현재페이지 경로 정보입니다. 뎁스 메뉴리스트를 이용하여 페이지를 이동하실 수 있습니다.

Print Page.

Эмнэлгийн үйлчилгээний мэдээлэл

Мэдрэлийн мэс заслын тасаг

Тасгийн танилцуулга

Мэдрэлийн мэс заслын тасаг нь тархи, нугас, тархины мэдрэл, нугасны мэдрэл, захын мэдрэлийн систем зэрэг мэдрэлийн тогтолцоонд үүсдэг бүх төрлийн өвчнийг мэс заслын аргаар эмчилдэг. Тархины судасны мэс заслын тасаг, тархины хавдрын мэс заслын тасаг, нуруу, нугасны мэдрэлийн мэс заслын тасаг, толгой , нуруу, нугасны гэмтэл, хүүхдийн мэдрэлийн мэс заслын тасаг, эпилепси буюу татаж унах өвчний мэс заслын тасаг гэж 6 хуваагддаг ба мэргэжлийн чиглэлээр 7 эмч, сувилагч эмнэлгийн дэвшилтэт тоног төрөөхөмжийг ашиглан арвин их туршлагадаа үндэслэн оношилгоог илүү нарийн гаргаж, өвчтний сэтгэл ханамжийг нэмэгдүүлэхийн тулд хичээл зүтгэл гарган ажиллаж байна.

  • Тархины судас мэс заслын тасаг - тархины шигдээс, тархины цус алдалт, тархины тараагуур судасны цүлхэн, зүүн тархины хураагуур судасны гажилт зэргийг оношилж, мэс заслын аргаар эмчилж байгаа ба өвчний төрөл болон өвчтний онцлогт тааруулан химийн эмчилгээ, дотор судасны мэс заслыг хийж байна.
  • Тархины хавдрын мэс заслын тасаг - Тархины хавдрыг оношилж, эмчлэх ба тархины хавдартай хавсардаг эпилепси буюу татаж унах өвчин таталтыг зохицуулах зэрэг тархины хавдартай өвчтөнүүдэд зөвлөгөө өгдөг.
  • Нуруу, нугасны мэдрэлийн мэс заслын тасаг - доод нурууны өвдөлт зэрэг нуруу, нугасны хэсгийн өвдөлтийг эмчилдэг ба үүнээс гадна нурууны хазайлт, нугасны хавдар гэх мэт нуруу, нугасны дийлэнх өвчинд хамаардаг
  • Толгой, нуруу, нугасны гэмтэл - зам тээврийн осол, өндрөөс унах зэрэг ослоос үүдэн толгой, нуруу, нугасны хэсгээ гэмтээх эсвэл толгой өвдөх, толгой эргэх, саажилт өгөх гэх мэт шинж тэмдэг илэрсэн тохиолдолд мэргэжлийн эмчилгээ үзүүлдэг.
  • Хүүхдийн мэдрэлийн мэс заслын тасаг - нярай, бага насны болон өсвөр насны хүүхдэд илэрч болох мэдрэлийн системийн бүх төрлийн өвчнийг эмчилдэг ба гавлын ясны нүүрний хэсгийн гажилт, нурууны нугасны өөхөн хавдар зэрэг удамшлын өвчин, салхин цэцэг гэх мэт өвчний хам шинж болон илэрдэг тархины өвчнийг оношилж, эмчилж байна.
  • Тархины мэдрэлийн үйл ажиллагааны мэс заслын тасаг - бугуйн сувгийн хам шинж зэрэг түгээмэл эмгэгээс гадна харьцангуй цөөн тохиолддог захын мэдрэлийн системийн өвдөлт, гэмтлээс үүдэлтэй захын мэдрэлийн системийн гэмлийг хамаарах ба мэс заслын болон мэс заслын бус химийн эмчилгээ, нөхөн сэргээх эмчилгээг хийж байна.

Өвчний төрөл

Тархины судасны өвчин (харвалт), зүүн тархи хураагуур судасны гажилт, тархины хавдар, тархины халдвар, эпилепси буюу татаж унах өвчин, толгойн гэмтэл, нурууны хазайлт, нуруу, нугасны судасны нарийсал, нуруу, нугасны нөхөн сэргээлт, нугасны хавдар, нугасны гажилт, цээжний болон бүсэлхийн нугалмын гэмтэл, удамшлын гаралтай мэдрэлийн тогтолцооны өвчин гэх мэт

Эмчилгээ

Тархины тараагуур судас боох эмчилгээ, дотор судасны мэс засал, интервенциональ радиологийн мэс засал, тархины ховдол, хэвлийд шунт тавих мэс засал, нуруу, нугас гоо сайхны мэс засал, сээр нуруу бэхлэх мэс засал, химийн аргаар нурууны зөөлөн эдийн хэсгийг хайруулах эмчилгээ, нуруу, нугасны дурангийн мэс засал гэх мэт

Оношилгоо

  • Компьютер томограф (CT)
  • Соронзон резонанст томограф (MRI)
  • Тархины судасны ангиографи (4-vessel angiography)
  • Хэт авианы допплерографийн шинжилгээ (TCD: Transcranial Doppler)
  • Ясны скан шинжилгээ (bone scan)
  • PET-CT