Гоо сайхны мэс заслын тасаг нь хүний биеийн гадна талд үүссэн төрөлхийн болон олдмол гажиг,согогийг мэс заслын аргаар зөвхөн үйл ажиллагааг нь төдийгүй гадаад төрхийг нь сэргээх зорилготой ажилдаг юм. Иймд гоо сайхны мэс заслын тасгийн эмч нараас анагаах ухааны мэдлэг төдийгүй гоо зүйн мэдрэмж шаардагддаг. Гоо сайхны мэс заслын тасагт одоогоор гурван профессор болон бусад резидент, сувилагч эмнэлгийн ажилтнууд өвчтөнүүддээ сэтгэл ханамжийг бэлэглэх хамгийн сайн эмчилгээг хийж байна.
Нүүрний ясны хугаралын мэс засал, зөөлөн эдийг нөхөн сэргээх мэс ажилбар, уруул, тагнайн төрөлхийн сэтэрхий засах, эд шилжүүлэх, нөхөх бичил мэс засал, арьс нөхөх мэс засал, хуруу, сарвууны тасарсан хэсгийг залгах мэс засал, хуруу сэргээх, нүүрний хэлбэр засах мэс ажилбар, шанааны болон эрүүний яс багасгах мэс засал, eCO2 лазераар арьс гуужуулах ажилбар, хэт авиагаар өөх соруулах мэс засал, нүүрний үрчлээ арилгах, биеийн хэлбэр засах мэс засал, биеийн хэлбэр засах мэс ажилбар, өөх шилжүүлэн суулгах мэс засал, унжсан зовхи засах мэс ажилбар, нүдний хэлбэр засах мэс ажилбар, дээд, доод зовхины гоо сайхны мэс засал, хамрын гоо сайхны мэс засал, биеийн хэлбэр засах гоо сайхны мэс засал, нүүрний үрчлээг лазераар багасгах ажилбар, хөх багасгах мэс засал, хөх томруулах мэс ажилбар, хэвлийн өөх хайлуулах мэс ажилбар, Botox болон Filler тарих гэх зэрэг