본문 바로가기 주 메뉴 바로가기

Глобальная больница, ориентированная на пациента

Танилцуулга

Хөдөлмөр, хүрээлэн буй орчны анагаах ухааны тасаг

Тасгийн танилцуулга

Цусны шинжилгээ, эмнэлзүйн хими судал, эмнэлзүйн бичил биетэн, дархлаа оношлох, цусны эргэлтийн тогтолцоо судлал, молекул оношлогооны чиглэлээр мэргэшсэн алдартай 4 эмч нар оношилж, шинжлэх ажлыг хамтдаа хийж байна. Түүнчлэн 28 эмгэг судлаач, 2 сувилагч нийт 28 хүн өвчний оношийг хурдан, шуурхай, нарийн гаргаж, өвчтөний сэтгэл ханамжийг дээшлүүлэхийн тулд бүх хүчээ дайчлан ажиллаж байна.

  • Цусны шинжилгээ - цусны хавдар, цус бүлэгнэлтийн эмгэг, цус болон бусад биеийн шингэний халдварын гаралтай өвчнийг оношлохын тулд хийдэг шинжилгээ юм.
  • Эмнэлзүйн хими судал - химийн ерөнхий шинжилгээ, химийн тусгай шинжилгээ, иммуноглобулины шинжилгээ, шээсний химийн шинжилгээ болон эмчилгээний зориулалт бүхий эмийн хэрэглээний мониторингийг хийж байна.
  • Эмнэлзүйн бичил биетэн - NCCLS болон Олон Улсын Стандартчиллын Байгууллага (ISO)-аас гаргасан дэлхийн стандартад нийцүүлэн бүх төрлийн бичил биетнийг ялгаж тодорхойлох, антибиотик хүлээн авахыг дэвшилтэт технологитой автомат төхөөрөмж болон шинжилгээ өгч буй хүмүүсийн тэмдэглэлийг ашиглан шинжилж байна.
  • Дархлаа оношлох - Дархлааны бүр төрлийн ерөнхий шинжилгээ, дархлааны тусгай шинжилгээнээс гадна вирусны маркер, дотоод шүүрэл даавар, харшил, антител эсрэг биет, аутоиммун эсрэг биет, хавдрын маркер зэргийг төрөл бүрийн шалгалтаар батлагдсан хамгийн шилдэг арга, сүүлийн үеийн техник, тоног төхөөрөмжийг ашиглан хийж байна.
  • Цусны төв - цусны бүлэгийг тогтоох шинжилгээнээс гадна цусны эргэлт таарч байгаа эсэх шинжилгээ, эсрэг биетийн хүйс тодорхойлох шинжилгээг хийж байна.
  • Молекулын оношлогоо - өвчтөн болон донорын эд тохирч байгаа эсэх шинжилгээ (HLA)-ээс гадна сүүлийн үеийн ДНХ-ийн нуклеотидын дараалал тогтоогчтой цусны хавдар, цусны өвчин, цусны бүлгийн генийн шинжилгээ, удамшлын гаралтай өвчний генийн шинжилгээ, бүх төрлийн халдварын гаралтай өвчний шинжилгээг хийж байна.

Өвчний төрөл

Цусны сийвэн солих эмчилгээ, цусны бөөмийн ихэссэн хэсгийг гаргаж авах

Оношилгоо

  • Цусны ерөнхий шинжилгээ
  • Ясны чөмөгний эдийн шинжилгээ
  • Цусны химийн шинжилгээ
  • Хавдар маркерын шинжилгээ
  • Бүх төрлийн харшлын антител буюу эсрэг биеийн шинжилгээ
  • Гепатит вирусийн маркерын шинжилгээ
  • Сүрьеэгийн нянгийн халдварын шинжилгээ
  • Нуклейн хүчлийн шинжилгээ