Чих хамар хоолой тасаг нь хүний биеийн нэн чухал хэсэг болох чих, хамар, хоолой, гадна чих, дунд чих, дотор чих, хамрын хөндий, нүүр, хүзүү, мөгөөрсөн хоолой, амны хөндий, шүлсний булчирхай, улаан хоолой, бамбай булчирхайн янз бүрийн өвчнийг эмчилдэг өргөн хүрээний анагаах ухааны салбар юм.
Чусон их сургуулийн эмнэлгийн чих хамар хоолойн тасаг нь 4 эмч, 1 клиникийн профессор, резидент, сувилахуйн, нийгмийн эрүүл мэндийн ажилтнуудтай хамтран өвчтний оношлогоо,эмчилгээ төдийгүй эрдэм шинжилгээний сургалт, судалгаа зэрэгт үнэнчээр хувь нэмрээ оруулж яваа билээ.
Өвчтөнд төвлөрсөн, нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлдэг уг тасаг нь чих болон хамрын мэс засал, толгой хүзүүний мэс засал гэсэн гурван хэсгээс бүрддэг.
Улс хэмжээнд хамгийн өндөр стандартыг баримталдаг профессорууд нарийн мэргэжлийн эмчилгээ хийдэг.
Чихний чиглэлээр дунд чихний цочмог болон архаг үрэвсэл, нүүрний мэдрэлийн саажилт, тэнцвэртэй холбоотой толгой эргэх өвчнийг оношлох, эмчлэхээс гадна сонсгол алдагдах, чих шуугих өвчнийг эрт оношлох, эмчлэх олон төрлийн сонсголын оношилгооны аппаратуудыг ашиглаж байна.
Сонсголын алдагдлыг эмчлэхийн тулд бид хэнгэрэг нөхөх хагалгаа, мастоидэктоми, мэдрэхүйн сонсголын алдагдлыг эмчлэхэд зориулсан сонсголын аппаратын тааруулах эмчилгээ, чихний дунгийн суулгац зэргийг байнга хийж байна.
Толгой эргэх өвчний үед видео нистагмографи, термонистагмографи зэрэг дэвшилтэт тоног төхөөрөмжөөр шалтгааныг нарийн оношилж эмчилдэг. Вестибуляр шваннома (Vestibular schwannoma) гэх мэт гавлын мэдрэлийн эсийн тархины хавдрын хувьд мэдрэлийн мэс засалтай хамтран мэс заслын эмчилгээ хийх боломжтой.
Хамрын чиглэлээр амьсгалын дээд замын болон хамрын хөндийн харшлын өвчнийг нарийн оношлох, эмийн эмчилгээ, дархлаа эмчилгээ, мэс заслын эмчилгээг хийдэг.
Ялангуяа сүүлийн үед ихээр тохиолдож буй синусит, болон синоназал хавдрын эмчилгээ болох дурангийн мэс засал нь ердийн мэс заслыг бодвол өвчтөнд таагүй мэдрэмж төрүүлэх нь бага, эмнэлэгт хэвтэх хугацаа богино зэрэг давуу талтай. Нэмж дурдахад навигаци ашиглан датчикгүй стереотаксик синусын дурангийн мэс засал нь синусит мэс заслын хүндрэлийг багасгахаас гадна аюулгүй мэс засал хийх боломжийг олгодог.
Үүнээс гадна бид хурхирах, нойрны апноэ өвчнийг системтэйгээр шинжилгээ хийж оношлох өвчтөний онцлогт тохирсон олон төрлийн эмчилгээний аргыг санал болгодог.
Сүүлийн үед хамрын үйл ажиллагааны төдийгүй гоо сайхны мэс засал хийлгэх хүсэлтэй хүмүүс ихсэж байгаа тул манай тасаг нь хамрын гоо сайхны болон үйл ажиллагааны алдагдлыг засах, мөн нүүрний гоо сайхны мэс заслыг хийж байна.
Толгой хүзүүний хэсэгт бамбай булчирхайн хорт хавдар, төвөнхийн хорт хавдар, амны хөндийн хорт хавдар, хамрын хавдар, хэлний хавдар, гүйлсэн булчирхайн хорт хавдар зэрэг толгой, хүзүүний хорт хавдар үүсэх, урьдчилан сэргийлэлтийн судалгааг хөгжүүлж, эмчилгээний үе шатыг ахиулж байна. Ялангуяа хавдрын хагалгааны дараа тус эмнэлгийн гоо сайхны мэс заслын тасагтай хамтран нөхөн сэргээх мэс заслыг хийж, мэс заслын дараа ч гэмтсэн хэсгийн үйл ажиллагаагаа хэвийн байдалт оруулах боломжтой.
Эмчилгээний үр дүнг нэмэгдүүлэхийн тулд мэс заслын төдийгүй хорт хавдрын эсрэг хими, туяа эмчилгээг цусны хорт хавдрын тасаг, хими,туяа эмчилгээний тасагтай хамтран хийдэг. Мөн дууны хөвчнд тохиолдож болох төрөл бүрийн өвчнийг оношлох, зохих эмчилгээ хийх хэл ярианы клиникийг ажиллуулж байна. Мөн дууны хөвчний төрөл бүрийн өвчнийг оношлох, тохирсон эмчилгээ хийхийн тулд хэл ярианы клиникийг ажиллуулж байна.
Чусонн Их Сургуулийн Эмнэлэгийн Чих хамар хоолойн тасаг нь БНСУ-ын өндөр стандартын дагуу эмчилгээ,үйлчилгээг үзүүлдэг бөгөөд, дэлхийн тэргүүлэх эмнэлгүүдийн чих хамар хоолойн тасагтай өрсөлдөхүйц эмнэлгийн боловсон хүчин, тоног төхөөрөмжтэй, дэлхийн жишигт нийцэхийн төлөө хичээн зүтгэсээр байна.
Зонхилох мэс ажилбарууд
Сонсгол муудах, чих шуугих эмгэгийн клиник