Гемодиализ, хэвлийн диализ, бөөр шилжүүлэн суулгах мэс засал зэрэг бөөрний бүх төрлийн өвчний оношлогоо,эмчилгээг өндөр нарийн мэргэжлийн түвшинд хийж байна.
Бөөр ний дутагдал, бөөрний түүдгэнцэрийн үрэвсэл, шээсний замын халдвар болон бөглөрөл, бөөрний чулуу, диализ, эрхтэн шилжүүлэн суулгах гэх мэт
Бөөр орлуулах эмчилгээний нэг төрөл бөгөөд артери-венийн фистул (артерын болон венийн судсыг мэс заслын аргаар холбох)-ын дараа гемодиализын аппаратын тусламжтайгаар (ихэнхдээ долоо хоногт 3 удаа, нэг өдөр алгасаад) цусанд хуримтлагдсан хорт бодисууд болон илүүдэл шингэнийг гадагшлуулдаг эмчилгээ юм.
Бөөр орлуулах аргын нэг бөгөөд эмчилгээний тодорхой найрлага бүхий ариун уутанд савлагдсан шингэнийг хэвлийн хөндийд байрлуулсан зориулалтын гуурсны тусламжтайгаар хэвлий хөндийрүү оруулснаар хортой бодисууд болон илүүдэл шигщнгэнийг цус болон эдээс цэвэрлэх эмчилгээг хэлнэ.
- Хиймэл бөөрний тасаг (Төв барилгын 8давхарт)