현재페이지 경로 정보입니다. 뎁스 메뉴리스트를 이용하여 페이지를 이동하실 수 있습니다.

Print Page.

Эмнэлгийн үйлчилгээний мэдээлэл

Mэс заслын тасаг

Тасгийн танилцуулга

Mэс заслын тасаг нь аливаа өвчнийг мэс заслын аргаар эмчилдэг тасаг бөгөөд ходоод гэдэсний мэс засал, хөхний булчирхайн мэс засал, бүдүүн , шулуун гэдэсний мэс засал, элэг, цөс,нойр булчирхай мэс засал зэрэг нарийн мэргэжлийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд 10 эмч, эмнэлгийн ажилтнуудтай сүүлийн үеийн тусгай тоног төхөөрөмж ашиглан оношилгоог маш нарийн гаргаж, өвчтөнүүдийн сэтгэл ханамжийг өндөр байлгахын тулд хичээнгүйлэн ажиллаж байна.

  • Элэг, цөс, нойр булчирхай мэс засал : Элэг, цөсний суваг, нойр булчирхайд үүссэн элэгний хавдар, цөсний хүүдийн хавдар, цөсний цоргоны хавдар, нойр булчирхайн хавдар, цаашлаад элгэнд уйланхай үүсэх, цөсний хүүдий болон цоргоны чулуу, нойр булчирхай, уйланхай зэрэг өвчнийг эмчлэхийн тулд мэс засал шаардлагатай эсэхийг тогтоож, эмчилж байна.
  • Бүдүүн, шулуун гэдэсний мэс засал : Бүдүүн болон шулуун гэдэсний хавдараас гадна нарийн, бүдүүн гэдэс, шулуун гэдэсний амсарт үүсэх бүх төрлийн өвчнийг нарийн оношилгоо,эмчилгээг хийж байна.
  • Ходоод, гэдэсний мэс засал : Ходоодны хорт хавдар, ходоод, арван хоёр нугалаа гэдэсний шарх, цус алдалт, түгжрэл зэргийг мэс заслын аргаар эмчилдэг бөгөөд хоол боловсруулах эрхтний дотрын тасагтай хамтран түргэн шуурхай, тав тухтай, чанартай эмчилгээг хийхийг эрмэлзэж байна.
  • Гэмтлийн эрчимт эмчилгээний мэс засал - Гэмтлийн улмаас хэвлийн хөндийн үрэвсэл, цус алдалт, хэвлийн хөндийн эрхтнүүд гэмтсэний улмаас яаралтай мэс засал хийх шаардлагатай бол хагалгааны дараа эрчимт эмчилгээний тасгийн эмчилгээнд оруулж нарийн, мэргэшсэн эмчилгээ хийдэг. Хүнд өвчин, гэнэтийн хүндрэлийн улмаас яаратай эмчилгээ шаардлагатай байгаа мэс заслын өвчтөнүүдэд эрчимт эмчилгээний тасагт эмчилгээг хийдэг. Нэмж дурдахад тархины үхлийн тохиолдол илэрвэл, тархины үхлийн менежментийн дагуу хийж байна. Хэвлийн цочмог өвдөлтийг үүсгэдэг хэвлийн хөндийн өвчний тохиолдолд мэс засал хийх шаардлагатай бол хэвлийн мэс засал хийдэг.
  • Дотоод шүүрлийн мэс засал - Бид хөхний төрөл бүрийн өвчин тэр дундаа хөхний хорт хавдар, бамбай булчирхай, умайн хүзүүний хорт хавдар зэрэг эрхтнүүдийн үйл ажиллагааны алдагдал, хоргүй хавдар, хорт хавдрын оношлогоо, эмчилгээ хийдэг.
  • Судасны мэс засал – Судасны мэс засал нь хэвлийн болон захын артери, венийн судасны эмгэг, диализийн эмчилгээ, судасны гэмтэл зэрэг өвчнийг эмчилдэг. Бид эдгээр судасны өвчнийг ерөнхийд нь удирдан чиглүүлж, бөглөрсөн буюу нарийссан гэмтлийг судсан дотуурх, эсвэл мэс заслын аргаар эмчилдэг. Судасны цүлхэн,аневризмын хувьд судаснуудын судасжилтын аргаар аневризмыг судсан дотуур, эсвэл хиймэл судас ашиглан тайрах, сэргээн засварлах замаар эмчлэх боломжтой.

Зонхилох өвчин

Ходоод гэдэсний өвчин, хөхний өвчин, бамбай булчирхайн өвчин, бүдүүн болон шулуун гэдэсний хавдар, элэг шилжүүлэн суулгах, нойр булчирхайн хавдар, шамбарам, ивэрхий гэх мэт

Эмчилгээ

Ходоодны хавдрын мэс засал, хөхний хавдрын мэс засал, бамбай булчирхайн мэс засал, холецистэктоми, ивэрхий мэс засал, хэвлийн дурангийн мэс засал, хүнд хэлбэрийн таргалалтын мэс засал, бичил инвазив мэс ажилбар, эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал гэх мэт

Оношилгоо

  • Ходоодны дурангийн шинжилгээ
  • Компьютер томограф (CT)
  • Хэт авиан оношлогоо (ЭХО)
  • Маммотом (mammotome)-ын шинжилгээ
  • Ясны скан (bone scan)
  • Хөхний гамма камер
  • PET-CT

Нарийн мэргэжлийн тасгуудын бүтэц

Нарийн мэргэжлийн тасгууд

Тасгийн эрхлэгч

Тасгийн эмч нар

Элэг, цөс, нойр булчирхайн мэс засал

Чвэ Намгю

Чвэ Намгю, Шин Мин Ху

Бүдүүн, шулуун гэдэсний мэс засал

Ким Кёнжун

Ким Кёнжун, Ким Ёнхүн

Хүнд гэмтлийн мэс засал

Мүн Сонпю

Мүн Сонпю

Дотоод шүүрлийн мэс засал

Ким Гвон Чон

Ким Гвон Чон, Ким Ю Сог

Судасны мэс засал

Ю Ёнсон

Ю Ёнсон

Бусад

Ходоодны хавдрын клиник, хөхний хавдрын клиник, бамбай булчирхайн клиник, бүдүүн,шулуун гэдэсний клиник, хавдрын зөвлөгөө өгөх өрөө зэргийг ажиллуулж байна.