현재페이지 경로 정보입니다. 뎁스 메뉴리스트를 이용하여 페이지를 이동하실 수 있습니다.

Print Page.

Эмнэлгийн үйлчилгээний мэдээлэл

Яаралтай тусламжийн тасаг

Тасгийн танилцуулга

Яаралтай тусламжийн анагаах ухаан нь яаралтай тусламжийн өвчтөнүүдэд системтэй илүү цогц, үр дүнтэй эмчилгээ хийх зорилгоор байгуулагдсан салбар юм.
Чусон их сургуулийн эмнэлгийн яаралтай тусламжийн тасаг нь 1994 оны 12-р сард байгуулагдсан. Одоогоор нийт 7 эмч,профессор, 10яаралтай тусламжийн резидентээс бүрдсэн бөгөөд жилд 30,000 орчим яаралтай тусламжийн өвчтөнд яаральай тусламжийн үйлчилгээ үзүүлж байна.
Чосун Их Сургуулийн Эмнэлгийн Яаралтай тусламжийн төв нь 2005 оны 7-р сард улсын хэмжээнд гэмтлийн яаралтай тусламжийн хоёр дахь томоохон төв болж, төрөл бөрийн өвчин, гэмтлийн өвчтөнүүдийг эмчилж байна.
Эмнэлгийн яаралтай тусламжийг үр дүнтэй, системтэй, үйлчилгээг үзүүлэхийн тулд 24 цагийн “Яаралтай тусламжийн тасаг”-ыг ажиллуулж байна.. Зүрх зогсох, хордлого, гэмтэл зэрэг яаралтай тусламжийн тасгийн өвчтөнүүдээс гадна дотор болон мэс заслын тасгийн чиглэл гэх мэт бусад олон төрлийн өвчтэй хүмүүст эмнэлгийн үйлчилгээг хурдан, шуурхай үзүүлж байна. Түүнчлэн зүрхний шигдээс, тархины судасны эмгэг, хүнд гэмтэл зэрэг цаг хугацаатай алдаж болохгүй хүнд өвчтөнийг холбогдох мэргэжлийн тасагтай шууд холбож, эмчилгээг түргэн, шуурхай авахад нь тусалж, нягт хамтран ажилладаг.
Тэр дундаа хүнд гэмтлийн төвийн эмч нартай хамтран ажилласнаар хүнд хэлбэрийн гэмтэлтэй өвчтөнүүдэд цаг алдалгүй, оновчтой эмчилгээ хийх тогтолцоог бүрдүүлсэн.

Зонхилох өвчнүүд

Яаралтай тусламжийн анагаах ухаан нь цочмог өвчин, гэмтэл, олон нийтийн гамшгийн үед яаралтай тусламж үзүүлэх чиглэлээр мэргэшсэн салбар юм.
Яаралтай тусламжийн эмчилгээний онцлог нь эмнэлзүйн бүх салбарт өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа явуулдаг явдал юм. Гэсэн хэдий ч зүрх судасны сэхээн амьдруулах, шок, хордлого зэрэг нь яаралтай тусламжийн анагаах ухааны мэргэжлийн салбар гэж хэлж болно. Яаралтай тусламжийн анагаах ухаан нь өвчний ангиллаар мэргэжлийн салбаруудад хуваагддаг бөгөөд амбулаторийн болон хэвтэн эмчлүүлдэг бусад тасгаас ялгаатай нь зөвхөн яаралтай тусламжийн өрөөнд хийгдэх эмчилгээг хийдэг.
Түүнчлэн өөр нэг онцлог нь өвчнийг ирүүлэх,эмчлэхэд анхаардаг бусад салбараас ялгаатай нь тухайн газар, нөхцөл байдалд анхаарлаа хандуулах шаардлагатай салбар юм. Олон нийтийн гамшгийн үед өвчтөний хүнд,хөнгөн зэргийн ангилал, эмчилгээний зарчмуудын судалгаа нь эдгээр онцлогуудыг сайн тусгасан байдаг.
Гурав дахь онцлог нь анагаах ухааны салбар хэдий ч яаралтай тусламжийн систем гэгддэг нийгмийн хамгааллын сүлжээний нэг хэсэг юм. Эдгээр онцлог нь 119 онцгой байдлын алба, гал түймрийн академи, олон нийтэд зориулсан амь насыг аврах анхан шатны мэдлэг олгох сургалт зэрэг эмнэлгийн тусламжийн өмнөх аврах ажиллагааны удирдамж, хяналтаас тодорхой харж болно.

Эмчилгээ

Амилуулах суурь тусламж (BLS), Зүрх судасны лавшруулсан суурь тусламж (ACLS), Гэмтлийн үеийн лавшруулсан тусламж (ATLS), Хүүхдийн лавшруулсан суурь тусламж (PALS), Хордлогын үед үзүүлэх тусламж, эмчилгээний аргаар биеийн дулааныг бууруулах гэх мэт

Оношилгоо

Яаралтай тусламжийн төв нь бие даасан эмнэлзүйн эмгэг судлалын кабинет, компьютер томографийн өрөө, зөөврийн ЭХО-оор тоноглогдсон тул яаралтай тусламжийн үйлчилгээг 24 цагийн турш нэг дороос авах боломжтой.