Чусон их сургуулийн эмнэлэг нь эмнэлгийн нэгдсэн үйлчилгээ үзүүлдэг 2-р шатны байгууллага болно.
Эмнэлэгт үйлчлүүлэхдээ анхан шатны болон хоёр дахь шатны эмнэлгийн үйлчилгээ үзүүлдэг байгууллага (эмнэлэг, өрхийн эмнэлэг)-аас авсан “сувилахуйн тусламж, үйлчилгээний тэтгэмж (эмчилгээ) хүссэн хүсэлт” эсвэл эрүүл мэндийн үзлэгт хамрагдсаны дараа өөрчлөлттэй гарсан тухай бичсэн эмчийн бичиг (эрүүл мэндийн оношилгооны бичиг)-ийг өгч байж эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтийг эдлэх боломжтой болдог.
Сувилахуйн тусламж, үйлчилгээний тэтгэмж авах хүсэлтийн хүчин төгөлдөр хугацаа лавлагаа авсан өдрөөс хойш 7 хоног хүртэл байх ба эрүүл мэндийн оношилгоо (эцсийн үр дүнг мэдэгдсэн)-ны бичиг мэдэгдэл хүргүүлсэн өдрөөс хойш 60 хоног болно.
- Ажлын өдрүүд : Өвлийн улирал 08:30 ~ 17:00 / Зуны улирал 08:30 ~ 17:30
- Бямба гараг : 08:30 ~ 12:30
Чусон их сургуулийн эмнэлгийн яаралтай тусламж, үйлчилгээний төв нь ямар ч үед үүсч болон онцгой байдлаас урьдчилан сэргийлэх үүднээс оношилгоог хурдан, шуурхай, нарийн хийж, эмнэлгийн үйлчилгээний бүх чиглэлтэй үр дүнтэй хамтран ажилладаг яаралтай түргэн тусламжийн төвийг ажиллуулж байгаа. Эмнэлгийн яаралтай тусламж, үйлчилгээний төв нь 24 цагийн аль ч үед эмнэлгийн үйлчилгээг авч болох ба Яаралтай тусламжийн тасгийн эмч нар ээлжлэн ажиллаж байгаа учир өвчтөний оношийг түргэн, шуурхай, нарийн гаргах боломжтой.
Дотрын тасаг, Хүүхдийн тасаг, Мэдрэлийн тасаг, Сэтгэцийн эрүүл мэнд судлалын тасаг, Mэс заслын тасаг, Гэмтэл согог, мэс заслын тасаг, Мэдрэлийн мэс заслын тасаг, Цээж, зүрх судасны мэс заслын тасаг, Гоо сайхны мэс заслын тасаг, Эх барих, эмэгтэйчүүдийн тасаг, Нүдний тасаг, Чих, хамар, хоолойн тасаг, Арьс өнгөний тасаг, Урологийн тасаг, Мэдээгүйжүүлэлт эрчимт эмчилгээний тасаг, Дүрс оношилгооны тасаг, Туяа эмчилгээ, хавдар судлалын тасаг, Эмгэг судлалын тасаг, Оношилгоо, шинжилгээний тасаг, Нөхөн сэргээх эмчилгээний тасаг, Хөдөлмөр, орчны эрүүл мэндийн тасаг, Өрхийн эмчилгээний тасаг, Цөмийн эмчилгээний тасаг, Яаралтай тусламжийн тасаг, Шүдний тасаг
Зөвхөн эмнэлгийн өвчтөнүүд бус яаралтай тусламж шаардлагатай хүмүүс ямар ч үед ашиглаж болно.