본문 바로가기 주 메뉴 바로가기

Глобальная больница, ориентированная на пациента

Танилцуулга

Гэмтлийн мэс заслын тасаг

Тасгийн танилцуулга

Гэмтэл болон бүх төрлийн нуруу, нугасны мэс засал, ээрцэг, гарын мэс засал, бичил мэс засал, ясны хавдрын эмчилгээ, хөл, тавхайн өвчний мэс засал, өвдөгний үе болон мөрний үе солих мэс засал, үе мөчний дурангийн аппарат ашиглан оношилж, мэс заслын чиглэлээр мэргэшсэн судалгаа, шинжилгээ хийхийг зорин ажиллаж байна.

  • Гэмтэл - авто тээврийн осол, гэмтэл болон бусад олон төрлийн ослын гаралтай ясны хугарал, тахир дутуу болох, шөрмөсний гэмтэл, булчингийн гэмтэл, мэдрэлийн гэмтлийг мэдлэг, туршлага, судалгаа, шинжилгээнд үндэслэн оношилж, сүүлийн үеийн дэвшилтэт арга, хэрэгсэл ашиглан эмчилдэг ба гэмтлийн дараа үүсч болох хүндрэлийг эмчилж байна.
  • Нуруу, нугас - нуруу, нугасанд үүссэн сөнөрөлтөт өөрчлөлт, нуруу, нугасны өөрчлөлт болон хазайлт, нуруу, нугасны хавдар, гэмтлээс үүссэн ясны хугарал, мэдрэлийн гэмтэл зэрэг нуруу, нугасны өвчин, гэмтлийг системтэйгээр судалж, шинжилж, эмчилж байгаа ба микроскопын аргаар мэс засал хийж байна.
  • Ээрцэг - мэс заслын өрөөнд бүрэн тоноглолтой хувцас, зүсэлт жижиг, сайжирсан аппарат ашигладаг тул халдвар, хүндрэл бага, мэс заслын хугцаа богино, үе мөчний насжилт урт үе солих мэс заслыг хийж байна.
  • Мөр, тохойн үе мөч - мөр болон тохойн дийлэнх өвчнийг мэс засал хийлгүйгээр эмчилж болдог.
  • Гар болон бичил мэс засал - гарын үеийн үрэвсэл, сөнөрөлтөт өвчин, дөрвөн мөчний хавдар, гэмтлээс үүссэн гар болон биеийн дээд хэсгийн гэмтлийг мэс заслын аргаар засах эсвэл микроскопын мэс заслын арга ашиглан нөхөн сэргээх мэс ажилбараар дөрвөн мөчний үйл ажиллагааг сэргээхийн тулд хичээж ажиллаж байна.
  • Хөлний тавхай, шагайн үе - хөл нь эрт дээр үеэс оймс гутланд халхлагдаж, үнэр гардаг гэсэн утгаараа хүндэтгэл хүлээдэггүй биеийн эрхтний нэг байсан. Гэсэн хэдий ч сүүлийн үед бидний амьдралын хэв маяг барууны соёлыг даган өөрчлөгдөж эрүүл мэнддээ анхаарах анхаарал ихсэж байгаатай холбогдуулан хөлний талаарх хүмүүсийн ойлголт нэмэгдэж байгаа билээ. Хөл тавхайн клиник нь хөл тавхай болон шагайн үеэнд үүсдэг бүх өвчнөөс урьдчилан сэргийлж, уламжлалт эмчилгээ, мэс заслын эмчилгээ, нөхөн сэргээх асуудлыг хариуцдаг мэргэжлийн клиник юм.
  • Өвдөгний үе - туяаны дүрсэнд сайн харагддаггүй хэдий ч өвдөлт ихтэй үеийн мөгөөрсийн согог, үе солих мэс засал хийх шаардлагатай сөнөрөлтөт өвдөгний үеийн үрэвслийг нарийн оношилж, үе шат тус бүрийн эмчилгээгээр дамжуулан үе мөчний үрэвсэлтэй өвчтөнд тохирсон эмчилгээг үзүүлж байна.

Өвчний төрөл

  • Гэмтэл (ясны хугарал, булчин, шөрмөсний гэмтэл, мэдрэлийн гэмтэл) - ясны цууралт ихтэй хугарал (урт яс), хугарсан яс нийлэхгүй байх, үе мөчний хугарал, тахир дутуу болох
  • Нуруу, нугас - хүзүү болон нурууны диск, нуруу, нугасны судасны нарийсал, нуруу, нугасны муруйлт, нуруу, нугас бөгтийх, нуруу, нугасны ясны хугарал, дөрвөн мөч болон биеийн доод хэсгийн мэдээ алдалт, нуруу, нугасны хавдар
  • Ээрцэг - судасгүй болсноос үүдэлтэй дунд чөмөгний ясны ялзрал, гэмтлийн гаралтай, ревматизмийн гаралтай ээрцэгний үрэвсэл, ээрцэг хэсгийн ясны хугарал: ээрцэгний яс хугарах, тахир дутуу болох, ээрцэгний хүзүүний хэсэг, сүүж хоорондын ясны хугарал, түнхний ясны хугарал, ясны сийрэгжилтээс үүдэлтэй ясны хугарал
  • Мөр, тохойн үе мөч - мөрний тэнцвэргүй байдал, үе мөчний үрэвсэл, эргэлдэгч булчингийн өвчин, тохойн теннис, үе мөчний үрэвсэл, гэмтэл
  • Гар болон бичил мэс засал - бугуйн сувгийн хам шинж, үе мөчний ревматизм үрэвсэл, үе мөчний сөнөрөлтөт үрэвсэл, хурууны шөрмөсний гэмтэл, биеийн хэсгийг тайрах, тулгуур хөдөлгөөний эрхтний хавдар (хортой)
  • Хөл тавхайн шагайн үе - диабетийн тавхай, хөл тавхайн өөрчлөлт (мэдээ алдах, богино хуруу, нийлсэн хуруу, илүү хуруу), шагайн үе, спортын гэмтэл (шагайн үе шөрмөсний гэмтэл, балет болон хөл бөмбөгнөөс үүдэлтэй гэмтэл), биеийн доод хэсгийн гэмтэл, шагайн үеийн ойр орчмын ясны хугарал
  • Хөл тавхайн шагайн үе - диабетийн тавхай, хөл тавхайн өөрчлөлт (мэдээ алдах, богино хуруу, нийлсэн хуруу, илүү хуруу), шагайн үе, спортын гэмтэл (шагайн үе шөрмөсний гэмтэл, балет болон хөл бөмбөгнөөс үүдэлтэй гэмтэл), биеийн доод хэсгийн гэмтэл, шагайн үеийн ойр орчмын ясны хугарал

Эмчилгээ

  • Гэмтэл (ясны хугарал, булчин, шөрмөсний гэмтэл, мэдрэлийн гэмтэл)
  • Нуруу, нугасны мэдрэлийн тариан эмчилгээ, нуруу, нугасны гоо сайхны мэс засал
  • Ээрцэг солих мэс засал, ясны хугарлыг бууруулах, дотор хэсгийг тогтоон барих мэс засал
  • Мөр, тохойн үе мөч (ЭХО мэс ажилбар, үеийн дурангийн мэс засал, үе солих мэс засал)
  • Хөлний тавхай, шагайн үе: хөлийн тавхайн ЭХО, тарианы эмчилгээ, гадна талаас нь цочроох долгионы эмчилгээ, шагайн үе солих мэс засал, шагайн үеийн мөгөөрс шилжүүлэн суулгах мэс засал, шагайн үе, шөрмөс холбох мэс засал
  • Өвдөгний үе: өвдөгний үе солих мэс засал, өвдөгний хагас үе солих мэс засал, шаантны булчингийн дээд хэсгийн яс салгах мэс засал, дунд чөмөгний ясны үндсэн дээд хэсгийн яс салгах мэс засал
  • Гол судасны эмгэгийн клиник, хавхлагын клиник, тараагуур судасны клиник, пневмоторакс буюу цээжний гялтангийн хөндийд хий хурах өвчний клиник гэх мэт

Оношилгоо

  • X-ray, CT, 3D CT, MRI
  • Судас гэмтсэн тохиолдолд судасны шинжилгээ
  • Судас гэмтсэн тохиолдолд судасны шинжилгээ
  • Хөлний тавхайн рентген шинжилгээ, хөлний даралтыг тогтоох аппарат
  • Үе мөчний дурангийн аппаратын оношилгоо, өвдөгний үе суларсан үеийн рентген шинжилгээ, C-arm