Мэндчилгээ

Чусон их сургуулийн эмнэлгийн цахим хуудсанд зочилж буй та бүхэнд талархан, чин сэтгэлээсээ мэндчилж байна.

Чусон их сургуулийн эмнэлэг анх 1971 онд байгуулагдсан бөгөөд энэхүү түүхт 50 жилийн хугацаанд “Өвчтөн төвтэй эрүүл мэндийн үйл ажиллагаа эрхлэн өвчтөний сэтгэл санаа, бие махбодийг бүрэн эмчилж,иргэдийн эрүүл энх амьдралд өөрийн хувь нэмрийг оруулна” гэсэн эрхэм зорилгыг биелүүлэхийн төлөө чармайн ажиллаж бүс нутгийн тэргүүлэх эрүүл мэндийн байгууллага болон хөгжиж ирсэн юм.

Чусон их сургуулийн эмнэлэг нь эрүүл мэндийн салбарын 4-р хувьсгалыг угтан шинэ үеийн эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн системийгхөгжүүлэн бэлтгэж байгаа бөгөөд энэхүү системийг ашиглан хүрэлцэн ирсэн хүн бүрт илүү хялбарчлагдсан системийндагууэмнэлгийн үзлэг, үйлчилгээ үзүүлэн үйл ажиллагаа явуулах боломж бүхий хамгийн анхны дижитал эмнэлэг болохзорилго тавин хичээнгүйлэн ажиллаж байна.

Хамгийн сүүлийн үеийн эмнэлгийн тоног төхөөрөмж бүхий эмчилгээний шилдэг баг, найрсаг хамт олон эрүүл мэндийн өндөр түвшний үйлчилгээгүзүүлэн, тав тухтай эмнэлгийн орчинг бүрдүүлснээртус эмнэлгийг зорин ирж буй хүн бүрт дээд зэргийн эрүүл мэндийн үйлчилгээг санал болгохын төлөө зогсолтгүй хичээн чармайх болно.

“Бүс нутагтай зэрэгцэн хөгжсөн өөрийн 50 жилийн түүх,болон дэлхийг чиглэн дэвжих ирээдүйн 100 жил”ийнхээ төлөө Чусон их сургуулийн эмнэлэг цаашид мөн өвчтний амь насыг авран хамгаалж, халуун дулаан сэтгэлээр ханддаг дэлхийн түвшний эрүүл мэндийн байгууллага болон хөгжиж иргэдийн эрүүл мэндийн манаанд цаг ямагт зогсоно хэмээн амалж байна.

Баярлалаа.

Чусон их сургуулийн эмнэлгийн дарга
Kim Kyung-jong