현재페이지 경로 정보입니다. 뎁스 메뉴리스트를 이용하여 페이지를 이동하실 수 있습니다.

Print Page.

Бөөрний тасаг

Тасгийн танилцуулга

Бөөрний бүх төрлийн өвчний үүслийг тогтоож, мэргэжлийн эмчилгээ үзүүлж байгаа ба цусны шүүлт, хэвлийн диализ болон бөөр шилжүүлэн суулгах мэс заслын өвчтөний төлөө бүх чадлаа дайчлан ажиллаж байна.

Өвчний төрөл

Бөөрний дутагдал, бөөрний түүдгэнцэрийн үрэвсэл, шээсний замын халдвар болон бөглөрөл, бөөрний чулуу, диализ, эрхтэн шилжүүлэн суулгах гэх мэт

Оношилгоо

1. Гемодиализ буюц цусны шүүлт

  • Эрхтэн орлуулах аргын нэг бөгөөд хиймэл бөөрний төвд артер, хураагуур судас (артерын болон хураагуур судсыг мэс заслын аргаар холбоно)-ыг холбосны дараа гемодиализын машин (ихэнхдээ долоо хоногт 3 удаа, нэг өдөр алгасаад)-ыг ашиглан цусны шүүлтүүрийн тусламжтайгаар цусанд хуримтлагдсан хорт бодисуудыг ялган авч цусыг цэвэршүүлдэг эмчилгээ юм.

2. Хэвлийн диализ

  • Эрхтэн орлуулах аргын нэг бөгөөд хэвлийн диализатор савыг суулгасны дараа гар аргаар болон төхөөрөмж ашиглан хэвлийн хөндий рүү диализатор уусмалаа хийж цэвэрлэн шээс болон хорт бодисуудыг гадагшлуулж цусыг цэвэршүүлдэг эмчилгээ юм.

3. Бөөр шилжүүлэн суулгах

Бусад

Мэс заслын хүндрэл болон дархлааны хурц эсэргүүцэл гэх мэт онцгой шинж тэмдэг үзүүлэхгүй байвал 2 долоо хоногийн дотор эмнэлгээс гарах ба цаашид амбулаториор үйлчлүүлэн, тодорхой хугацаанд тогтмол шинжилгээ өгдөг.
Хэрэв эрхтэн шилжүүлэн суулгасан хүний биеийн үйл ажиллагаа муудаж, эсэргүүцлийн хариу үйлдэл үзүүлж байж болзошгүй гэж үзсэн тохиолдолд бөөрний эдийн шинжилгээ өгөх ба шинжилгээний хариунд тохирсон эмчилгээ хийлгэх шаардлагатай.