-
Халдварт өвчний тасаг
-
Дотоод шүүрэл, бодисын солилцооны тасаг
-
Ревтматизмийн тасаг
-
Хоол боловсруулах эрхтэн судлалын тасаг
-
Зүрх, судасны тасаг
-
Бөөрний тасаг
-
Онкологи ба гематологи
-
Амьсгалын эрхтний тасаг
-
Өрхийн анагаах ухааны тасаг
-
Өвдалт намдаах, мэдээгүйжүүлгийн тасаг
-
Цацраг, туяа хорт хавдрын тасаг
-
Эмгэг судлалын тасаг
-
Урологи
-
Эх барих, эмэгтэйчүүд
-
Гоо сайхан, нөхөн сэргээх мэс заслын тасаг
-
Хүүхэд, өсвөр үеийн тасаг
-
Мэдрэлийн тасаг
-
Мэдрэлийн мэс засал, нуруу нугасны төв - spine
-
Мэдрэлийн тасаг - brain
-
Зүрх, судасны тасаг
-
Нүдний мэс тасаг
-
Дүрс оношлогооны тасаг
-
Мэс заслын тасаг
-
Яаралтай тусламжийн тасаг
-
Чих,хамар хоолойн тасаг
-
Сэргээн засах анагаах ухааны тасаг
-
Сэтгэцийн эрүүл мэндийн тасаг
-
Гэмтлийн мэс заслын тасаг
-
Оношлогооны лабораторийн анагаах ухааны тасаг
-
Арьсны тасаг
-
Цөмийн анагаах ухааны тасаг
-
Хөдөлмөр, хүрээлэн буй орчны анагаах ухааны тэнхим
-
Шүдний эмчилгээ
Тасгийн танилцуулга
Өрхийн анагаах ухааны тасаг нь амбулаториор үйлчлүүлэгч өвчтөнд анхан шатны эмнэлгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүднээс анх 2005онд нээгдсэн.
Тус тасаг нь анхан шатны эмнэлгийн тусламж, үйлчилгээг хариуцдаг бөгөөд өвчтөн эмнэлэгт анх ирснээс эхлээд эмнэлэгт хэвтэхээс эмнэлгээс гарсны дараа ч, өвдсөн ч бай, өвдөөгүй ч бай үйлчлүүлэгчдийнхээ эрүүл мэндийг хариуцаж, байнгын хяналт тавин цогц эмнэлгийн үйлчилгээ үзүүлдэг юм.
Өвчтөн тус бүрийн болон тэдний гэр бүлийн гишүүдийн эрүүл мэндийг дэмжих, хадгалах, өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн боловсрол олгох, цочмог болон архаг өвчний оношилгоо,эмчилгээний менежментийг цогц байдлаар явуулахад анхаардаг.
Мөн Нэгдсэн шинжилгээний төвд хийгддэг багц шинжилгээний хариу,үр дүнгийн талаар зөвлөгөө өгч, хэвийн бус хариу илэрсэн тохиолдолд эмийн жор, нэмэлт шинжилгээ явуулах эрүүл мэндийг дэмжих, өвчнөөс урьдчилан сэргийлэхэд ихээхэн хувь нэмэр оруулж байна.
Өрхийн анагаах ухааны тасгийн хамт олон нь
- 1. Анхан шатны тусламж үйлчилгээ, насанд хүрэгчдэд зориулсан вакцинжуулалт, гэр бүлийн зөвлөгөө, стресс менежмент, гадаад иргэдийн үзлэг
- 2.Эрүүл амьдралын нэгдсэн клиник: Архаг ядаргаа, хорт хавдраас шалтгаалсан ядаргаа, гэдэсний үйл ажиллагааны эмгэг, эмнэлзүйн шим тэжээл судлал, хөгшрөлтийн менежмент, таргалалтын эмчилгээ, хүнд металл болон цусны судсыг хоргүйжүүлэх, судасны эмгэгийг бууруулах, бодисын солилцооны хам шинж, цэвэршилт, архаг өвдөлт, гар, хөл хөрөх, нойргүйдэл, хувь хүнд тохирсон шим тэжээлийн судас тариа болон хооллолт, элэгний хордлого тайлах, хорт хавдрын ядаргааны эсрэг дархлааны тарилга, биеийн галбир засах(бэлтгэж буй) гэх мэт
-
3. Тамхинаас гаргах клиник
Бид өргөн хүрээний чиглэлээр үзлэг хийдэг бөгөөд анхан шатны тусламж үйлчилгээний стратегийг баримталдаг.
Тодруулбал, Гванжу-Чоннам бүсэд хамгийн анхны Анагаах ухааны нэгдсэн клиникийг байгуулсан бөгөөд эрүүл амьдралын хэв маягийг эрхэмлэж буй орчин үеийн хүмүүсийн эсийн шим тэжээлийн тэнцвэрт байдал, дотор эрхтний үйл ажиллагааны тэнцвэрт байдал, биеийн тэнцвэрт байдлыг хэвийн хэмжээнд байлгах үндсэн болон нарийвчилсан шинжилгээнүүдээр оношилгоог хийж хувь хүний онцлогт тохирсон цогц эмчилгээ хийдэг
Зонхилох өвчин
- 1. Өрхийн анагаах ухаан : Нийтлэг шинж тэмдэг (ханиад, хэвлийгээр өвдөх, гүйлгэх, өтгөн хатах, чонон хөрвөс, өвдөх гэх мэт), архаг өвчин (цусны даралт ихсэх, чихрийн шижин, гиперлипидеми, бодисын солилцооны хам шинж, уушгины архаг бөглөрөлт өвчин, яс-булчингийн тогтолцооны өвчин, бамбай булчирхайн өвчин гэх мэт. ), насанд хүрэгчдийн вакцинжуулалт , Гадаад эмнэлгийн эмчилгээ
- 2. Эрүүл амьдралын нэгдсэн клиник : Бөөрний дээд булчирхайн сульдаа, хорт хавдраас шалтгаалсан ядаргаа, гэдэсний үйл ажиллагааны өвчин-нарийн гэдэсний нянгийн хэт ихсэлт, цочромхой гэдэсний хам шинж гэх мэт, хөгшрөлт, таргалалт, хүнд металлын бохирдол,артеросклероз/атеросклероз,цэвэршилт , төрөл бүрийн харшил, аутоиммун өвчин, архаг өвдөлт, хүйтэн гар хөл, нойргүйдэл, бодисын солилцооны хам шинж, биеийн тэнцвэргүй байдал, аарцагны гажилт,зөрүү гэх мэт.
- 3. Тамхинаас татгалзах
- 4. Эрүүл мэндийн шинжилгээ
Оношилгоо
Эрүүл амьдрал, анагаах ухааны нэгдсэн клиник
- Үсний эрдсийн шинжилгээ TMA
- Шээсний органик хүчлийн тэнцвэрийн шинжилгээ Organic Acids Profile
- Шүлсний дааврын шинжилгээ Adrenal Stress Profile
- Хүчилтөрөгч болон антиоксидантийн шинжилгээ
- Автономит мэдрэлийн системийн эмгэгийн шинжилгээ (HRV Heart Rate Variability)
- Артериосклерозын хатуурал, нарийслийг эрт оношлох тест (VP-1000)
- Амин хүчлийн тэнцвэрийн шинжилгээ Amino Acid Profile
- Өөх тосны хүчлийн тэнцвэрийн шинжилгээ Fatty Acid Profile, HS-Omega-3 index
- Исэлдсэн бага нягтралтай липопротейний шинжилгээ (артериосклерозын товрууны урьдчилан тогтоох тест)
- Гэдэсний нэвчилтийн хэвийн бус байдлыг тогтоох шинжилгээ (Zonulin, DAO, Histamine)
- Цавуулагт мэдрэмтгий байдлын шинжилгээ (Secretory IgA, alpha-Gliadin IgA)
- Хүнсний архаг харшлын шинжилгээ (IgG4 food allergy)
- Бамбай булчирхайн үйл ажиллагааны алдагдлын шинжилгээ (reverseT3)
- Хүнсний харшил, амьсгалын замын эсрэгтөрөгч харшил илрүүлэх шинжилгээ
- Витамины шинжилгээ
- Биеийн бүтцийн оношлогоо
- Биологийн насыг тодорхойлох
- Гэдэс, хүзүү, цээж, бүсэлхийн хэсгийн рентген шинжилгээ гэх мэт
- ерөнхий шинжилгээ, зүрхний цахилгаан