현재페이지 경로 정보입니다. 뎁스 메뉴리스트를 이용하여 페이지를 이동하실 수 있습니다.

Print Page.

Цусны эмгэг, хавдар судлалын тасаг

Тасгийн танилцуулга

Цусны эмгэг, хавдар судлалын тасаг нь бүх төрлийн хорт хавдар (хоргүй хавдар)-ыг оношилж, эмчилдэг дотрын тасаг бөгөөд хавдрын тасаг, цусны тасаг гэж хоёр хуваагддаг.
Хавдрыг мэс заслын болон мэс заслын бус туяа эмчилгээ, химийн эмчилгээний аргыг ашиглан эмчилж болдог ба “Цусны эмгэг, хавдар судлалын тасаг” нь зөвхөн химийн эмчилгээний тасаг юм.

Өвчний төрөл

  • Цуснй тасаг: цусны цагаан эсийн хурц өмөн, цусны цагаан эсийн архаг өмөн, тархмал миелома, лимфома, цусны улаан эс ихсэх, цусны уургийн хэмжээ ихсэх, миелодиспластик синдром, цусны уургийн хэмжээ багасах, цус багадалт, гемофили зэрэг цус алдах эмгэг
  • Хавдрын тасаг: улаан хоолойн хавдар, ходоодны хавдар, бүдүүн гэдэсний хавдар, уушигны хавдар, хөхний хавдар, толгой хүзүүний хавдар, цөсний сувгийн хавдар, нойр булчирхайн хавдар, сарком, умайн хүзүүний хорт хавдар, өндгөвчийн хавдар, бөөрний хавдар, давсагны хавдар, түрүү булчирхайн хавдар, бамбай булчирхайн хавдар гэх мэт

Эмчилгээ

  • Хорт хавдрын химийн эмчилгээ : Хорт хавдрын химийн эмчилгээг эмчлэх аргаас нь хамаараад эмийн болон цусанд хийдэг тарианы гэж хоёр хувааж болох ба хорт хавдрын химийн төрлөөс хамаараад эмчлэх арга, зарцуулагдах хугацаа, мөн сөрөг үр дагавар нь өөр өөр байдаг. Тархи, нугас зэрэг төв мэдрэлийн системд хавдар тархсан тохиолдолд тархины нугасны шингэн хэсэг рүү хорт хавдрын химийн тариаг хийж тархины хатуу бүрхүүлийн хими эмчилгээ хийх (Intrathecal chemotherapy)-ыг ашигладаг.
  • Гематопоэтик үүдэл эс шилжүүлэх : Өмнө нь дийлэнх тохиолдолд “ясны чөмөг шилжүүлэн суулгах ажилбар” гэж нэрлэгддэг байсан эмчилгээг хэлэх бөгөөд их хэмжээний Хорт хавдрын химийн тариаг тарьсны дараа ясны чөмөг эсвэл захын мэдрэлийн судасны цуснаас авсан гематопоэтик үүдэл эс (цус төлжүүлдэг эс)-г тарьдаг аргачлал юм. Гематопоэтик үүдэл эсийг солих явц ерөнхийдөө цус солих аргатай адил бөгөөд хураагуур судсанд тарьснаар гематопоэтик үүдэл эсийг өвчтөний биед хийдэг.
  • Олон салбарын эмч нарын хамтарсан эмчилгээ : Бүх төрлийн цусны хавдраас гадна цусны хавдрын хувьд мөн адил эмгэг судлалын тасаг, дүрс оношлогооны тасаг, мэс заслын тасаг, туяа эмчилгээ, хавдар судлалын тасгийн мэргэжилтнүүд цуглаж сайн тохирсон эмчилгээний аргыг хэлэлцдэг систем юм.
  • Гематопоэтик үүдэл эс шилжүүлэх

Оношилгоо

Ясны чөмөгний шинжилгээ: Цусны цагаан эсийн өмөн, тархмал миелома, апластик цус багадалт зэрэг ясны чөмөгт анх үүсдэг өвчнийг оношилж, эмчлэх явцдаа эмчилгээнд хэрхэн хариу үйлдэл үзүүлж байгааг дүгнэхээс гадна цусны хавдар ясны чөмөгт халдсан эсэхийг шалгахад ашигладаг шинжилгээний арга юм.

  • CT, PET-CT гэх мэт бүх төрлийн дүрс оношилгоо