Нүдний тасаг нь нүдний өвчнийг судалж, эмчилдэг тасаг бөгөөд нүдний алмины уураглаг бүрхүүл, торлог бүрхэвч, нүдний алимны судсан бүрхүүл, нүдний болор, нүдний гоо сайхны мэс засал, глауком (нүдний даралт ихсэх) болон нүдний хялар, нүдний мэдрэл гэсэн чиглэлээр 5 мэргэжлийн эмч болон бусад эмнэлгийн мэргэжилтнүүдтэйгээр нүдний өвчнийг эмнэлгийн сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмж ашиглан нарийн, үнэн зөв, хурдан, шуурхай оношилж, эмчилгээг явуулж байна. Нүдний гадна бүрхүүлийн хэсэг: нүдний салст бүрхэвчийн үрэвсэл болон нүдний эвэрлэг бүрхүүлийн үрэвсэл, нүд хуурайших хам шинж, нүдний эвэрлэг бүрхүүл булингартах, кератоконус зэрэг өвчнийг оношилж, эмчилж байгаа ба нүдний эвэрлэг бүрхүүл шилжүүлэн суулгах мэс заслыг хийг харааг сайжруулах эмчилгээг хийж байна.
Нүдний зовхи, нулимсны булчирхай, нүдний аяга, нүдний салст бүрхэвч, эвэрлэг бүрхэвч, склера, линз, судаслаг бүрхүүл, шилэнцэр бие, торлог бүрхэвчийн өвчнүүд глауком, нүдний хялар, хугарлын гажиг, харааны мэдрэлийн болон харааны замын өвчин, системийн өвчинтэй холбоотой нүдний өвчинтэй холбоотой нүдний өвчин, гэмтэл гэх мэт
Нүдний болрын мэс засал, нүдний эвэрлэг бүрхүүл шилжүүлэн суулгах мэс засал, шиллэг биеийг зүсч авах мэс засал, нүдний торлог бүрхэвчийн гэмтлийн үед бэхлэж хананд ойртуулах мэс засал, торлог бүрхүүлийн лазер эмчилгээ, photodynamic эмчилгээ, шиллэг биед тариа хийх, нүдний даралт бууруулах эмийн эмчилгээ, солонгын бүрхэвч зүсэж авах лазер мэс засал, трабекулопластик зэрэг лазерын мэс заслууд, трабекулэктомийн мэс засал, глаукомын шүүрүүлэх мэс засал, нүдний хяларын мэс засал, зовхины гоо сайхны мэс засал, нулимсны уут, хамрын хөндийтэй холбох мэс засал, зовхи болон нүдний хавдар авах мэс засал, нүдний ясны хугарал засах ажилбар гэх мэт
Нүдний торлог бүрхүүлийн клиник, нүдний гадна бүрхүүлийн хэсгийн клиник, нүдний хяларын клиник, нүдний гоо сайхны клиник, нүдний болрын клиник ажиллаж байна. Хүүхдийн тусгай эмчилгээ, нүдний эвэрлэг бүрхүүл шилжүүлэн суулгах тусгай эмчилгээ, нулимс дамжуулах замын тусгай эмчилгээ, чихрийн шижингийн ретинопатийн тусгай эмчилгээ зэрэг байдаг.