현재페이지 경로 정보입니다. 뎁스 메뉴리스트를 이용하여 페이지를 이동하실 수 있습니다.

Print Page.

Хүүхдийн тасаг

Тасгийн танилцуулга

Хүүхдийн тасаг нь эхийн хэвлийд хүүхэд бүрэлдэхээс эхлээд өсвөр нас дуусталх хугацаанд хүүхдийн өсөлт, хөгжлийг судалдаг анагаах ухааны нэг салбар юм. Хүүхдийн хөгжлийн явцаар дамжуулан хүүхдийн бие бялдар, оюун ухаан, сэтгэл хөдлөл болон нийгэмших чадварыг бүрэн хөгжүүлэхэдэд туслах ба ирээдүйд сайн хүн болох үндсийг тавих зорилготой болно.

  • Хүүхдийн зүрхний өвчин судлал - төрөлхийн болон олдмол зүрхний өвчин, муужирч унах, цээжний өвдөлт гэх мэт
  • Нярай судлал - нярайн өвчин, удамшлын өвчин, нярай хүүхдийн хөгжлийн бэрхшээл гэх мэт
  • Хүүхдийн хоол боловсруулах эрхтэн, шим тэжээл судлал - Ходоод болон элэг цөсний хоол боловсруулах эрхтний эмгэг болон шим тэжээлийн дутагдал, хүүхдийн таргалалт гэх мэт
  • Хүүхдийн харшил, амьсгалын эрхтний эмгэг судлал - астма буюу гуурсан хоолойн багтраа өвчин, харшлын гаралтай өвчин арьсны өвчин, харшлын гаралтай хамрын үрэвсэл, амьсгалын замын өвчин гэх мэт
  • Хүүхдийн мэдрэл судлал - эпилепси буюу татаж унах өвчин, хүүхдийн толгойн өвчин, толгой эргэх, муужирч унах гэх мэт
  • Хүүхдийн дотоод шүүрэл судлал - бөөрний дутагдал, бэлгийн бойжилт эрт явагдах өвчин, хүүхдийн Чихрийн шижин болон бамбай булчирхайн өвчин гэх мэт
  • Хүүхдийн цусны хавдар судлал - цус багадалт, цусны уургийн хэмжээ багасах, цусны цагаан эсийн өмөн, хүүхдийн хавдар гэх мэт

Өвчний төрөл

Зүрхний өвчин судлал, амьсгалын эрхтний эмгэг судлал, нярай судлал, удамшил зүй, нярай хүүхдийн хөгжил, хүүхдийн харшил, астма буюу гуурсан хоолойн багтраа өвчин, харшлын гаралтай арьсны үрэвсэлт өвчин, хамрын үрэвсэл, хүүхдийн мэдрэл судлал, эпилепси буюу татаж унах өвчин, бөөр судлал, хүүхдийн толгойн өвчин, хүүхдийн дотоод шүүрэл судлал, өсөлт багатай хүүхэд, хүүхдийн Чихрийн шижин, бэлгийн бойжилт эрт явагдах, хүүхдийн хавдар, хүүхдийн цус гэх мэт

Оношилгоо

Ясны насжилт тодорхойлох шинжилгээ, Цусны антител буюу эсрэг биеийг тогтоох шинжилгээ, Бүх төрлийн цусны шинжилгээ, Ясны чөмөгний эдийн шинжилгээ, Тархины цахилгаан бичлэг