Эмгэг судлалын тасаг нь хүний биеийн өвчнийг хэлбэр, дархлаа, молекул судлалын шинжилгээ хийж, хариуг уншиж өвчнийг нарийн, тодорхой оношилдог тул өвчнийг эмчлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг ба өвчний бүх төрлийн эмгэг судлалын судалгааны ажил, сургалт явуулдаг.
Эдийн эмгэг судлал, эсийн эмгэг судлал, дархлаа судлал, молекул судлал, бичил бүтэцтэй эсийн (электрон микроскоп) эмгэг, удамшлын эсийн эмгэг судлал гэж хуваагддаг ба нийт 6 эмгэг судлаач ажиллаж байна. Эмнэлзүйн бүх тасаг урт хугацааны зөвлөгөөн хийх зэрэг хамтын ажиллагаагаа бэхжүүлснээр өвчтөний оношийг нарийн тодорхойлж, тохирох эмчилгээг санал болгодог.