현재페이지 경로 정보입니다. 뎁스 메뉴리스트를 이용하여 페이지를 이동하실 수 있습니다.

Print Page.

Эмнэлгийн үйлчилгээний мэдээлэл

Арьс өнгөний тасаг

Тасгийн танилцуулга

Арьсны өвчин судлалын тасаг нь арьс, арьстай хамаарал бүхий бусад хэсэгт өөрчлөлт үзүүлдэг өвчнийг олон төрлийн шинжилгээгээр дамжуулан оношилж, эмийн болон мэсийн аргаар эмчилдэг тасаг юм. Нийт 8 нарийн професvор, нарийн мэргэжлийн эмч, сувилагч нар гэр бүл шигээ танд туслан хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт техник хэрэгслийг ашиглан үнэн зөв оношилгоо, түргэн шуурхай эмчлилгээ, үйлчилгээг үзүүлж байна. Эмнэлзүйн үзлэг, оношилгоо эмчилгээнд арьсны эдийн шинжилгээ, мөөгөнцрийн шинжилгээ, наацын шинжилгээ, арьсанд сорил тавих, иммуногистохимийн шинжилгээг ашигладаг ба эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй өвчтөнүүд болон амбулаторийн үйлчилгээ явуулж байна. Мөн өвчтөний арьсны өвчнийг эмчлэхээс гадна лазер, арьсны цайралт, үсний клиник зэрэг болон төрлийн тусгай клиникийг ажиллуулж байна.

Зонхилох өвчний төрөл

  • Пигментацийн өвчин- витилиго, мэнгэ, сэвх, толбо
  • Арьсны эмгэг, арьсны хавдар - Хоргүй болон хортой хавдар, (SAT)арьсны бусад эдийн хавдар, фиброз эдийн хавдар, судасны эдийн хавдар, меланоцитын хоргүй хавдар, хорт хавдар.
  • Меланома, үсэрхийлсэн арьсны хорт хавдар
  • Үс унах –Телегон (янз бүрийн өвчин, стрессийн гаралтай) үс унах, анаген халцралт(үсний буруу ургалт, эмийн шалтгаант), alopecia areata(дугуйрсан үс уналт)
  • Хүрэлтээс үүссэн арьсны өвчин болон арьсны харшил - Хүрэлтээс үүссэн арьсны өвчин, хагталт, чонон хөрвөс, атопи, экзем
  • Батга - цагаан толгойтой, улаан өнгөтэй, үрэвсэлт, уйланхайн гаралтай батга, батганы сорви
  • Халдварын гаралтай арьсны өвчин - нянгийн халдварт өвчин болон Mycobacterium буюу сүръеэгийн халдвар үүсгэгч бактер, арьсны мөөгөнцөрт өвчин гэх мэт
  • Батга - Цагаан батга,гүвдрүүт батга, идээт үрэвсэлт батга, батганы сорви
  • Халдварын гаралтай арьсны өвчин – Нянгийн болон микобактерийн халдвар, мөөгөнцрийн халдвар (хөл, гарын хумс), вирусийн гаралтай өвчин(үү, херпес), шавьж, шимэгч хорхойн өвчин
  • Хайрст бүрхүүлтэй арьс өвчин - Хайрст үлд, parapsoriasis (улаан тууралт хайрстай хавсарсан), lichen planus(хавтгай үлд), pityriasis rosea, pityriasis rubra pilaris(PRP)

Эмчилгээ

  • Туяа эмчилгээ - хэт ягаан туяаны эмчилгээ болон эксимер лазер ашиглан арьсны цайралт, хайлст үлд, атопи, дугуй хэлбэрээр үс унах зэрэг арьсны олон төрлийн өвчнийг эмчилж байна.
  • Арьсны мэс засал - арьсанд гардаг улаан мэнгэ, хортой болон хоргүй хавдрыг арилгаж, хэсэгчилсэн мэс засал, арьс шилжүүлэн суулгах мэс ажилбараар дамжуулан арьсыг нөхөн сэргээж байгаа ба арьсны цайралтын эмчилгээнд арьс шилжүүлэн суулгах мэс заслыг, хулмасны эмчилгээнд өөх соруулах мэс засал хйиж байна.
  • Лазер эмчилгээ - CO2, Nd-YAG, фраксель лазер, Ruby лазер гэх мэт олон төрлийн лазер ашиглан пигментийн гаралтай өвчин, сорви, келоид зэрэг арьсны олон төрлийн өвчин, арьс үрчлээ, арьсны бат бөхийг сайжруулах, арьсны нөхөн төлжилтийг явуулах замаар арьсны хөгшрөлтийг эмчилдэг.
  • Арьсний гоо сайхан - химийн аргаар арьс гуужуулах, Botox болон Filler ашигласан гоо сайхны эмчилгээ
  • Эмгэгт тариа тарих - келоид болон арьс, өнгөний тасгийн эмгэгүүдэд стероид тарих эмчилгээний арга
  • Хөлдөөх эмчилгээ - цөгөрцөг, актиник кератоз зэрэг арьсны болон төрлийн өвчний эмчилгээнд хэрэглэгддэг ба шингэн азотоор арьсыг хурдан хугацаанд хөлдөөдөг эмчилгээний хортой арга юм.
  • Арьс, судасны өвчин - Судасны хоргүй хавдар, төрөлхийн улаан мэнгэ, нүүрний улайлт, судасны ханын үрэвсэл, пурпур
  • Арьсны цэврүүт өвчин - пемфигус, цэврүүт пемфигоид, цэврүүт пемфигоидоос үүдэн арьс гуужих эмгэг

Эмчилгээ

  • Гэрлийн эмчилгээ - Хэт ягаан туяа эмчилгэээ, эксимер лазер ашиглан арьсны цайралт, хайлст үлд, атопи, дугуй хэлбэрээр үс унах зэрэг арьсны олон төрлийн өвчнийг эмчилж байна.
  • Арьсны мэс засал – Арьсан дээр гарсан төрөл бүрийн нөсөө толбо, мэнгэ, хортой болон хоргүй хавдрын хэсэгчилсэн мэс засал, арьс шилжүүлэн суулгах мэс засал зэрэг арьсыг нөхөн сэргээж, витилого өвчний эмчилгээнд эпидермис шилжүүлэн суулгах, хулмасны эмчилгээнд өөх соруулах мэс засал хйиж байна.
  • Лазер эмчилгээ - CO2, Nd-YAG, фраксель лазер, Ruby лазер гэх мэт олон төрлийн лазер ашиглан пигментийн гаралтай өвчин, сорви, келоид зэрэг арьсны олон төрлийн өвчин, арьсны үрчлээ, арьсны уян хатан чанарыг сайжруулах, арьсны нөхөн төлжилтийг сайжруулах зэрэг арьсны хөгшрөлтийг эмчилнэ.
  • Арьс арчилгаа - Химийн гуужуулагч, ботокс, филлер тарилга ашиглан гоо сайхны эмчилгээ хийнэ.
  • Эмгэг хэсэгт тариа тарих - Арьсны янз бүрийн өвчин, тэр дундаа келоид зэрэгт стероидын бэлдмэлийг шууд тарьдаг эмчилгээний арга.
  • Туяаны шинжилгээ - Хүчтэй хэт ягаан туяаг зориуд нугалж түүнд үзүүлэх хариу үйлдлийг ажигладаг арга
  • Хөлдөөх эмчилгээ - Арьсны төрөл бүрийн өвчин, тухайлбал үү, хавдрын урьдал(actinic keratosis) зэрэгт хэрэглэдэг бөгөөд шингэн азотоор арьсыг хурдан хөлдөөх хортой арга юм.

Оношилгоо

  • Арьсны эдийн шинжилгээ – Харж ажиглан шинжлэх боломжгүй үед арьсны хэсгээс авч микроскоп ашиглан оношлох шинжилгээ
  • Иммуногистохимийн шинжилгээ - Арьсны эдийн шинжилгээнд авсан эдийг энгийн будгаар өнгө оруулж онош тогтооход хүндрэлтэй үед илүү нарийвчилсан шинжилгээ хийх боломжтой.
  • Мөөгөнцөрийн шинжилгээ - Кандидоз, мөөгөнцөрийн халдвартай байж болзошгүй гэж үзсэн тохиолдолд арьсны гуужиж буй арьсны хэсгийг авсны дараа KOH уусмал дусааж микроскопоор ажиглан халдвартай эсэхийг тогтоодог шинжилгээ
  • Нянгийн болон арьсны шимэгч хорхойн шинжилгээ - Халдварын гаралтай арьсны өвчний шалтгааныг тогтоохын тулд түрхцийн болон нян өсгөвөрлөх шинжилгээнд ашигладаг.
  • Арьсанд сорил тавих - Арьсны харшил үүсгэгч үүсгэгчийг ирүүлэхийн тулд арьсны харшил үүсгэгч бодис, гоо сайхны бүтээгдэхүүн зэрэг арьсны харшил үүсгэгч бодисыг өвчтөний арьсанд шууд хүргэснээр харшлын хариу урвалыг шалгадаг сорил
  • Фото шинжилгээ - Хүчтэй хэт ягаан туяаг зориудаар хүргэж түүнд үзүүлэх хэт мэдрэг хариу урвалыг шалгах
  • Модон гэрлийн шинжилгээ - Модон чийдэггийн шүүлтүүр ашиглан 320~400 мм-ийг гэрлээр харанхуй өрөөнд харанхуй өрөөнд гэмтсэн хэсгийг гэрэлтүүлж, өнгөний өөрчлөлтийг шалгаснаар хуйхны мөөгөнцөр, олон өнгөт үлд, эритема, Витилиго өвчний ялган оношлоход хялбар.
  • Tzank шинжилгээ – Эмнэлзүйн гинж тэмдгээр эмгэг голомт дахь цэврүүний ёроолыг хусаж, микроскопоор шалгах замаар вирусын халдвар авсан эсэхийг тодорхойлох шинжилгээ.

Бусад

Үүнээс гадна тусгай клиникээр витилонон клиник, арьсны гоо сайхны клиник, лазер эмчилгээний клиник, үсний клиникийг ажиллуулж байгаа.

Холбогдох дугаар : 062)220-3130