Улаан хоолой, ходоод, нарийн, бүдүүн гэдэсний өвчин болон элэг, нойр булчирхай, цөсний зам (цөсний хүүдий) зэрэг хоол боловсруулах эрхтний бүхий л төрлийн өвчний мэргэжлийн оношилгоо, эмчилгээ үйлчилгээг үзүүлж байна.
Элэгний хорт хавдар, элэгний хатуурал, архины шалтгаантай элэгний өвчин, ходоодны үрэвсэл,шархлаа, ходоодны хорт хавдар, 12хуруу гэдэсний үрэвсэл, цөсний чулуу, гэдэсний цочромтгой хамшинж, бүдүүн гэдэсний полип гэх мэт
- Ходоод болон бүдүүн гэдэсний эхэн үеийн хорт хавдар, хоргүй хавдар болон ургацгийг мэсийн бус аргаар дуран ашиглан аюулгүй, үр дүнтэйгээр авч болдог.
- Ходоод болон бүдүүн гэдэсний ургацгийг аюулгүй, үр дүнтэй авна.
- Энэ нь цөсний чулуу, цөсний сувгийн нарийсалтын эмчилгээнд хамгийн тохиромжтой арга юм.
Элэгний хавдарт этанол тарих, артерийн судас бөглөх эмчилгээ(радиологийн тасагтай хамтрах), өндөр давтамжтай радио долгионы эмчилгээ(радиологийн тасагтай хамтрах) зэрэг мэс заслын бус аргуудыг элэгний хавдрын эмчилгээнд ашиглаж байна. Хураагуур судасны өргөсөлтийн эмчилгээ
- Элэгний хатуурал өвчний хүндрэл болох улаан хоолой, ходоодны судасны өргөсөлтөөс сэргийлэх, эмчлэхийн тулд улаан хоолойн судсыг боох(EVL), судас хатууруулах дурангийн эмчилгээ (EST) ходоодны цус алдалттай хэсэгт катетерийг цусны урсгалын эсрэг суулгаж цус алдалтыг зогсоох мэс ажилбар (BRTO, Дүрс оношилгооны тасагтай хамтрах), гүрээний судсаар дамжуулан элэгний дотор портосистемийн шунт суулгах мэс ажилбар (TIPS, Дүрс оношилгооны тасагтай хамтрах) зэргийг ашигладаг. Дурангаар стент суулгах мэс ажилбар
Энэ нь дуранг амаар дамжуулан улаан хоолой руу хийж ходоод, арван хоёр нугалааг гэдэс хүртэл шинжлэх бөгөөд эмгэг үүсгэвэр илэрсэн тохиолдолд эдийн шинжилгээ авч оношилдог шинжилгээний арга юм. Шинжилгээний өмнө дор хаяж 8 цаг юм идэхийг хориглоно.
Хошногоны амсраар дуранг оруулан, бүдүүн гэдэсний дотор тал болон бүдүүн гэдэстэй нийлэх нарийн гэдэсний төгсгөл хэсэг хүртэл хардаг шинжилгээний арга юм. Шинжилгээ хийлгэхийн өмнө гэдэс, дотроо сайн цэвэрлэж, бүрэн хоослох (бургуй хэрэглэж) шаардлагатай.
Цөсний чулуу, шарлалт болон нойр булчирхайн өвчнийг илрүүлдэг шинжилгээний арга юм.
Дурангийн үзүүрт ЭХО вибраторыг байрлуулж ходоод, хэвлийн хөндий эрхтнүүдийг ЭХО-оор харж (нойр булчирхай г.м) ажигладаг. Ходоодны эхэн үеийн хавдрын байдал, эпителийн масс болон цөс, нойр булчирхай өвчнийг нарийн оношлох боломжтой шинжилгээний арга юм.
Өвдөлтгүй, хялбар аргаар дурангийн шинжилгээ хийж ходоодний салст бүрхүүлийг харж болох шинжилгээний арга бөгөөд сүүлийн үед эмийн бус аргачлалыг хөгжүүлж буй салбар юм.