현재페이지 경로 정보입니다. 뎁스 메뉴리스트를 이용하여 페이지를 이동하실 수 있습니다.

Print Page.

Эмнэлгийн үйлчилгээний мэдээлэл

Урологийн тасаг

Тасгийн танилцуулга

Урологийн тасаг нь эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдийн шээсний сувгийн системтэй холбоотой болон бөөрний дээд булчирхайтай холбоотой бүх төрлийн өвчин, мөн түүнчлэн эрэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрхтэнтэй холбоотой бүх төрлийн өвчин, эмгэгийг төрөл бүрийн шинжилгээгээр дамжуулан нарийн оношилж, эм болон мэс заслын аргаар эмчилдэг мэс заслын тасгийн нэг салбар юм. Тус салбарт бөөр болон шээсний замын хавдар, түрүү булчирхайн өвчин, эрэгтэйчүүдийн эмгэг судлал, шээсний сувгийн чулуу, шээсний замын халдвар, шээсний замын эмгэг, шээс задгайрал, эмэгтэйчүүдийн бөөр болон шээсний замын эмгэг судлал, хүүхдийн бөөр болон шээсний замын эмгэг судлал зэрэг орно.

  • Бөөр болон шээсний замын хавдар: Бөөрний хавдар, давсагны хавдар, шээсний сувгийн хавдар, түрүү булчирхайн хавдар, төмсөгний хавдар, бэлэг эрхтний хавдар, шээсний сүвийн хавдрыг тодорхойлж, хэвлийн хөндийн дуран ашиглан мэс засал, химийн болон туяа эмчилгээ, дааврын эмчилгээ зэрэг олон төрлийн эмчилгээг үзүүлж байна.
  • Түрүү булчирхайн өвчин: аарцагны хэсгийн өвдөлт, шээсний замын эмгэгийг бий болгодог түрүү булчирхайн үрэвсэл, шээсний давтамж ойртох, шөнө шээх, давсаг хэт мэдрэг болох, шээсний урсгалын хүч сулрах, шээс дүлэлттэй гарах, шээсний дараа давсганд шээс үлдсэн мэт мэдрэмж төрөх зэрэг шээсний замын эмгэгээс түрүү булчирхай томроход хүргэдэг түрүү булчирхайн өвчнийг химийн эмчилгээ болон шээсний сүвийн дурангийн мэс засал зэрэг олон төрлийн эмчилгээг хийж байна.
  • Эрэгтэйчүүдийн эмгэг судлал: Эрэгтэйчүүдийн үргүйдэл, үргүйдэл болон эрэгтэйчүүдийн бэлэг эрхтний эмгэг (Жнь: бэлгийн сулрал, эрт өтлөх)-ийг нарийн оношилж, эмчилж байна.
  • Шээсний сувгийн чулуу: Бөөр, шээсний суваг, давсаганд чулуу үүсэх тохиолдолд чулууны байрлал, хэмжээ, өсөлтөөс хамааран тохирох эмчилгээний аргачлалыг сонгож, химийн эмчилгээний арга, гаднаас нь доргиох буюу чулууг бутлах болон хэвлийн дуран ашиглаж мэс засал хийдэг.
  • Шээсний замын халдвар: Бөөрний тэвшинцрийн үрэвсэл, бөөрний буглаа, давсагны үрэвсэл, түрүү булчирхайн үрэвсэл, төмсөгний үрэвсэл, төмсөгний үрэвслийг оношилж, эмчилж байна.
  • Шээсний замын эмгэг: Өвчний түвшин, нөхцөл байдлаас хамааран химийн эмчилгээ, давсганд гуурс тавих, давсаг дотор шээсний гуурсыг байрлуулах, мэс засал гэх мэт эмчилгээг үзүүлж байна.
  • Шээс задгайрах: шээс задгайрлын төрөл, өвчний түвшнээс хамаараад химийн эмчилгээ болон хамгаалах эмчилгээ, мэс заслын эмчилгээ, шээсний сүвд хиймэл сфинктер суулгах мэс засал зэрэг эмчилгээг хийж байна.
  • Эмэгтэйчүүдийн бөөр болон шээсний замын эмгэг судлал: аарцагны түнхний үе мултрах, шээсний сүв болон давсагны суваг, шээсний сүвийн хөндий зэрэг эмэгтэйчүүдийн шээсний системд үүсч буй олон төрлийн өвчнийг нарийн оношилж, олон төрлийн аргаар эмчилж байна.
  • Хүүхдийн бөөр болон шээсний замын эмгэг судлал: крипторхизм, төмсөг усжих, төмсөгний муруйлт, гипоспадиа, бэлэг эрхтний арьсны үрэвсэл, давсагны гаж хөгжил, орондоо шээх өвчнийг эмчилдэг.

Эмчилгээ

  • Чулууны эмчилгээ (гаднаас нь доргиох буюу чулууг бутлах, дурангийн аргаар давсаг болон шээсний сувгийн чулуу авах мэс засал, чулуу бутлагч багажаар бөөрний чулууг буталж гаргах мэс засал)
  • Хавдрын эмчилгээ (шээсний сүв, давсагны хавдрын мэс засал, хэвлийн дуран ашиглан бөөрний хавдар болон шээсний замын цусны хавдрын мэс засал)
  • Шээс задгайрах өвчний мэс засалд tape ашиглах, шээсний сүвд хиймэл сфинктер суулгах мэс засал
  • Хиймэл бэлэг эрхтэн суулгах мэс засал

Эмчилгээ

  • Урографийн ерөнхий зураг авах
  • Ялгаруулах урографийн шинжилгээ
  • Ялгаруулах урографийн шинжилгээ
  • Урьдчилсан урографийн шинжилгээ
  • Давсагны шинжилгээ
  • Өгсөх шээсний сүвийн шинжилгээ
  • Хэвлийн ЭХО
  • Transrectal ЭХО
  • Хуухнагийн ЭХО
  • Компьютер томограф (CT)
  • Компьютер томограф (CT)
  • Ясны скан шинжилгээ (bone scan)
  • PET-CT
  • Шээсний хөдлөлзүйн шинжилгээ
  • Бэлэг эрхтний хөвчрөлт хэмжигч төхөөрөмжийн шинжилгээ (RIGI scan)
  • Бэлэг эрхтний ЭХО
  • Үрийн шингэний шинжилгээ