현재페이지 경로 정보입니다. 뎁스 메뉴리스트를 이용하여 페이지를 이동하실 수 있습니다.

Print Page.

Эмнэлгийн үйлчилгээний мэдээлэл

Нүдний тасаг

Тасгийн танилцуулга

Нүдний тасаг нь нүдний өвчнийг судалж, эмчилдэг тасаг бөгөөд нүдний алмины уураглаг бүрхүүл, торлог бүрхэвч, нүдний алимны судсан бүрхүүл, нүдний болор, нүдний гоо сайхны мэс засал, глауком (нүдний даралт ихсэх) болон нүдний хялар, нүдний мэдрэл гэсэн чиглэлээр 5 мэргэжлийн эмч болон бусад эмнэлгийн мэргэжилтнүүдтэйгээр нүдний өвчнийг эмнэлгийн сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмж ашиглан нарийн, үнэн зөв, хурдан, шуурхай оношилж, эмчилгээг явуулж байна.
Нүдний гадна бүрхүүлийн хэсэг: нүдний салст бүрхэвчийн үрэвсэл болон нүдний эвэрлэг бүрхүүлийн үрэвсэл, нүд хуурайших хам шинж, нүдний эвэрлэг бүрхүүл булингартах, кератоконус зэрэг өвчнийг оношилж, эмчилж байгаа ба нүдний эвэрлэг бүрхүүл шилжүүлэн суулгах мэс заслыг хийг харааг сайжруулах эмчилгээг хийж байна.

  • Торлог бүрхүүл/нүдний алимны судсан бүрхүүл-Чихрийн шижингийн ретинопатиас гадна бүх төрлийн ретинопати, шар толбоны доройтол, нүдний алимны судсан бүрхүүлийн үрэвсэл, шиллэг биеийн цус хуралт зэрэг өвчнийг оношилж, эмчилж байна.
  • Нүдний болор: олон төрлийн нүдний катарактыг нарийн оношилж, мэс засал хийж өвчтөнийг хяналтанд оруулдаг.
  • Глауком(нүдний даралт ихсэх): хаалттай өнцөгт глауком, нээлттэй өнцөгт глауком болон нүдний бусад өвчнөөс үүдэлтэй нүдний даралтыг тогтоож, эмчилж байна.
  • Нүдний хялар, нүдний мэдрэл: нүдний гадна, дотор хялар, нүдний хам хялар болон саажилтын гаралтай хялар, нүдний хөдөлгөөнтэй хамааралтай тархины мэдрэлийн эмгэг, харааны мэдрэлийн үрэвсэл, гэмтэл, харааны бэрхшээл зэргийг оношилж, эмчилж байна.
  • Окулопластик - Бид зовхины үрэвсэл, хавдар, хэвийн бус байрлал, хөмсөг хатгах өвчин, нулимсны булчирхайн суваг бөглөрөх, нүдний аяга үрэвсэл, хавдрыг оношилж, эмчилж байна.

Зонхилох өвчин

Нүдний зовхи, нулимсны булчирхай, нүдний аяга, нүдний салст бүрхэвч, эвэрлэг бүрхэвч, склера, линз, судаслаг бүрхүүл, шилэнцэр бие, торлог бүрхэвчийн өвчнүүд глауком, нүдний хялар, хугарлын гажиг, харааны мэдрэлийн болон харааны замын өвчин, системийн өвчинтэй холбоотой нүдний өвчинтэй холбоотой нүдний өвчин, гэмтэл гэх мэт

Эмчилгээ

Нүдний болрын мэс засал, нүдний эвэрлэг бүрхүүл шилжүүлэн суулгах мэс засал, шиллэг биеийг зүсч авах мэс засал, нүдний торлог бүрхэвчийн гэмтлийн үед бэхлэж хананд ойртуулах мэс засал, торлог бүрхүүлийн лазер эмчилгээ, photodynamic эмчилгээ, шиллэг биед тариа хийх, нүдний даралт бууруулах эмийн эмчилгээ, солонгын бүрхэвч зүсэж авах лазер мэс засал, трабекулопластик зэрэг лазерын мэс заслууд, трабекулэктомийн мэс засал, глаукомын шүүрүүлэх мэс засал, нүдний хяларын мэс засал, зовхины гоо сайхны мэс засал, нулимсны уут, хамрын хөндийтэй холбох мэс засал, зовхи болон нүдний хавдар авах мэс засал, нүдний ясны хугарал засах ажилбар гэх мэт

Оношилгоо

  • Хомфри харааны талбай хэмжигч автомат аппарат
  • A/B scan ЭХО
  • Өндөр нарийвчлалтай катаракт мэс засалд зориулсан нүдний оношлогооны аппарат
  • Нүдний угийг дуран
  • Нүдний урд хэсгийн компьютер томографийн шинжилгээ аппарат
  • Нүдний арын хэсгийн томографийн шинжилгээ аппарат
  • YAG лазер
  • Argon лазер
  • Линз зүсэгч
  • Шиллэг бие зүсэгч

Бусад

Нүдний торлог бүрхүүлийн клиник, нүдний гадна бүрхүүлийн хэсгийн клиник, нүдний хяларын клиник, нүдний гоо сайхны клиник, нүдний болрын клиник ажиллаж байна. Хүүхдийн тусгай эмчилгээ, нүдний эвэрлэг бүрхүүл шилжүүлэн суулгах тусгай эмчилгээ, нулимс дамжуулах замын тусгай эмчилгээ, чихрийн шижингийн ретинопатийн тусгай эмчилгээ зэрэг байдаг.