현재페이지 경로 정보입니다. 뎁스 메뉴리스트를 이용하여 페이지를 이동하실 수 있습니다.

Print Page.

Эмнэлгийн үйлчилгээний мэдээлэл

Гоо сайхны мэс заслын тасаг

Тасгийн танилцуулга

Гоо сайхны мэс заслын тасаг нь хүний биеийн гадна талд үүссэн төрөлхийн болон олдмол гажиг,согогийг мэс заслын аргаар зөвхөн үйл ажиллагааг нь төдийгүй гадаад төрхийг нь сэргээх зорилготой ажилдаг юм. Иймд гоо сайхны мэс заслын тасгийн эмч нараас анагаах ухааны мэдлэг төдийгүй гоо зүйн мэдрэмж шаардагддаг.
Гоо сайхны мэс заслын тасагт одоогоор гурван профессор болон бусад резидент, сувилагч эмнэлгийн ажилтнууд өвчтөнүүддээ сэтгэл ханамжийг бэлэглэх хамгийн сайн эмчилгээг хийж байна.

Зонхилох өвчин

  • Нүүрний ясны хугарал болон зөөлөн эдийн гэмтэл, гавлын ясны нүүрний хэсгийн гажиг, уруул, тагнайн төрөлхийн сэтэрхий, толгой хүзүү болон зөөлөн эдийн хавдар, түлэгдэлт, түлэгдэлтийн дараах сорви, хулмас, гоо сайхны мэс заслын зөвлөгөө, нүүрний үрчлээ, биеийн хөгшрөлт, биеийн хэлбэр засах
  • Гарын гэмтэл - Хуруу, сарвууны тасарсан гэмтэл
  • Гарын төрөлхийн гажиг - Нийлсэн хуруу, илүү хуруу
  • Хамар - Намхан хамар, муруй хамар, хамрын яс, таславчийн өөрчлөлт зэрэг
  • Нүд - Нэг нүдний давхраа, үрчлээтэж унжсан дээд, доод зовхи, зохины птоз
  • Нүүрний хэлбэр – Товгор хацрын яс, дөрвөлжин эрүү
  • Хөх - Хөх жижигсэх, томруулах, хөх унжих
  • Хэвлий - Үрчлээ, таргалалт

Эмчилгээ

Нүүрний ясны хугаралын мэс засал, зөөлөн эдийг нөхөн сэргээх мэс ажилбар, уруул, тагнайн төрөлхийн сэтэрхий засах, эд шилжүүлэх, нөхөх бичил мэс засал, арьс нөхөх мэс засал, хуруу, сарвууны тасарсан хэсгийг залгах мэс засал, хуруу сэргээх, нүүрний хэлбэр засах мэс ажилбар, шанааны болон эрүүний яс багасгах мэс засал, eCO2 лазераар арьс гуужуулах ажилбар, хэт авиагаар өөх соруулах мэс засал, нүүрний үрчлээ арилгах, биеийн хэлбэр засах мэс засал, биеийн хэлбэр засах мэс ажилбар, өөх шилжүүлэн суулгах мэс засал, унжсан зовхи засах мэс ажилбар, нүдний хэлбэр засах мэс ажилбар, дээд, доод зовхины гоо сайхны мэс засал, хамрын гоо сайхны мэс засал, биеийн хэлбэр засах гоо сайхны мэс засал, нүүрний үрчлээг лазераар багасгах ажилбар, хөх багасгах мэс засал, хөх томруулах мэс ажилбар, хэвлийн өөх хайлуулах мэс ажилбар, Botox болон Filler тарих гэх зэрэг

Клиник

  • Гоо сайхны мэс заслын зөвлөгөө - Өвчтөний хувийн мэдээллийг нууцлахын зэрэгцээ эмчтэй ярилцсаны дараа мэс засал хийх эсэхийг шийдвэрлэдэг.
  • eCO2 лазер клиник - eCO2лазер ашиглан нүүрний толбо, үрчлээг арилгадаг ба улаан толбо, сорви үлдээдэггүй. Мэс заслаас хойш 1 долоо хоногийн дараа өдөр тутмын амьдралдаа эргэн орох боломжтой.
  • Хэт авиагаар өөх соруулах клиник – Хэт авианы өөх соруулах аппаратыг ашиглан богино хугацаанд өөхийг хамгийн боломжтой хэмжээгээр соруулан авч нүүр болон биеийн хэлбэрийг засдаг. Мөн ЭХО өөх соруулах аппаратаар хулмасыг арилгадаг ба дахилт өгөхгүй.