Тусгай эмчилгээний төв

Нярайн эрчимт эмчилгээний төв

Танилцуулга

Чусон их сургуулийн эмнэлгийн Нярайн эрчимт эмчилгээний төвийн эмч, сувилахуйн ажилтнууд байнгын жижүүр эмч, ажилчдын хяналтанд амь тэнссэн өвчтөнүүдэд яаралтай тусламжийг түргэн шуурхай гүйцэтгэх байна.
Уг төв нь Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яамнаас Гванжу, Жоннам муж дахь нярайн эрчимт эмчилгээний бүсийн төвөөр сонгогдсон бөгөөд нярайн эрчимт эмчилгээнд шаардлагатай хамгийн дэвшилтэт тоног төхөөрөмжөөр тоноглогдсон. Солонгосын Нярайн судалгааны сүлжээнд оролцогч эмнэлгийн хувьд ( KNN), БНСУ-д нярайн эрчимт эмчилгээг сайжруулж, өндөр эрсдэлтэй нярайн эсэн мэнд амьдрах чадварыг сайжруулах цаашдын үр дүн ч сайн байна гэдэгт итгэж байна.
Төрөлхийн гажигтай, 37 долоо хоногоос доош дутуу төрсөн нярай болон 2500 гр-аас бага жинтэй нярай, өндөр эрсдэлтэй бүх нярай хүүхдийг эмнэлэгт хэвтүүлэн эмчилдэг.

Холбогдох дугаар : 062)220-3050