현재페이지 경로 정보입니다. 뎁스 메뉴리스트를 이용하여 페이지를 이동하실 수 있습니다.

Print Page.

Нүдний тасаг

Тасгийн танилцуулга

Нүдний тасаг нь нүдний өвчнийг судалж, эмчилдэг тасаг бөгөөд нүдний гадна бүрхүүлийн хэсэг, торлог бүрхүүл - нүдний алимны судсан бүрхүүл, нүдний болор, нүдний гоо сайхны мэс засал, глауком (нүдний даралт ихсэх) болон нүдний хялар, нүдний мэдрэл гэсэн чиглэлээр 4 мэргэжлийн эмч, сувилагч нар нүдний өвчнийг эмнэлгийн сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмж ашиглан нарийн, тодорхой, хурдан, шуурхай оношилж, эмчилж өвчтөний нүдний эрүүл мэндийг төлөөр бүх чадлаа дайчлан ажиллаж байна.

  • Нүдний гадна бүрхүүлийн хэсэг: нүдний салст бүрхэвчийн үрэвсэл болон нүдний эвэрлэг бүрхүүлийн үрэвсэл, нүд хуурайших хам шинж, нүдний эвэрлэг бүрхүүлийн булингартах, нүдний эвэрлэг бүрхүүл зэрэг өвчнийг оношилж, эмчилж байгаа ба нүдний эвэрлэг бүрхүүл шилжүүлэн суулгах мэс заслыг хийг харааг сайжруулах эмчилгээг хийж байна.
  • Торлог бүрхүүл - нүдний алимны судсан бүрхүүл: Чихрийн шижингийн ретинопатиас гадна бүх төрлийн ретинопати, толбоны өөрчлөлт, нүдний алимны судсан бүрхүүлийн үрэвсэл, шиллэг биеийн цус алдалт зэрэг өвчнийг оношилж, эмчилж байна.
  • Нүдний болор: нүдний болрын олон төрлийн өвчнийг нарийн оношилж, мэс засал хийж өвчтөнийг хяналтад оруулдаг.
  • Глауком (нүдний даралт ихсэх): бөглөрөлөөс үүссэн глауком, нээлттэй өнцөгт глауком болон нүдний бусад өвчнөөс үүдэлтэй нүдний даралтыг тогтоож, эмчилж байна.
  • Нүдний хялар, нүдний мэдрэл: нүдний гадна, дотор хялар, нүдний хам хялар болон саа хялар, нүдний хөдөлгөөнтэй хамааралтай тархины мэдрэлийн эмгэг, харааны мэдрэлийн үрэвсэл, гэмтэл, харааны бэрхшээл зэргийг оношилж, эмчилж байна.
  • Нүдний хялар, нүдний мэдрэл: нүдний гадна, дотор хялар, нүдний хам хялар болон саа хялар, нүдний хөдөлгөөнтэй хамааралтай тархины мэдрэлийн эмгэг, харааны мэдрэлийн үрэвсэл, гэмтэл, харааны бэрхшээл зэргийг оношилж, эмчилж байна.

Эмчилгээ

Нүдний болрын мэс засал, нүдний эвэрлэг бүрхүүл шилжүүлэн суулгах мэс засал, шиллэг биеийг зүсч авах мэс засал, нүдний торлог бүрхүүлийн хуулалтыг склертээр бэхлэх мэс ажилбар, торлог бүрхүүлийн лазер эмчилгээ, photodynamic эмчилгээ, шиллэг биед тариа хийх, нүдний даралт бууруулах химийн эмчилгээ, солонгын бүрхэвч зүсэж авах лазер мэс засал, эмгэгний лазер мэс засал зэрэг лазерын мэс заслууд, трабекулэктомийн мэс засал, глаукомын шүүрүүлэх мэс засал, нүдний хяларын мэс засал, зовхины гоо сайхны мэс засал, нулимсны уут, хамрын хөндийтэй холбох мэс засал, зовхи болон нүдний хавдар авах мэс засал, нүдний ясны хугарал засах ажилбар гэх мэт

Оношилгоо

  • Хомфри харааны талбай хэмжигч автомат аппарат
  • A/B scan ЭХО
  • Өндөр нарийвчлалтай катаракт мэс засалд зориулсан нүд оношлогооны аппарат
  • Нүдний ёроолыг дурандах камер
  • Нүдний урд хэсгийн компьютер томографийн шинжилгээ аппарат
  • Нүдний арын хэсгийн томографийн шинжилгээ аппарат
  • YAG лазер
  • Argon лазер
  • Талст тасдах аппарат
  • Шиллэг бие тасдах аппарат

Бусад

Торлог бүрхүүлийн клиник, нүдний гадна бүрхүүлийн хэсгийн клиник, нүдний хяларын клиник, нүдний гоо сайхны клиник, нүдний болрын клиник ажиллаж байна. Хүүхдийн тусгай эмчилгээ, нүдний эвэрлэг бүрхүүл шилжүүлэн суулгах тусгай эмчилгээ, нулимс дамжуулах замын тусгай эмчилгээ, чихрийн шижингийн ретинопатийн тусгай эмчилгээ зэрэг байдаг.