현재페이지 경로 정보입니다. 뎁스 메뉴리스트를 이용하여 페이지를 이동하실 수 있습니다.

Print Page.

Эмнэлгийн үйлчилгээний мэдээлэл

Харшил, клиникийн дархлаа судлалын тасаг

Тасгийн танилцуулга

Харшил, клиникийн дархлаа судлалын тасаг нь гадны биетээс үүдэн харшлын шинж тэмдэг даамжирч цочролд оруулдаг өвчнийг эмчилж, судалдаг салбар болно. Харшлаас урьдчилан сэргийлэх, эмчлэхийн тулд харшлын эх үүсвэрийг тогтоох нь хамгийн чухал байдаг ба харшил үүсгэж буй орчныг устгаж, тохирох эмийг сонгож, дасан зохицох тохиолдолд харшлын үрэвслийг багасгах дархлааны эмчилгээ хийх нь үр дүн өндөр эмчилгээний аргачлал юм.

Оношилгоо

  • Арьсанд тавьдаг харшлын сорил : Харшлын өвчний гол шалтгаан болох антител буюу эсрэгбиеийг олж, тогтоох хамгийн энгийн шинжилгээ юм. Мэдрэмтгий бөгөөд хялбар, богино хугацаанд үр дүнг мэдэж болох давуу талтай учир өргөн хэрэглэгддэг. Өвчтөний нуруу эсвэл гарын шуу (тохойноос бугуй хүртэлх хэсэг)-ны дотор талд харшил үүсгэгч, шингэнд бодисыг нэг дусал дусаасны дараа шингэн тусаасан хэсгийг ариутгасан зүүгээр хөнгөн хатгаж арьсанд нөлөөлөхүйц өдөөж өгдөг.
  • Бүх төрлийн сорил тавих : Шалтгаан нь байж болох биетийг бага хэмжээгээр үнэртэх, идэх, тарих замаар харшлыг дахин өдөөж өмнө нь илэрч байсан шинж тэмдэг гарч байгаа эхэсийг шалгадаг.
  • Уушигний үйл ажиллагааны шинжилгээ : Уушигний багтаамж, уушигний хэмжээ, амьсгалын замын бөглөрөл, уушигны диффузийн багтаамжийг шалгаж шаардлагатай тохиолдолд мөгөөрсөн хоолойн астма буюу гуурсан хоолойн багтраа өвчний сорилыг тавих ба мөгөөрсөн хоолойн бронхолитик эмийн хариу үйлдлийг шалгах зэрэг шинжилгээ хийдэг.
  • Мөгөөрсөн хоолойн астма буюу гуурсан хоолойн багтраа өвчний сорил тавих : Астма буюу гуурсан хоолойн багтраа өвчнийг баттай мэдэхийн тулд авдаг шинжилгээ бөгөөд мөгөөрсөн хоолойг базлуулдаг эмийг уулгасны дараа уушигний багтаамжийг шалгадаг шинжилгээ юм.
  • Цэр өдөөх шинжилгээ : Цэрээ гаргаж чадахгүй байгаа өвчтөнийг оношлох, эмчлэх зорилготой. Цэрийг зориуд өдөөж гаргах ба цэрэнд харшлын гаралтай үрэвсэл болон эосинофилик, мөн сүрьеэгийн нян болон бусад бүх төрлийн бактери, вирус байгаа эсэхийг шалгадаг.
  • Дасгал, хөдөлгөөний сорил : Дасгал, хөдөлгөөнөөс үүдсэн анафилаксийн шок, астма буюу гуурсан хоолойн багтраа өвчин, мөн чонон хөрвөсийг оношилдог шинжилгээ юм. Тодорхой хугацааны турш өвчтөнд тохирсон хэмжээний дасгал хийлгэсний дараа үүсэх шинж, тэмдгийг ажигладаг.

Харшил

1. Харшлил илэрсэн биеийн хэсгээр дараах төрөлд хуваана. Үүнд

  • Амьсгалын замын эрхтэн : харшлын гаралтай хамрын үрэвсэл, мөгөөрсөн хоолойн астма буюу багтраа өвчин, архаг ханиалгалт, эосинофиликийн гаралтай мөгөөрсөн хоолойн үрэвсэл болон уушигны хатгаа, хэт мэдрэмтгийн байдлаас үүссэн уушигны үрэвсэл гэх мэт
  • Хоол боловсруулах эрхтэн : Амны хөндийн харшлын хам шинж, эосинофиликийн гаралтай ходоод гэдэсний үрэвсэл гэх мэт
  • Арьс : харшлын гаралтай өвчин, арьсны өвчин, хүрэлтээс үүссэн арьсны өвчин, хурц болон архаг чонон хөрвөс, цусны судасны хавдалт гэх мэт
  • Бүх бие : Анафилакс гэх мэт

2. Харшлыг өдөөж байгаа шалтгаанаар нь дараах төрөлд хуваана. Үүнд

  • мэргэжлийн гаралтай Харшил өвчин : мэргэжлээс үүдэлтэй астма буюу гуурсан хоолойн багтраа өвчин, мэргэжлээс үүдэлтэй хамрын үрэвсэл, мэргэжлээс үүдэлтэй арьсны өвчин гэх мэт
  • Хоолны харшил : чонон хөрвөс, хоол, дасгалын гаралтай анафилакс гэх мэт
  • Дасгал, хөдөлгөөний харшил : хөдөлгөөний гаралтай анафилакс, хөдөлгөөний гаралтай астма буюу гуурсан хоолойн багтраа өвчин, чонон хөрвөс гэх мэт
  • Шавьжны харшил : шавьжинд хазуулсны дараа үүсдэг анафилакс гэх мэт
  • Латекс (резин) харшил : резинэн бээлий өмссөний дараа арьс бэржийх, астма буюу гуурсан хоолойн багтраа өвчин гэх мэт
  • Эмийн харшил : эм хэрэглэсний дараа арьс эсвэл биеийн бүх хэсэгт үүсдэг өвчний шинж тэмдэг, ангиографи ашиглан шинжилгээ хийсний дараа үүссэн анафилакс гэх мэт
  • Эосинофилик ихсэх өвчин : Чург-Штраусийн хам шинж, шалтгаан тодорхойгүй эозинофилийн тоо олшрох хам шинж гэх мэт