Зүрх судас, цээжний мэс заслын тасаг нь хүний биеийн цээжний хэсэгт байрладаг зүрх, уушги, улаан хоолой, гол судас, голт, өрц, цагаан мөгөөрсөн хоолой зэрэг эрхтнүүдийн өвчнийг оношилж, эмчилдэг. Цээжний эдгээр эрхтнүүд нь хүний амь насыг тэтгэхэд зайлшгүй шаардлагатай нэн чухал эрхтэн учраас зүрх судас, цээжний мэс засал тасаг нь нарийн мэргэшсэн хамт олон, орчин үеийн эмнэлгийн тоног төхөөрөмжөөр мэс заслын эмчилгээ, үйлчилгээ үзүүлдэг тасаг юм. Эмчилгээг зүрхний хавхлагын олдмол гажиг, тараагуур судас болон гол судасны эмгэгийг эмчилдэг насанд хүрсэн хүний зүрхний тасаг болон төрөлхийн зүрхний гажгийг эмчилдэг хүүхдийн зүрхний тасаг, мөн уушги, улаан хоолой, голт, өрц, цагаан мөгөөрсөн хоолой зэрэг эрхтнүүдийн өвчин эмгэг болон хавдрыг судалдаг цээжний хөндийн эрхтний тасаг юм.
Мөн цээжний дурангийн мэс засал, гипергидрозийн мэс засал зэрэг төрөл бүрийн өвчний эмчилгээ, хагалгааг хийгддэг бөгөөд одоогийн байдлаар 3 профессор, 2 мэргэшсэн сувилагч, 1 перфузиологич эмч нар эмчилгээ, хагалгааг хийж байна.
Зүрхний хавхлагын эмгэг (гол судасны хавхлага, митраль хавхлага, гурван хавтаст хавхлага, уушигны тал саран хавхлага), титэм судасны хатуурал, гол судасны эмгэг, зүрхний хавдар, ховдол, тосгуур хоорондын таславчийн цоорхой, уушигны хавдар, улаан хоолойн хавдар, пневмоторакс, эмпием, гемоторакс, өрцний ивэрхий, сэрээ булчирхайн өвчин гэх мэт
Зүрхний хавхлага солих мэс засал, зүрхний титэм судас залгах мэс засал, перикардиотоми, гол судас орлуулах,солих мэс засал, таславчийн цоорхой нөхөх мэс засал, уушгины хавдрын мэс засал, пневмоторакс буюу цээжний гялтангийн хөндийд хий хурах, торакоскопи мэс засал, ивэрхий мэс засал, уушигны декортикаци гэх мэт
Гол судасны эмгэгийн клиник, хавхлагын эмгэгийн клиник, тараагуур судасны клиник, пневмоторакс буюу цээжний гялтангийн хөндийд хий хурах өвчний клиник зэрэг ажиллаж байгаа болно.