현재페이지 경로 정보입니다. 뎁스 메뉴리스트를 이용하여 페이지를 이동하실 수 있습니다.
Print Page.
Эмнэлгийн үйлчилгээний мэдээлэл
Хэвтэн эмчлүүлэгчдэд үзүүлэх үйлчилгээ
Хэвтэн эмчлүүлэгчдэд үзүүлэх үйлчилгээ
- Өвчтөний хоолны тухай
- Өвчин бүрт эмчилгээнд нь тохирсон хоол өгнө.
- Өглөө: 7:30-аас
- Өдөр: 12:00-аас
-Орой: 17:45-аас
- - Өвчтөний хоолыг эмнэлэгт хэвтсэн өдрөөс эхлэн олгоно.
- - Ямар нэгэн хоолны харшилтай бол сувилагчид мэдэгдэнэ үү.
- - Хоол хорьсон үед амандаа ямар нэгэн зүйл (ус, ундаа, тамхи гэх мэт) хийхийг хориглоно.
- - Хоолны дараа аяга, тавгаа хураах ба оройтож хооллосон тохиолдолд аяга, тавгаа хоол зөөдөг тэргэнд хийнэ.
- Өвчтөний асран хамгаалагчийн хоол
- Өвчтөнийг асарч байгаа хүн эмнэлгийн хоолны газар бус бусад зоогийн газраар үйлчлүүлнэ.
Гэсэн хэдий ч хоолны цагаас 1 цагийн өмнө сувилагч хүсэлт гаргасан тохиолдолд хоолоор үйлчлэх боломжтой болно.
- Цэвэр ус авах
- Тасаг тус бүрийн сувилагчийн өрөөний хажууд ус цэвэршүүлэгч байрлуулсан. (Зөвхөн уух зориулалтаар ашиглахыг хүсье.)
- Нийтийн гал тогоо
- Эмнэлгийн хэвтэн эмчлүүлэх өрөөнд цахилгаан плетик, галд шатамхай зүйлс ашиглахыг хориглоно. Эмнэлгийн дээвэр (барилгын 9 давхрын баруун жигүүр) дээр байрлах нийтийн гал тогоог ашиглана уу.
- Тавилга, тоног төхөөрөмж
- Өрөө тус бүрд хөргөгч, агааржуулагч AC, ус цэвэршүүлэгч, TV байрлуулсан байгаа. Түүнчлэн онцгой тохиолдлоос урьдчилан сэргийлэх зорилгоор сувилагч дуудах төхөөрөмж, хүчилтөрөгчийн аппарат, Азотын амьсгалын аппарат байрлуулсан байгаа.
- Хувийн эд зүйлс
- Эмнэлэгт олон хүн орж, гардаг. Хувийн эд зүйлсээ хувь хүн өөрөө хариуцахаар заасан байдаг. Өөрийн анхаарал, болгоомжгүй байдлаас алдсан эд зүйлсийг эмнэлэг хариуцахгүй болно.
- Эмчийн үзлэг, гадуур гарах - гадуур хоног
- Үдээс өмнө 8:00 ~ 9:30, үдээс хойш 5:30 ~ 7:00 цагийн хооронд эргэлт хүлээн авдаг хэдий ч эмчилгээ, мэс заслаас хамааран өөрчлөгдөж болно.
Эмчилгээг тасалдуулахгүй байхын тулд өвчтөн эмчийн үзлэгийн үеэр өрөөндөө хүлээж байхыг хүсье.
- Өвчтөний аюулгүй байдлыг хангах зорилгоор гадуур гарах, гадуур хонох хориотой.
- Шаардлагатай тохиолдолд хариуцсан эмчээс зөвшөөрөл авч, сувилагчийн ширээн дээр байгаа гадуур гарах хуудсыг бөглөж, хүлээн авахад бүртгүүлсний дараа сувилагчид өгч гадуур гарах болно.
Өвчтөний хувцас өмсөж эмнэлгийн гадаа гарч болохгүй.
- Суурин утас ашиглах
- Эмнэлгийн өвчтөн тус бүрийг суурин утсаар хангасан болно.
Эмнэлгийн дотор, гаднаас дуудлага хүлээн авах боломжтой ба VIP өрөө болон нэг хүний ортой өрөөнд гар утас ашиглах болно. Дуудлага хийхийг хүсвэл дохио дуугарсны дараа 9 товчийг дарж дугаар (бүсийн дугаар: 062, шилжүүлэх дугаар: 231)-аа оруулна уу.
- Ор, хөнжлийн цагаан хэрэглэл, өвчтөнийхувцас солих
- Ор, хөнжлийн цагаан хэрэглэлийг 2~3 өдөрт нэг удаа солих журамтай байдаг хэдий ч бохирдсон тохиолдолд сольж өгч байгаа тул сувилагчид хандана уу.
Бохир ор, хөнжлийн цагаан хэрэглэл, өвчтөний хувцсыг тогтоосон (тасаг тус бүрийн) саванд хийх ба өтгөн, шингэн толбо болсон тохиолдолд шар уут (сувилагчаас авах)-нд хийж, амсрыг нь боож саванд хийнэ үү.
- Өндрөөс унахаас хамгаалах заавар
- Өвчтөн амрах үедээ өндрөөс унахаас хамгаалахын тулд орны хажууд байгаа төмөр (side rail)-ыг байнга дээшлүүлж байна уу.
- Ном түрээслэх заавар
- Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй өвчтөнүүдэд зориулан номын сан ажиллуулж байгаа ба шаардлагатай тохиолдолд ном түрээсэлж байгаа болно.
Долоо хоног бүрийн Даваа, Лхагва, Баасан гарагуудад 10:00~12:00, 14:00~15:30 цагийн хооронд ашиглах боломжтой.
8 давхрын зүүн жигүүр, лавлах утас: 062-220-3616
- Эмнэлэг дотор тамхи татахыг хориглоно.
- Өвчтөний эрүүл мэнд, тав тухтай орчныг бий болгохын үүднээс эмнэлгийн бүх газар тамхи татахыг хориглоно.
Ялангуяа өрөө, бие засах газар, шат зэрэг газар тамхи татахгүй байхын хүсье.
Тамхи татсан тохиолдолд Хөнгөн гэмт хэрэгт ял ногдуулах (Зөрчлийн) тухай хуулийн 1.54 дүгээр зүйл заалтын дагуу 100 мянган вонын торгууль ногдуулна.
- Хүүхдийн тоглоомыг газраар үйлчлүүлэх
- 71 тасагт бага насны өвчтөнүүдэд зориулсан тоглоомын өрөө байдаг.
Өглөөний 8 цагаас оройн 9 цаг хүртэл үйлчлүүлэх боломжтой.
- Нийтийн амрах газрыг ашиглах тухай
- Өвчтөн амарч байгаа үед эргэж ирсэн зочид тасгийн нийтийн амрах газар болон үйлчилгээний газруудаар үйлчлүүлнэ үү.
- Гал түймрээс урьдчилан сэргийлэх
- Эмнэлэг дотор цахилгаан халаагуурын төхөөрөмж, хий ашиглах хориотой.
Гал түймэр болон осол зэрэг гэнэтийн нөхцөл байдал үүссэн тохиолдолд сувилагч эсвэл аврах ажилтан (байгууллагын ажилтан)-ны зааврыг дагахыг хүсье.
Барилга бүхэлдээ автомат гал унтраах төхөөрөмжөөр тоноглогдсон ба гал унтраагчийг коридорт байрлуулсан байгаа.
Аврах гарцад тасаг тус бүрийн голын болон зүүн, баруун талын захын шат орно.
- Сувилагчийн тусламж хэрэг болох үед
- Орны хажуу талын тананд сувилагч дуудах төхөөрөмжийг байрлуулсан байгаа. Сувилагчийн тусламж яаралтай хэрэг болох үед тус төхөөрөмжийг ашиглана уу.