본문 바로가기 주 메뉴 바로가기

Глобальная больница, ориентированная на пациента

Төвийн танилцуулга

Яаралтай тусламжийн төв

Танилцуулга

Яаралтай тусламжийн анагаах ухаан нь яаралтай тусламж шаардлагатай өвчтөнүүдэд илүү цогц, үр дүнтэй эмчилгээ хийх зорилгоор байгуулагдсан клиникийн салбар юм.
1994 оны 12-р сард байгуулагдсанаас хойш Чусон их сургуулийн эмнэлгийн яаралтай тусламжийн төв нь яаралтай тусламжийн 3 профессор, клиникийн 4 профессор, яаралтай тусламжийн 10 резидент зэрэг бүрэлдэхүүнтэй бөгөөд жилд 30,000 орчим хүн яаралтай тусламжийн эмчилгээ үзүүлж байна. Чусон Их Сургуулийн Эмнэлгийн Яаралтай тусламжийн төв нь 2005 оны 7-р сард тус улсын гэмтлийн яаралтай тусламжийн хоёр дахь төв болж, олон тооны өвчин, гэмтлийн өвчтөнүүдийг эмчилж байна.
Эмнэлгийн яаралтай тусламжийг үр дүнтэй, системтэй үзүүлэхийн тулд яаралтай тусламжийн мэргэжилтэн 24 цагаар ажиллаж, яаралтай тусламжийн эмчилгээ, тусламжийг хариуцдаг. Зөвхөн зүрх амьсгал, хордлого, гэмтэл төдийгүй дотрын болон мэс заслын чиглэлээр төрөл бүрийн өвчтөнүүдэд цаг алдалгүй яаралтай тусламжийн эмчилгээ, үйлчилгээ үзүүлж байна.
Түүнчлэн зүрхний шигдээс, тархины судасны эмгэг, хүнд гэмтэл зэрэг цаг алдаж болохгүй амь тэнссэн өвчтөнүүдийн тохиолдолд холбогдох мэргэжлийн тасагтай холбож, эмчилгээг хурдан шуурхай хийдэг. Тэр дундаа Хүнд гэмтлийн төвийн гэмтлийн эмч нартай хамтран ажилласнаар хүнд хэлбэрийн гэмтэлтэй өвчтөнүүдэд цаг алдалгүй, оновчтой эмчилгээ хийх тогтолцоог бүрдүүлсэн.

Эмчилгээ

Амилуулах суурь тусламж (BLS), Зүрхний мэргэшсэн амилуулах тусламж (ACLS), Гэмтлийн амилуулах мэргэшсэн тжсламж(ATLS), Хүүхдийн амилуулах мэргэшсэн тусламж (PALS), хордлогын эмчилгээ, эмчилгээний гипотерми индукц гэх мэт.

Оношилгоо

Яаралтай тусламжийн төв нь эмнэлзүйн эмгэг судлалын бие даасан кабинет, компьютер томографийн өрөө, зөөврийн ЭХО-оор тоноглогдсон бөгөөд 24 цагийн турш яаралтай оношилгоог нэг дор хийх боломжтой