Глобальная больница,
ориентированная на пациента
Өвчтөний эдлэх эрх, хүлээх үүрэг
Өвчтөний эдлэх эрх, хүлээх үүрэг
1. Өвчтөний эдлэх эрх
- A.Эмчилгээ хийлгэх эрх
- Өвчтөн өөрийн эрүүл мэндийг хамгаалах, сайжруулах зорилгоор эмнэлгийн тусламж үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлэх эрхтэй. Хүйс·нас·шашин·нийгмийн гарал үүсэл, эдийн засгийн боломжгүй байдлын улмаас хэн ч бусдын эрүүл мэндийн үйлчилгээ авах эрхэд халдах эрхгүй бөгөөд эмнэлгийн ажилтан ямар ч хүндэтгэх шалтгаангүйгээр эмчилгээ хийлгэхээс татгалзах эрхгүй.
- Б. Мэдэх, өөрөө шийдвэр гаргах эрх
- Өвчтөн хариуцсан эмч·сувилагчаас өөрийн өвчний байдал, хийх эмчилгээний арга, энэ нь анагаах ухааны судалгааны үндэслэлтэй эсэх, эрхтэн шилжүүлэн суулгах эсэх, эмчилгээний дараахь хүндрэл зэрэг хүлээгдэж буй эмчилгээний үр дүн, эмчилгээний төлбөрийн талаархи бүрэн мэдээлэл, тайлбар авч, асууж лавлах_ тэдгээрийг хүлээн зөвшөөрч байгаа эсэх талаар шийдвэр гаргах эрхтэй.
- C. Хувийн нууц мэдээллээ хамгаалуулах эрх
- Өвчтөний хийлгэсэн эмчилгээ, өвчин·эрүүл мэндийн байдал болон бусад хувийн нууц мэдээллээ хамгаалуулах эрхтэй бөгөөд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх байгууллага, эмнэлгийн мэргэжилтнүүд өвчтөнөөс зөвшөөрөл авсан болон хуулинд заасан заалтын дагуу цагдаагийн мөрдөн байцаах үйл ажиллагаа явуулахаас бусад тохиолдолд өвчтөний нууц мэдээллийг алдагдуулах·бусдад мэдээлэх эрхгүй.
- Г. Зөвлөгөө·зохицуулах үйлчилгээ авах хүсэлт гаргах эрх
- Өвчтөн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх байгууллаагын хооронд үүссэн маргааныг Солонгосын эмнэлгийн тусламж үйлчилгээний маргааныг зохицуулах зэрэг газраас зөвлөгөө, зохицуулах үйлчилгээ авах тухай хүсэлт гаргах эрхтэй.
2. Өвчтөний хүлээх үүрэг
- A.Эмнэлгийн ажилтанд итгэл хүлээлгэж·хүндлэх үүрэг
- Өвчтөн өөрийн эрүүл мэндийн талаархи мэдээллийг эмнэлгийн мэргэжилтэнд үнэн зөв мэдээлэл өгөх, эмчийн хийх эмчилгээний төлөвлөгөөнд итгэл хүлээлгэж, хүндлэн дагах үүрэг хүлээнэ.
- Б. Хууль бус арга хэрэглэн эмчилгээ хийлгэхгүй байх үүрэг хүлээнэ.
- Өвчтөн эмчилгээ хийлгэхээсээ өмнө өөрийн биеийн байцаалтыг заавал үзүүлнэ. Өөр хүний нэр, бичиг баримт ашиглан хууль бус аргаар эмчилгээ хийлгэхийг хориглоно.