현재페이지 경로 정보입니다. 뎁스 메뉴리스트를 이용하여 페이지를 이동하실 수 있습니다.

Print Page.

Эмнэлгийн үйлчилгээний мэдээлэл

Туяа эмчилгээ, хавдар судлалын тасаг

Тасгийн танилцуулга

Туяа эмчилгээ, хавдар судлалын тасаг нь өндөр эрчимтэй ионжуулсан туяа (X-ray, Electron beam)-г ашиглаж хорт хавдрыг голчлон эмчилдэг мэргэжлийн клиникийн нарийн мэргэжлийн тасаг бөгөөд 2 мэргэжлийн эмч, анагаах ухааны физикч, туяа эмчилгээний мэргэжилтэн, сувилагчаас бүрддэг. Туяа эмчилгээний аргачлал нь мэс заслын болон химийн аргаас гадна хорт хавдрыг эмчлэх 3 үндсэн аргын нэг юм.
Туяа эмчилгээ нь ионжуулсан туяа (X-ray, Electron beam) хавдартай хэсгийг дайрч өнгөрөхдөө ионжуулалтыг үүсгэн хавдрын эсийг устгадаг.

Зонхилох өвчин

Хөхний хавдар, уушигны хавдар, шулуун гэдэсний хавдар, түрүү булчирхайн хавдар, толгой хүзүүний хавдар, ясны үсэрхийлсэн хавдар, тархины үсэрхийлсэн хавдар, умайн хүзүүний хавдар гэх мэт

Эмчилгээ

  • Хөхний хавдрын эмчилгээ - Эмчилгээний хугацаа, зарцуулагдах цаг : Нийт 28~33 удаа хийгдэх ба 1 удаагийн эмчилгээнд ойролцоогоор 5~15 минут зарцуулагдана.
  • Уушгины хавдрын эмчилгээ - Эмчилгээний хугацаа, зарцуулагдах цаг : Нийт 30~33 удаа хийгдэх ба 1 удаагийн эмчилгээнд ойролцоогоор 5~15 минут зарцуулагдана.
  • Шулуун гэдэсний хавдрын эмчилгээ - Эмчилгээний хугацаа, зарцуулагдах цаг : Нийт 28~33 удаа хийгдэх ба 1 удаагийн эмчилгээнд ойролцоогоор 5~15 минут зарцуулагдана.
  • Түрүү булчирхайн хавдрын эмчилгээ - Эмчилгээний хугацаа, зарцуулагдах цаг : Нийт 40 удаа хийгдэх ба 1 удаагийн эмчилгээнд ойролцоогоор 5~15 минут зарцуулагдана.
  • Толгой хүзүүний хавдрын эмчилгээ - Эмчилгээний хугацаа, зарцуулагдах цаг : Нийт 30~35 удаа хийгдэх ба 1 удаагийн эмчилгээнд ойролцоогоор 5~15 минут зарцуулагдана.
  • Ясны үсэрхийлсэн хавдар - Эмчилгээний хугацаа, зарцуулагдах цаг : Нийт 10 удаа хийгдэх ба 1 удаагийн эмчилгээнд ойролцоогоор 5~15 минут зарцуулагдана.
  • Тархины үсэрхийлсэн хавдар - Эмчилгээний хугацаа, зарцуулагдах цаг : Нийт 10 удаа хийгдэх ба 1 удаагийн эмчилгээнд ойролцоогоор 5~15 минут зарцуулагдана.
  • Умайн хавдар - Эмчилгээний хугацаа, зарцуулагдах цаг : Нийт 28~30 удаа хийгдэх ба 1 удаагийн эмчилгээнд ойролцоогоор 5~15 минут зарцуулагдана.

Тоног төхөөрөмж

  • Хорт хавдрын эмчилгээний шугаман хурдасгуур (ерөнхий эмчилгээ, 3D эмчилгээ, эрчим модулятор эмчилгээ)
  • CT симулятор аппарат
  • Эмчилгээний төлөвлөлтийн компьютерын систем (ерөнхий эмчилгээ, 3D эмчилгээ, эрчим модулятор эмчилгээ)
  • Амьсгалын хяналтын аппарат (4D эмчилгээ)