-
Халдварт өвчний тасаг
-
Дотоод шүүрэл, бодисын солилцооны тасаг
-
Ревтматизмийн тасаг
-
Хоол боловсруулах эрхтэн судлалын тасаг
-
Зүрх, судасны тасаг
-
Бөөрний тасаг
-
Онкологи ба гематологи
-
Амьсгалын эрхтний тасаг
-
Өрхийн анагаах ухааны тасаг
-
Өвдалт намдаах, мэдээгүйжүүлгийн тасаг
-
Цацраг, туяа хорт хавдрын тасаг
-
Эмгэг судлалын тасаг
-
Урологи
-
Эх барих, эмэгтэйчүүд
-
Гоо сайхан, нөхөн сэргээх мэс заслын тасаг
-
Хүүхэд, өсвөр үеийн тасаг
-
Мэдрэлийн тасаг
-
Мэдрэлийн мэс засал, нуруу нугасны төв - spine
-
Мэдрэлийн тасаг - brain
-
Зүрх, судасны тасаг
-
Нүдний мэс тасаг
-
Дүрс оношлогооны тасаг
-
Мэс заслын тасаг
-
Яаралтай тусламжийн тасаг
-
Чих,хамар хоолойн тасаг
-
Сэргээн засах анагаах ухааны тасаг
-
Сэтгэцийн эрүүл мэндийн тасаг
-
Гэмтлийн мэс заслын тасаг
-
Оношлогооны лабораторийн анагаах ухааны тасаг
-
Арьсны тасаг
-
Цөмийн анагаах ухааны тасаг
-
Хөдөлмөр, хүрээлэн буй орчны анагаах ухааны тэнхим
-
Шүдний эмчилгээ
Тасгийн танилцуулга
Эх барих, эмэгтэйчүүдийн тасаг нь эмэгтэйчүүдийн өвчнийг эмчилдэг гол тасаг бөгөөд эх барих, эмэгтэйчүүд гэж 2 хуваагдаж Нийт 8 мэргэжлийн эмч нар ажиллаж байна. Эх барих чиглэлээр хэвийн болон хэвийн бус жирэмслэлт, өндөр эрсдэлтэй жирэмслэлт болон төрөлт зэрэг жирэмслэлттэй холбоотой бүхий л эмнэлгийн үйлчилгээг үзүүлж байгаа бөгөөд эмэгтэйчүүдийн чиглэлээр өсвөр нас, бэлгийн бойжилтын үе, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрхтний өвчин, цэвэршилт, эмэгтэйчүүдийн хавдар, үргүйдлийн эмчилгээ (хуруу шилний хүүхэд), дурангийн мэс засал гэх мэт эмчилгээг үзүүлж байна. Тус тасаг нь хамгийн сүүлийн үеийн эмнэлгийн тоног төхөөрөмж, шилдэг эмнэлгийн боловсон хүчинд түшиглэн төрөлтөөс эхлээд өндөр настан хүртэл бүх эмэгтэйчүүдэд чанартай эмнэлгийн үйлчилгээг үзүүлж байна.
- Эх барих - Өндөр эрсдэлтэй эхийн идэвхитэй эмчилж, ургийн эрүүл мэндийг тодорхойлох бүх төрлийн шинжилгээ хийдэг. Түүнчлэн төрөлхийн зүрхний өвчнөөс гадна ургийн бүх төрлийн өвчнийг эрт илрүүлж, ургийн өвчнийг эмчлэхийн тулд бусад тасгуудтай хамтран ажиллах замаар эмнэлгийн үйлчилгээг үзүүлж байна.
- Эмэгтэйчүүдийн хавдар судлал - Фотодинамик эмчилгээ (PDT) гэх мэт орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмж, эмчилгээний аргачлалыг нэвтрүүлж, эмэгтэйчүүдийн хөхний өвчин болон эмэгтэйчүүдийн хавдрыг эрт илрүүлж,оношлох эмчлэхэд анхаарч ажиллаж байна.
- Нөхөн үржихүйн дотоод шүүрэл - Сарын тэмдэг тогтмол бус саатал, тасалдах шалтгааныг тогтоож, эмчлэх, цэвэршилтийн насны болон цэвэршсэн эмэгтэйчүүдэд эрүүл мэндийн тусламж үзүүлэх, ясны сийрэгжилтээс урьдчилан сэргийлэх, эмчлэх зэрэг эмнэлгийн үйлчилгээг үзүүлдэг.
- Эмэгтэйчүүдийн дурангийн шинжилгээ - Умайн миом, өндгөвчний хавдар, эмэгтэйчүүдийн хорт хавдар зэрэг эмэгтэйчүүдийн төрөл бүрийн өвчний үед дурангийн мэс засал хийж байна.
- Үргүйдлийн клиник - Үргүйдлийг нарийн мэргэжлийн түвшинд эмчлэхийн тулд “Үргүйдлийн клиник”-ийг үүсгэн байгуулж үргүйдлийг оношилж, эмчлэх, мөн мэс ажилбарыг хийж байгаа бөгөөд эх барих,төрөх тасагтай хамтран жирэмсний бүхий л үе дэх эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.
- Эмэгтэйчүүдийн шээс дамжуулах замын эмгэг - Аарцгийн хөндийн эрхтний нөхөн сэргээх мэс ажилбар болон ачааллаас үүдсэн шээс задгайрлын эмчилгээ зэргийг хийж байна.
Зонхилох өвчин
Сарын тэмдэг ирэхгүй байх, ясны сийрэгжилт, цэвэршилтийн хамшинж, эмэгтэйчүүдийн хавдар, эмэгтэйчүүдийн хөхний өвчин, шээс задгайрах,цистоцеле,өндөр эрсдэлтэй жирэмслэлт гэх мэт.
Гол мэс ажилбарууд
Эмэгтэйчүүдийн хавдрын дурангийн мэс засал, умайн хүзүүний шинжилгээ, өндөр давтамжийн аргаар умайн миом эмчилгээ, фотодинамик эмчилгээ, эмэгтэйчүүдийн хавдрын мэс засал, хөхний хорт хавдрын мэс засал, шээс задгайрлын мэс засал, перинопластик, дааврын эмчилгээ, ургийн хэт авиан болон ургийн гажиг илрүүлэх шинжилгээ, үр шилжүүлэн суулгах гэх мэт.
Оношилгоо
- ЭХО
- Эсийн шинжилгээ
- Умайн хүзүүний хэсгийг томруулан зураг авах
- Өндөр эрсдэлтэй эхчүүдэд ургийн гажиг илрүүлэх шинжилгээ
- Ясны сийрэгжилтийн шинжилгээ
- Хөхний гамма камер