрэвсэл, цагаан батга, чонон хөрвөс, атопи, эмийн харшил ⦁ Батга – Цагаан толгойт, улаан, үрэвсэлт, уйланхайт батга, батганы сорви ⦁ Арьсны халдварт өвчин – Нян, бактерийн гаралтай арьсны өвчин, мөөгөнцөрийн гаралтай арьсны өвчин(хөл, хумсны мөөгөнцөр), вирусын гаралтай арьсны эмгэг(үү, бүслүүр үлд), бичил биетийн гаралтай цагаан хорхой ⦁ Хайрст бүрхүүлтэй арьсны өвчин – Псориаз(хайрст үлд), парапсориаз, лихен планус, лиший планус, арьсны тууралтат үрэвсэл, pityriasis rubra pilaris ⦁ Арьсны хялгасан судасны эмгэг өөрчлөлт – Хялгасан судасны хавдар, улаан нөсөө(Nevus flammeus), улаан хацар, хялгасан судасны үрэвсэл, харшлын гаралтай тууралт ⦁ Арьсны цэврүүт тууралт – пемфигус, бэлцрүүт пемфигоид, бэлцрүүт пемфигиодын гуужилт