현재페이지 경로 정보입니다. 뎁스 메뉴리스트를 이용하여 페이지를 이동하실 수 있습니다.

Print Page.

Эмнэлгийн үйлчилгээний мэдээлэл

Амьсгалын эрхтний эмгэг судлалын тасаг

Тасгийн танилцуулга

Амьсгалын замын эрхтэн судлалын тасаг нь гуурсан хоолой, уушги болон амьсгалын замын бусад эд эрхтэнд тохиолдож болох төрөл бүрийн өвчний оношилгоо,эмчилгээ мөн өмнө нь уурхайчдад тохиолдож байсан силикоз, асбестын хордлогын улмаас үүссэн мезотелиома зэрэг мэргэжлээс шалтгаалсан өвчин,уушгины хорт хавдар, нойрны эмээс үүдэлтэй өвчин гэх мэт

Зонхилох өвчин

Ханиад, томуу (influenza), уушигны хавдар, уушигны хатгаа, сүрьеэ, астма буюу гуурсан хоолойн багтраа өвчин, уушигны архаг бөглөрөлт өвчин, уушигны завсрын эдийн эмгэгүүд зэрэг орно.

Оношлогоо

  • Бронхоскопи : Мөгөөрсөн хоолойн дотор хэсгийг дурангаар харж, шаардлагатай тохиолдолд оношилгоо, эмчилгээний зорилготой процедурыг хийдэг. Цусны шинжилгээ болон зүрхний цахилгаан бичлэгээр биеийн бусад хэсэгт ямар нэгэн өөрчлөлт байгаа эсэхийг урьдчилан шалгаж, хамгийн багадаа 4 цаг мацаг барьсны дараа тус шинжилгээг хийдэг.
  • Хугацаа : Ойролцоогоор 20~30мин
  • Байршил : Төв байрны 1давхарт Мөгөөрсөн хоолойн дурангийн төв
  • Уушгины үйл ажиллагааны шинжилгээ : Уушгины эзлэхүүн, амьсгалын замын бөглөрөл зэргийг шалгаж, шаардлагатай тохиолдолд астма буюу гуурсан хоолойн багтраа өвчний сорил тавих, дасгал хөдөлгөөний ачааллаар уушгины үйл ажиллагааг шалгах, гуурсан хоолой тэлэх эм уулгаж уушгины үйл ажиллагааг шалгадаг.
  • Хугацаа : Ойролцоогоор 20~30мин
  • Байршил : Төв байрны 1давхарт Уушгины үйл ажиллагааны шинжилгээний өрөө
  • Цээжний X-RAY болон CT : Цээжний рентген болон CT зураг нь уушгины өвчнийг илрүүлэхэд чухал мэдээллийг өгдөг үндсэн шинжилгээнүүд юм. Гүнзгий амьсгал аваад түгжсэн байдалтайгаар цээжний рентген зургийг авах ба үрэвсэл, уушги уналт, зангилаа гэх мэтийг илрүүлэхээс гадна уушги төдийгүй нуруу,голт, хавирга зэргийг ч шалгах боломжтой. Компьютери томографи (CT) нь цээжний рентген зураг дээр илэрсэн гэмтлийн шинж чанарыг тодорхойлж, цусны судас, голтын талаар нарийвчилсан мэдээлэл авах боломжтой. Мөн цээжний рентген зурагт харагдахгүй байгаа жижиг гэмтэл, зүрхний ард харагдахгүй эмгэгүүдийг илрүүлэх давуу талтай.
  • Хугацаа : Ойролцоогоор 1~2мин
  • Байршил : Төв байрны 1давхарт баруун талд
  • Амьсгалын замын хэт хариу урвалын сорил Энэхүү шинжилгээг астма гэж сэжиглэж буй өвчтөнүүдэд оношийг батлах зорилгоор хийдэг бөгөөд гуурсан хоолойг агшаах шинж чанартай эмийг амьсгалуулж уушгины багтаамж хэр хэмжээгээр буурч байгааг тодорхойлох шинжилгээ юм.

Бусад

Уушгины үйл ажиллагааны тест, бронхоскопийн өрөө, сүрьеэгийн лаборатори зэргийг ажиллуулж байна.