본문 바로가기 주 메뉴 바로가기

Глобальная больница, ориентированная на пациента

Танилцуулга

Яаралтай тусламжийн тасаг

Танилцуулга

Яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаар хандсан өвчтөнд шаардлагатай бүхий л эмчилгээг чанарын өндөр түвшинд хүргэдэг клиникийн салбар нэгж. Жусонь Их сургуулийн эмнэлэг 1994 оны 12 сард яаралтай тусламжийн төвийг байгуулж байсан түүхтэй. Одоо яаралтай тусламж судлалаар мэргэшсэн 5 профессор, клиникийн практик судлалын 2 профессор болон түргэн тусламж үйлчилгээний 5 мэргэжилтний бүрэлдэхүүнтэй хамт олон жилд 30,000 өвчтөнд эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай болоод байна. 2005 оны 7 сард нийт орон нутгийн хэмжээнд хоёр дахь гэмтлийн яаралтай тусламж үзүүлэх мэргэшсэн төвийн шалгуурыг хангаж байсан арвин туршлага бүхий тасгийн хамт олон өвчин эмгэг, гэмтлийн улмаас хандсан өвчтнүүдэд эмчилгээ, тусламж үйлчилгээг хүргэж байна. 24 цагаар ээлжлэн ажилладаг эмч, мэргэжилтнүүд зүрхний иллэг, хиймэл амьсгал хийх, хордлого, гэмтэл зэрэг анагаахын шинжлэх ухааны бүхий л салбарын өвчин эмгэгийн эмчилгээний тусламж үйлчилгээг шуурхай хүргэж байна. Мөн цаг мөчтэй уралдан эмчилгээ хийх шаардлага бүхий зүрхний шигдээс, тархи нугасны өвчин, хүнд гэмтэлтэй өвчтөнд шуурхай арга хэмжээ авч, нарийн мэргэжлийн тасгийн эмчтэй хамтран ажилладаг. Ялангуяа хүнд гэмтэл, согог заслын төвийн мэс заслын эмч нартай хамтран ажиллаж, зохих эмчилгээ, мэс заслыг шуурхай хийж гүйцэтгэх үйлчилгээний системийг нэвтрүүлэн ажиллаж байна.

Тусламж үйлчилгээ

Хурц хэлбэрийн өвчин эмгэг, гэмтэл, гамшигт өртсөн өвчтөнд эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд үзүүлдэг анагаах ухааны салбар нэгж. Эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх салбарын нэг онцлог нь анагаахын шинжлэх ухааны нийт салбарт ажилладаг явдал юм. Зүрхний иллэг массаж, шок, хордлог судлалын салбарыг түргэн тусламжийн төвийн нарийн мэргэжлийн салбар гэнэ. Тодорхой өвчин эмгэгийг дагнан судалдаг амболатори, хэвтрийн тасгийн үйл ажиллагаанаас ялгаатай тал нь зөвхөн яаралтай тусламжийн төвд үзүүлсэн эмчилгээгээр үйл ажиллагаа нь хязгаарлагддаг. Хоёр дахь онцлог нь бусад тасгууд тодорхой өвчин эмгэгт чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг тус төвийн үйл ажиллагаа нь тухайн газар орон, нөхцөл байдлыг чухалчлан авч үздэг. Гамшигт үзэгдэл болсон газар дээр хүнд, хөнгөн бэртэлтэй өвчтнийг ангилан эмчилгээ хийх зарчмыг мөрдлөг болгон ажилладаг. Гурав дахь онцлог нь анагаахын шинжлэх ухааны нэг салбарын хувьд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх тогтолцоо хэмээх нийгмийн аюулгүй байдлыг хангах сүлжээний нэгэн хэсэг болдог. Энэхүү онцлог шинж тэмдэг нь Аврах анги-119, Галын аюулгүй байдлыг хангах сургалтын төв, нийт иргэдийг хамарсан хүний амь аврах сургалтын төвөөр дамжуулан явуулж буй сургалт хөтөлбөр, хяналтын явцад илэрдэг.