Дотоод шүүрэл, бодисын солилцооны тасаг нь чихрийн шижин, бамбай булчирхайн өвчин, өнчин тархи, бөөрний дээд булчирхай, ясны бодисын солилцоо, таргалалт болон бусад дотоод шүүрлийн эмгэгийн үеийн мэргэжлийн эмнэлгийн үйлчилгээ үзүүлж байна. Гванжу, Чоннам бүсийн чихрийн шижингийн анхны төв бөгөөд эмнэлэгт ирэх үеэс бүхий л төрлийн шинжилгээ оношилгоог хийн эмчилгээг төлөвлөн,явуулах чихрийн шижингээр нарийн мэргэшсэн эмч, эмнэлгийн ажилтнууд тохиолдол бүрийн хувь хүнд тохирсон эмчилгээг хийдэг. Өвчтөн болон түүний гэр бүл, тухайн өвчний талаар мэдэхийг хүссэн бүх хүмүүст чихрийн шижин өвчний талаар үнэн зөв мэдлэг, яаралтай тохиолдолд хэрхэн хариу арга хэмжээ авах, архаг хүндрэлээс урьдчилан сэргийлэх, эмчлэх талаар өргөн мэдлэг олгох сургалт явуулдаг. Мөн Бамбай булчирхайн төв нь үзлэгийнхээ явцад бамбайн эхо, цитологийн шинжилгээг шаардлагатай тохиолдолд шууд хийх боломжтой бөгөөд өвчтөнд сэтгэл ханамжтай, чанартай эмнэлгийн үйлчилгээг үзүүлэхийг зорьдог. Бамбай булчирхай хорт хавдартай өвчтөнүүдийн тохиолдолд системтэй үр дүнтэй эмчилгээний төлөө хамгийн сүүлийн үеийн техник, тоног төхөөрөмжийг ашиглан мэргэжлийн эмч нарын хамтарсан зөвлөгөөнийг ч хэрэгжүүлдэг. Дотоод шүүрэл, бодисын солилцооны өвчнийг олон төрлийн нарийн шинжилгээ,оношилгоог явуулж найдвартай оношилгоо, үр дүнтэй эмчилгээг явуулах цаашдаа бодисын солилцооны эмгэг судлалын төрөлжсөн судалгааны төв болох зорилт тавин ажиллаж байна.
Чихрийн шижин өвчин, түүний хүндрэлийн оношилгоо, эмчилгээ, тухай өвчний талаарх сургалтаар дамжуулан үнэн зөв мэдээллийг олгох зэрэг чихрийн шижингийн асуудлыг цогцоор шийдэх
Бамбай булчирхайн үйл ажиллагааны доголдол болон бамбай булчирхайн хавдрын шинжилгээг эмнэлэгт ирсэн өдөр нь шууд хийх ба системтэйгээр хурдан шуурхай оношилж, эмчлэх
- Эмнэлэгт ирсэн өдөр нэг цэгийн үйлчилгээг хэрэгжүүлэх
- Мэс заслын эмчилгээ
- Радиоизотопын эмчилгээ
- мэс заслын дараах хяналт, шинжилгээ
- Бамбай булчирхайн хэт авиан шинжилгээ
- Бамбай булчирхайн цацраг идэвхт изотопыг ашиглан бамбай булчирхайн бодисын солилцооны үйл ажиллагааг хэмжих
Бодисын солилцооны хам шинжийн гол шалтгаан болох таргалалтыг тодорхойлж, “Таргалалтын клиник”-ээр дамжуулан байнгын хяналтанд эрүүл хооллолт болон дасгал сургуулилтын талаар сургалт явуулж жин хасахад тусалдаг
- Тухайн хүний таргалалтын хэмжээ, төрлийг тогтоож, биеийн таргалалт ихтэй хэсгийг мэдэж болох бөгөөд үр дүнд үндэслэн хувь хүнд тохирсон эмчилгээг хийх
- Таргалалтын хэмжээнээс хамааран дасгал хөдөлгөөн болон зүрх, уушгиний үйл ажиллагааг шалган таргалалтаас үүдэлтэй өвчнийг оношилж, эмчлэх